
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр /2026.08.20/ ногоон бүсэд Австрали – Монголын бизнес: Ногоон өсөлтийн түүхүүд, Байгальд ээлтэй харааны бэрхшээлтэй иргэдийн шинэ ажлын байр, Малын тоог бууруулж, ногоон дадлыг нэвтрүүлэх нь, БНХАУ, Япон, БНСУ-ын хамтарсан тоос элсэн шуурганы судалгааны семинар, Гэр хорооллын эрчим хүчний шийдэл,Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэж байна.
Мөн Зөгийн тоос хүртээлтэнд суруилсан монгол улсын бэлчээрийн нөхөн сэргээлтийн санаачлага, Ногоон бонд: Газрын доройтлыг саармагжуулах, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн тогтвортой санхүүжилтийн хэрэгсэл Орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан бэлчээрийн хамтын менежмент ба нутаг дэвсгэрийг хамгаалах IYRP-ийн үйл явц ба тулгамдсан асуудлууд хэлэлцэж байгаа.























































