Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U18 ДАШТ гурав дахь өдрөө болж байна. Өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг нэг хожиж, нэг хожигдлоо.
Манай охид эхний учраа болох Нидерландын багийг 11:10-аар буулган авсан. Энэ ялалт Монголын эмэгтэйчүүдийн багийн ДАШТ-ээс авсан эхний хожил байв. Улмаар дараагийн тоглолтод Францын шигшээ багт 9:21-ээр дийлдэж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Б.Жаргал