
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн нутгийн Донбасс бүс нутгаас Украины цэргийг гаргах ёстой, эс тэгвээс Орос улс Украин дахь дайныг зогсоох талаар ямар ч буулт хийхээс татгалзаж, уг нутгийг хүчээр булаан авна гэдгийг дахин анхаарууллаа.
"Эдгээр газар нутгийг бид хүчээр чөлөөлнө, эсвэл Украины цэргүүд эдгээр нутгуудаас гарна" гэж тэрбээр "India Today"-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Москва Донбассын 85 орчим хувийг хянадаг. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский газар нутгаа өгөхийг үгүйсгэв.
Мягмар гарагт Москвад болсон хэлэлцээрийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп манай хэлэлцээчид Оросын удирдагч "дайныг дуусгахыг хүсэж байна" гэж мэдэгдсэн гэж хэлсний дараа Путин ийм тайлбар хийсэн нь тэдний яриаг төөрөгдүүлсэн алхам байв.
Москвад В.Путинтай уулзсан Трампын элч Стив Виткофф Флорида мужид Украины багтай уулзах гэж байна. Трамп мягмар гарагт Кремльд болсон хэлэлцээ "боломжийн сайн" гэж хэлсэн.
АНУ-ын энх тайвны төлөвлөгөөний анхны давталт нь Украины хяналтад байгаа Донбассын бүс нутгийг Путины де-факто хяналтад шилжүүлэхийг санал болгосон боловч Виткоффын баг Москвад өөрчлөгдсөн шинэ хувилбарыг танилцуулсан.
Путин Энэтхэгт хийх төрийн айлчлалынхаа өмнөх "India Today" сонинд өгсөн ярилцлагадаа, Виткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нартай яриа хэлэлцээ хийхээс өмнө шинэ хувилбартай танилцаагүй байсан гэжээ.
Л.Баяр






















































