Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Дугархүү: Хэрх өвчний бактер төв мэдрэлийн системд нөлөөлснөөр тухайн хүн өөрийгөө захирч чадахаа больдог

2019-5-14
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед чимээгүй тахлын тоонд ороод буй хэрх өвчин газар авах болжээ. Уг өвчин нь олон шалтгааны улмаас үүсдэг бөгөөд зарим эмгэгийн шалтгааныг өнөөг хүртэл тодорхойлж чадаагүй байна. Ингээд хэрх өвчин үүсэх шалтгаан, хүндрэлийн талаар Хүний их эмч Б.Дугархүүтэй ярилцлаа.


 

-Хэрх гэж ямар өвчнийг хэлдэг юм бэ. Яаж бий болдог юм вэ?

-Энэ өвчнийг эмчлэх аргыг дэлхийд олоогүй байна. Өөрөөр хэлбэл, хүнийг  хөдөлмөрийн бэрхшээлтэй болгодог ийм л өвчин. Хэрх өвчнийг зөвхөн үе мөчний өвчин гэж хүмүүс ойлгодог. Гэтэл тийм биш. Системийн буюу бүх эд эрхтэнийг дамнаж, олон эрхтэнийг хамардаг үрэвсэлт өвчин. Уг өвчин бий болох дийлэнх шалтгаан нь хоолойны өвчлөлөөс үүдэлтэй. Тэр дундаа хоолойн өвчлөлийн үед үүсгэдэг стрептоккок гэж өвөрмөц төрлийн бактер байдаг. Энэ бактер  “А бүлгийн цус задлагч” гэдэг нэртэй бөгөөд холбогч эдүүдийг гэмтээдэг юм.

Хэрх өвчин нь эхний ээлжинд хоолой дотор үүсдэг. Хоолой дотор үржиж байгаад цусан дотор өөрийн хортой бодисыг оруулдаг. Өөрөөр хэлбэл, “А бүлгийн цус задлагч” гэсэн бодисоо цус руу оруулна гэсэн үг. Ингэснээр тухайн бодис зүрхний дотор талын хөндийд цус хуваарилдаг хавхлагын салст бүрхүүлд сууж, бага багаар идэж эхэлдэг. Энэ үед нь дархлаа энэ бодисыг устгах  гэж оролддог боловч чадалгүй үрэвсэл үүсгэнэ. Тухайлбал, хатги гарахад улайж хавдан дараа нь идээ татдаг шүү дээ. Ийм л зүйл зүрхэнд болно гэсэн үг юм. 

-Тэгэхээр хоолойны өвчлөлөөр өвчилсөн хүмүүс хэрх өвчинтэй байх магадлалтай гэсэн үг үү?

-Хоолойны өвчлөлөөр өвчилсөн бүх хүн хэрх өвчинтэй гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь удамшил, дархлааны нөхцөл байдлаас үүдэн хэрх өвчин үүсдэг гэж үздэг. Тухайлбал, хоолой нь хүнд өвддөг байсан хүмүүсийн гурван хувьд л тохиолддог гэж үздэг юм. 

-Хэрх өвчинд хүйс хамаарах уу?

-Хүйс хамаарахгүй тусаж болно. Мөн наснаас үл хамааран өвчлөх аюултай. Дээр дурдсанчлан стрептоккокын эсрэг дархлааны эс нь хэт ажилласны улмаас өвчлүүлж байгаа хэрэг. Үрэвслийн үр дүнд зүрхний хавхлага ажиллагаагүй болж эхэлнэ. Үүнээс үүдэн зүрх цусаа хуваарилж чадахаа болино. Цусны жигд хуваарилалт алдагдсанаар хөл хавдах, амьсгаадах, амаар нь цагаан хөөс сахардаг болдог. Бүр зүрх нь дийлэхээ больж зогсохыг ч үгүйсгэхгүй.

-Энэ өвчин насжилтад нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг уу?

-Тийм судалгаа одоогоор хийгээгүй.

-Эмчлэх боломжгүй өвчний тоонд багтаж байгаа биз дээ. Тийм атал яагаад судалгаа байхгүй юм бол?

-Учир нь дархлааг зохицуулдаг эмчилгээ дэлхий дээр байхгүй. 

-Хэрх өвчний шинж тэмдэг яаж илэрдэг юм бэ?

-Энэ өвчин зүрхэнд хүрсэн бол зүрхээр нь хатгуулж өвдөнө. Гэхдээ ганцхан зүрхийг өвтгөдөг гэдэг нь өрөөсгөл ойлголт. Мөн үе мөчний мөгөөрсөн эд. Тухайлбал, өвдөг, хурууны үений мөгөөрс дээр очиж үржихээр ялгаагүй үрэвсэл явагдаж эхэлдэг. Ингэснээр тухайн хэсэг бүтцийн хувьд өөрчлөлтөд орж эхэлнэ гэсэн үг. Жишээлбэл, хуруу мойног болох, хөл хавдан тахийх зэргээр яснууд муруйж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, жижиг үеүүдийг маш хурдан гэмтээдэг тул осолтой.

-Хүнд шатандаа ороод эхлэхээр хуруу нь унадаг гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй.

-Энэ өвчин бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлж гэмтээдэг гэлээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд ураг тээх боломжгүй болно ч гэдэг юм уу, тийм эрсдэл гарч болох уу?

-Зүрх нь байнга өвддөг, үе мөч нь байнга янгинадаг үед байж болно. Энгийнээр бол тухайн эх зовиур шаналалаа дийлээгүйн улмаас ураг зулбахыг үгүйсгэхгүй. Гэхдээ яг нотлогдсон зүйл байхгүй.

-Тэгвэл энэ өвчний үед дархлаа дэмжих эм бэлдмэл хэрэглэж болохгүй нь ээ?

-Яг тийм. Учир нь дархлаа хэт их идэвхжсэний улмаас үрэвсэл бий болдог. Тиймээс энэ өвчний үед дархлааг дарангуйлах эмчилгээг хийхээс өөр замгүй. Дархлааг бууруулна гэсэн үг. Үүнийг дааврын эм гэж нэрлэдэг. Мөн өвдөлт намдаах үрэвслийн эм ууна. Эдгээр эмчилгээг л хийдэг.

-Хэрэв хүнд шатандаа орвол ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Энэ үед дээрх бактер төв мэдрэлийн систем буюу тархины зөөлөн хальсад суудаг. Тархинд үрэвсэл бий болсноор тухайн хүн өөрөө өөрийгөө захирч чадахаа болино. Тухайлбал, гар хөлөө эмх замбараагүй хөдөлгөх, толгойгоо байнга сэгсэрдэг болдог.

-Хэрх өвчний үед юуг анхаарах ёстой вэ?

-Энэ өвчний үед илэрч байгаа шинж тэмдэгүүдэд даамжирч, хүндрэл өгөхөөс нь урьдчилан сэргийлэх шаардлагатай.  

 

Б.Лхам

  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мөнх (66.181.161.25)
    Маш хэрэгтэй сэдвээр сэтгүүлч ярилцсан байна. Сурагчдын дунд хэрх өвчний байдал сэдвээр бас сурвалжилан ярилцаарай. Бид энэ сэдвээр багш эмч нартай ажиллаж байна. Холбогдох утас 99088148
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 19 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 57 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 13 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 34 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 37 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 38 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    3 цаг 48 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 42 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 45 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 45 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 33 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    6 цаг 48 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 29 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 53 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 56 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 2 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    8 цаг 9 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК