Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хашаа, хайс нэгдсэн арга хэмжээг явуулж байгаа.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 93 байршлын 86 хашаа, хаалт, 10 ТҮЦ, 11 гарааш, контейнер, хоёр бетон хаалт, найман өргөтгөл нийт 117 объектыг чөлөөлөөд байна.