Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын хилээр дипломат дугаартай автомашин их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан. Урьдчилсан байдлаар тус машинд зорчиж явсан хүмүүс Турк Улсын Истанбул дахь Ерөнхий консулын газрын дипломат болон жолооч нар байжээ. Одоогоор тус хоёр иргэнийг саатуулаад байгаа бөгөөд хэргийг Дредзен хотын хуулиар шийдэх тухай Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлж байна.
Тус хотын хуулиар хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан тохиолдолд 2-15 жилийн ял оноодог юм байна. Түүнчлэн Гадаад харилцааны яамнаас уг хэргийг ийн орой мэдээлэх болсон шалтгаан нь дээрх хоёр дипломатын ар гэрийнхнээс нь нууцлахыг хүссэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Түүнчлэн албан бус мэдээллээр хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан зэрэг төрийн өндөр алба тушаал хашдаг хүмүүсийн хүүхдүүд аж. Истанбул дахь Ерөнхий консулын газрын дипломатууд Герман Улсад ямар ажлаар явсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул мэдээлэр боломжгүй гэсэн юм. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Истанбул хот Элчин сайдгүй ажил үүргээ явуулж байгаа. Уг хэргийг ч үүнтэй холбон тайлбарлаж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (16)