
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын хүрээнд Монголын уран бүтээлчдийн сонгодог хөгжмийн тоглолт өнөөдөр буюу наймдугаар сарын 20-ны 18:00-19:00 цагт COP17-ын Ногоон бүсэд болно.
Тоглолтоор дэлхийн сонгодог хөгжмийн сор бүтээлүүдээс гадна Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг толилуулж, үндэсний сонгодог урлаг, хөгжмийн өв болон Монголын уран бүтээлчдийн ур чадварыг олон улсын зочид, төлөөлөгчдөд сурталчлан таниулах юм.
Мөн хөгжмийн урлагаар дамжуулан байгаль орчноо хамгаалах, эх дэлхийгээ хайрлах үзэл санааг түгээж, COP17-ын зорилго, агуулгыг уран бүтээлээр илэрхийлэхээрээ онцлогтой.























































