Өнгөрсөн 2018 оны аравдугаар сарын 13-ны шөнө Архангай аймгийн харъяат иргэн Д нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхдийг хүчиндсэн хэрэг гарсан байна. Яллагдагч нь өмнө нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож юм байна.
Уг хэргийг Архангай аймгийн Сум дундын Эүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Д-д 15 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх гэмт хэргийн үйлдэгддэг орчин нь ахуйн хүрээнд, гэр бүлийн хамаарал бүхий этгээд үйлдэх нь дийлэнх хувийг эзэлж байх бөгөөд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ хандуулах хараа хяналтаа сайжруулах, тэднийг болзошгүй эрсдэл, бие махбодь болон сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг прокурор анхааруулж байна. Архангай аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (2)