УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын санаачлан байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын анхдугаар хурал Төрийн ордонд боллоо. Монголын улс төр, төрийн албанд шургалж бугшсан МАНАН мафийн эсрэг тууштай тэмцсэнийх нь төлөө АН-ын дарга С.Эрдэнэ хоёр гишүүндээ улс төрийн хариуцлага тооцож, намаасаа хөөсөн нь саяхан. Намын дарга С.Эрдэнийн энэ шийдвэр АН-д асар хор хөнөөлтэй гэдгийг тухайн үед гишүүд, дэмжигчид нь хэлж, сануулж л байв. Гэвч тэрбээр намынхаа гишүүдийн үгийг сонсоогүй, хөөх шийдвэрээ гаргасан юм. Угаасаа С.Эрдэнэ АН-ын дарга болсноос хойш зөвхөн өөрт таалагдсанаа сонсож, түүнийг нь магтсаныг дэмжиж, өөрийн дураар аашилж буй нь хэн бүхэнд ил болсон асуудал.
Аархаж, аашилж, мундагдаж байгаа зарим нэг бичлэг нь ч задарч орхилоо, энэ хооронд. Бүдүүлэг хэрнээ зарчимгүй үйлдлээрээ АН доторх дотоод ардчилал, олон ургальч үзэл, нээлттэй ил тод байдлыг тэрбээр бүрмөсөн үгүй хийсэн нь шударга үнэнийг өмгөөлсөн Л.Болд, Ж.Батзандан нарыг хөөснөөр улам тодорхой болсон юм.
Ингэснээр АН парламентад албан ёсны бүлэггүй, харин МАН сөрөг хүчингүй болсон. Юу үнэн энэ л үнэн. Энэ бол эрх баригчдын хэт даварсан үйлдэл, хавтгайрсан хүч түрэлт, түүгээр дамжсан авлигын сүлжээ, албан тушаалын наймаанд бүх талын боломжийг нь цэлийтэл нээж өгсөн гэсэн үг. С.Эрдэнэ ийнхүү МАНАН мафийнхандхэмжээгүй эрхтэй хаанчилж, дураараа дургих замыг засч, үнэлж баршгүй гавьяа байгуулжээ. Харин АН-ыг тэрбээр давхар давхар хорлож байна. Үзэл бодол таараагүй, үгэнд нь ороогүйн төлөө УИХ-ын хоёр гишүүнээ хөөж, парламентын бүлгээ задалсан нь С.Эрдэнийн эхний хорон үйлдэл гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй. Захын нэг АН-ын гишүүн даргынхаа энэ үйлдэл хангалттай бухимдаж, С.Эрдэнийг яг юу хийж, хэнд үйлчлээд байгааг дэлгэрэнгүй зураглаж чадна.
Нам доторх эв нэгдлийг хангаж чадаагүйгээр барахгүй, харин ч эсрэгээр нь хагалган бутаргах шинжтэй явуулга хийж, гишүүдээ ялгаварлан гадуурхах, тал тохой татах явдлыг өөгшүүлэн цэцэглүүлсэн С.Эрдэнийн явуулж байгаа үйл ажиллагаанаас тодорхой харагдана.
Бэлээхэн жишээ нь, Баянголын АН-ыг үр хүүхэд, хамаатан садан, ойр дотныхноороо удирдуулахаар санаархаж эхэлсэнтэй холбогдоно. Эгэл жирийн иргэд, анхан шатны байгууллагаас гарсан санал, шүүмжлэлийг сонсохоо больсон нь үүний илрэл. Гэхдээ С.Эрдэнийг эсэргүүцсэн дээ тэр. Чухам үнэнийг хэлэхэд АН-ын гишүүд удирдлагадаа итгэхээ больжээ. Ардчилал, шударга ёс АН-д багтах зайгүй болжээ. Энэ бүхний эцэст АН хуваагдаж, ШИНЭ нам мэндэллээ.
Монголын ардчиллын түүчээ болсон энэ нам ингэж хагарч бутарч, хуваагдаж задрах нь хэнд ашигтай вэ.
МАН-д, МАНАН-д л ашигтай. Авлигачдад ашигтай. С.Эрдэнэ үүнийг хүсч, ийм байдал рүү АН-ыг түлхэв. Намаа парламентад бүлэггүй болгож, хуваан бутаргаж суугаа нь 100 жилийн өмнөх Шанзув Бадамдоржийг санагдуулна.
С.Сүлд
Сэтгэгдэл (6)