
Их Британид хоёр охиныг хүчиндсэн хэрэгт буруутай гэж тогтоогдсон гурван өсвөр насны хөвгүүнд оноосон хорих бус ял Давж заалдах шатны шүүхээр дахин хянагдахаар болжээ.
Хэрэг Английн Хэмпшир мужийн Фордингбридж хотод хоёр өөр үед болсон байна. Эхний халдлага 2024 оны арваннэгдүгээр сард гарч, тухайн үед 15 настай байсан охиныг хоёр хөвгүүн хүчинджээ.
Харин 2025 оны нэгдүгээр сард болсон хоёр дахь халдлагын үеэр 14 настай охиныг хутгаар сүрдүүлэн, гар утас болон AirTag төхөөрөмжөө үлдээхийг шаардаж, өөр газар аваачин хүчирхийлсэн байна. Зарим халдлагыг ъамерт бичиж авч, цахим орчинд тараасан талаар шүүхийн баримтад дурдагджээ.
Шүүхээс хоёр 15 настай хөвгүүнд гурван жилийн хугацаатай "Youth Rehabilitation Order" буюу залуучуудын засан хүмүүжүүлэх, хяналттай ял, 14 настай гурав дахь хөвгүүнд 18 сарын ижил төрлийн ял оноосон байна. Шүүгч тэдний нас, ADHD болон танин мэдэхүйн хүндрэл зэрэг нөхцөлийг харгалзан үзэж ямар ч хорих ялгүйгээр явуулсан байна.
Улмаар уг шийдвэр Англи даяар олон нийтийн бухимдал, ундуйцлыг дээд цэгт нь хүргэсэн тул хэргийг дахин хянаж, Давж заалдах шатны шүүхэд шилжүүлэхийг тус улсын Ерөнхий сайд Кир Стармер тушаажээ.
Л.Баяр
























































