Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

2026-5-25
0
ЖИРГЭХ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Голомт банк болон “Эко Сквер Энержи” ХХК хамтын ажиллагааг эхлүүлж, 2025 оны 10-р сард санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд 2025-2026 оны галлагааны улиралд Чингэлтэй дүүргийн агаарын бохирдол өндөртэй бүсийн 300 өрхөд “eco heat pump” буюу “эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос” төхөөрөмж суурилуулах шаардлагатай санхүүжилтийг Голомт банкнаас шийдвэрлэсэн юм.

Төхөөрөмжийн тухай

Уг төхөөрөмж нь цахилгаан халаалтаас гурав дахин бага эрчим хүч зарцуулахаас гадна 30м2-40м2  сууцыг өвлийн улиралд гадна агаараас дулаан нэвтрүүлэх болон зуны улиралд хөргөх хүчин чадал бүхий технологийн шийдэлтэй. Төхөөрөмжийг ашигласнаар сайжруулсан түлш, нүүрс, мод гэх мэт түлшний зардлыг халж, жилд 840 тонн нүүрсний хэрэглээг бууруулж, 2,100 тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) ялгаруулалтыг бууруулах ач холбогдолтой.

Галлагаа эхлэхтэй зэрэгцэн ЧД-ийн 17, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг өрхүүдэд төхөөрөмжүүдийг суурилуулж, айл өрхүүд одоогоор 7 сарын хугацаанд ашиглаад байна. Хоёр улирал дамнан хэрэгжсэн энэхүү ажлын түүврийн судалгаанд 300 өрхөөс түүврийн аргаар монгол гэрийн бүрэн дулаалгатай 150 өрх 2026 оны 4-р сард хамрагджээ.

Судалгаанд оролцогчдын 86.2 хувь нь гэрийн доторх агаарын чанар сайжирсан, 89.7 хувь нь утаа, тортог, үнэр багассан, 93.1 хувь нь өдөр тутам гал түлэх, үнс гаргах, нүүрс зөөхөд зарцуулдаг цагийг бууруулсан гэж хариулсан байна. Энэ нь дулааны насос нь зөвхөн халаалтын төхөөрөмж бус, харин өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ахуйн хөдөлмөрийг бууруулах, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүчин зүйлсийг багасгах шийдэл болж байна. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн дулааны тав тух, дотор орчны агаарын чанар, өдөр тутмын хөдөлмөр болон өрхийн зардалд эерэг нөлөө үзүүлжээ.

Дулааны насос суурилуулахаас өмнө өрхүүд нүүрс, түлш болон цахилгааны зардалд сард дунджаар 231.4 мянган төгрөг зарцуулж байсан бол насос ашигласны дараах сарын цахилгааны дундаж төлбөр 175.8 мянган төгрөг орчим болжээ. Ингэснээр нэг өрх сард дунджаар 55.6 мянган төгрөг, жилд ойролцоогоор 667 мянган төгрөгийн цэвэр хэмнэлт гаргах боломжтой гэж тооцогдож байна.

Хэдийгээр зарим өрхийн хувьд цахилгааны төлбөр өмнөхөөс нэмэгдсэн тохиолдол байгаа ч нүүрс, түлшний хэрэглээ буурсан, галлагаанд зарцуулах цаг багассан, үнс тортог цэвэрлэх болон түлш зөөх хөдөлмөр хөнгөвчилсөн зэрэг эерэг үр дүн гарсан байна.

Энэхүү төслийг дэмжигч Голомт банкны тухайд өөрийн үйл ажиллагаа болон санхүүжилтээр дамжуулан ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 30%-аар, 2050 онд 50%-аар бууруулах зорилт тавин ажилладаг. Цаашлаад нийгмийн хариуцлагын хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах авч хэрэгжүүлж болох алхмыг туршиж үзсэний үндсэн дээр банкны бүтээгдэхүүн гаргаж, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр ажлуудыг төлөвлөжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
    7 цаг 6 мин
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
    7 цаг 15 мин
  • Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
    10 цаг 35 мин
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
    11 цаг 4 мин
  • С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна
    11 цаг 9 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
    11 цаг 30 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч намын гишүүд намынхаа нэрээр хуулийн дээгүүр алхаж болох уу?
    11 цаг 40 мин
  • Г.Дамдинням: Дэд сайдтай болсон нь бидэнд их хэрэгтэй байгаа
    12 цаг 9 мин
  • Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов.
    12 цаг 22 мин
  • Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
    13 цаг 1 мин
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
    13 цаг 15 мин
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
    13 цаг 18 мин
  • Саран дээр хүн буухад чухал үүрэг гүйцэтгэсэн программ хангамжийн инженер Маргарет Хамилтон нас баржээ
    13 цаг 27 мин
  • ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ
    13 цаг 33 мин
  • Мадуро болон түүний эхнэрт америкчуудыг эрүүдэн шүүсэн хэргээр шинэ ял тулгаж магадгүй
    13 цаг 34 мин
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
    14 цаг 10 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
    14 цаг 12 мин
  • НЦУГ: Хүн рүү дайрсан баавгайг олж тогтоох, эрэн хайх ажил явагдаж байна
    14 цаг 35 мин
  • Баавгайд бариулсан хүн толгойдоо том хуулагдсан шархтай, цөмрөлт, цууралттай, цээж хэвлий дарагдаж, шахагдсан байжээ
    14 цаг 57 мин
  • Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ
    15 цаг 7 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК