БАРИМТ 1
Тэрбээр 1999 оны наймдугаар сарын 25-нд мэндэлсэн.
БАРИМТ 2
Архангай аймгийн Хотонт сумын харьяат.
БАРИМТ 3
"Бөхбилэгт" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Ажнай корпорацийн бөх.
БАРИМТ 4
Биеийн өндөр 188 см, биеийн жин 125 кг.
БАРИМТ 5
2023 онд Говьсүмбэр аймгийн баяр наадамд Аймгийн цол хүртсэн.
БАРИМТ 6
Аймгийн начин цолыг хүртэхдээ тэрбээр нэгийн даваанд Аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргалыг, хоёрын даваанд Аймгийн арслан Д.Түмэнжаргалыг, гурвын даваанд Аймгийн хурц арслан Ч.Энхмөнхийг, дөрвийн даваанд Аймгийн хурц арслан Б.Номиндалайг, тавын даваанд Аймгийн арслан Л.Энхсаруулыг тус тус хаяжээ. Түүний хаясан бөхчүүдээс энэ жил нэг Улсын заан, нэг Улсын начин төрөв.
БАРИМТ 7
Тэрбээр өнөө жил гурван цолыг авна гэсэн амлалтдаа хүрсэн.
БАРИМТ 8
Өнөө жилийн Бүх цэргийн баяр наадамд үзүүрлэж Цэргийн заан цолыг хүртсэн.
БАРИМТ 9
Цэргийн заан болохдоо тэрбээр гурвын даваанд Аймгийн арслан Э.Буянтогтохыг, дөрвийн даваанд Аймгийн хурц арслан Ч.Энхмөнхийг, тавын даваанд Аймгийн хурц арслан У.Батцоожийг, зургаагийн даваанд Аймгийн арслан Ө.Батсуурийг, долоогийн даваанд Аймгийн арслан П.Хүрэлбаатарыг тус тус хаяжээ. Улмаар түрүү бөх Д.Алтанцоожид унасан.
БАРИМТ 10
Дараа нь Өмнөговь аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж Аймгийн арслан цолны болзол хангасан юм.
БАРИМТ 11
Аймгийн арслан болохдоо тэрбээр дөрвийн даваанд Аймгийн начин Д.Хосбаярыг, тавын даваанд Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяаг, зургаагийн даваанд Сумын заан Д.Төгсбаатарыг, долоогийн даваанд Аймгийн арслан Т.Төгсдөлгөөнийг хаяжээ.
БАРИМТ 12
Өнөө жилийн Улсын баяр наадмаар Аймгийн арслан цолоо баталгаажуулж амжаагүй байхдаа Улсын начин цолыг хүртэн түүх бүтээсэн.
БАРИМТ 13
Улсын начин цолыг хүртэхдээ нэгийн даваанд Сумын заан Х.Эрдэнэбатыг, хоёрын даваанд Аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнийг, гурвын даваанд өөрийн багш Улсын гарьд Д.Рагчааг, дөрвийн даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгоныг хаясан. Улмаар тавын даваанд Аймгийн арслан М.Баяржавхлантай тунаж даваад начин болсон юм. Улмаар нутгийн бөх Аймгийн арслан Ө.Батсуурьтай зургаагийн даваанд тунаж унасан.
БАРИМТ 14
Тэрбээр 2022-2023 онд залуу бөх байхдаа Сумын заан болон цолгүй залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд ГУРВАН удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэсэн.
БАРИМТ 15
Эдгээр гурван түрүүний нэг нь Монголын үндэсний холбооны сар шинийн цуврал барилдааны эхнийх болох цолгүй залуу бөхчүүдийн барилдаан байсан.
БАРИМТ 16
Аймгийн начин цол хүртсэн даруйдаа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит, Баянбулаг сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Цэргийн заан Ө.Батсуурийг хаяж, найм даван түрүүлсэн.
БАРИМТ 17
Тэрбээр жүдо бөхийн ОУХМ цолтой. Улсын олон удаагийн аварга. -100 кг-д барилдаж байгаад сүүлд +100 кг руу өгссөн.
БАРИМТ 18
Жүдо бөхийн цуврал Их дуулгаас тэр гурван алт, нэг мөнгө хоёр хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 19
Түүнчлэн Азийн аварга шалгаруулах тэмцээний нэг мөнгө, хоёр хүрэлтэй.
БАРИМТ 20
Тэрбээр Токио, Парисын олимпод эх орноо төлөөлөн оролцсон. Мөн долоон ДАШТ-д зодогложээ. Хамгийн сүүлийн гурван тэмцээндээ аваргалсан нь Улаанбаатар, Абу Дабигийн Их дуулга, Чиндаогийн Гранпри тэмцээнүүд байна.
БАРИМТ 21
Тэрбээр өнөө жил нутгийн бөхчүүд болох Э.Мөнхжаргал, Б.Шаравдорж нарын хамт Улсын цолны босго алхсан.
БАРИМТ 22
Тэрбээр Архангай аймгаас төрөн гарсан 80 дахь Улсын цолтон болж байна.
БАРИМТ 23
Мөн Архангай аймгийн 64 дэх Улсын начин цолтон юм байна.
БАРИМТ 24
Тэр мөн Хотонт сумынхаа 13 дахь улсын цолтон, 9 дэх Улсын начин юм.




















































