Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхцэцэг: “Олон мандаттай сонгогч нэг санал өгөх” ТОГТОЛЦООГ АФГАНИСТАН, ВАНУАТУ ХОЁРХОН УЛС АШИГЛАДАГ

2019-6-07
0
ЖИРГЭХ

УИХ дахь МАН бүлгээс ирэх жилийн сонгуулийг “Монгол Улс-нэг тойрог” тогтолцоогоор явуулах улстөрийн шийдвэр гаргасан. Тэгвэл уг сонгуулийн тогтолцооны талаар Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгтэй ярилцлаа.


-МАН-аас ирэх жилийн сонгуулийг “Улс-нэг тойрог” тогтолцоогоор явуулах хувилбарыг судалж байгаа тухайгаа илэрхийлсэн. Энэ тогтолцоог та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Үүнийг олон мандаттай, шилжихгүй нэг саналын тогтолцоо гэж ярьдаг. Энэ тогтолцоонд хоёр хувилбар бий. Өөрөөр хэлбэл, нэг намаас олон хүн сонгогдох боломжтой. Шилждэг нэг санал нь намын хамгийн их санал авсан хүмүүс нь сонгогддог. Ингэхдээ тодорхой босго тогтоодог юм. Тухайн босго давсны дараа үлдсэн саналыг намын бусад гишүүнд шилжүүлэх маягаар явагддаг. Түүнчлэн намын хувьд бодлого нь сонгогчдод таалагдаж сонгуульд ялалт байгуулах бололцоо бүрдсэн тохиолдолд тухайн намын лидерүүд биш намаас нэр дэвшүүлж байгаа хүмүүст нийтэд нь итгэл хүлээлгэх байдлаар саналыг шилжүүлж тооцдог хувилбар байдаг. Харин манай улсын яриад байгаа тогтолцоо нь уян хатан биш. Энгийнээр ихэвчлэн намын лидерүүдэд санал өгдөг тогтолцоо юм. Энэ тогтолцоонд популист хүмүүс сонгогдох магадлал өндөр байдгаараа сул талтай.

-Бусад улс ийм тогтолцоо хэрэглэдэг болов уу?

-Цөөн хэдэн улс энэ тогтолцоог хэрэглэж байсан. Гэхдээ улсаараа нэг тойрог биш бүсчилсэн байдлаар хэрэгждэг байсан байна. Энэ тогтолцоо нь Япон улсаас гаралтай бөгөөд тус улсад эзлэгдэж байсан Солонгос, Тайвань зэрэг улс мөн адил хэрэглэж байгаад өөрчилсөн юм билээ. Тайваньд хэрэглэхээ больсон шалтгаан нь манайхны шүүмжлээд байгаа жалга довны үзлийг бүр зохион байгуулалттай болгоод дэвэргээд байсан байгаа юм.

Эдгээр улсад хэрэглэж байх үеийн сул талуудаас харвал намын лидерүүдэд нь санал их очдог байна. Хамгийн гол нь улстөрчдийн хэлж байгаагаар энэ тогтолцоонд шилжиж улсаараа нэг тал болчихвол жалга давын үзэл арилна гэж байна. Гэвч үгүй юм. Бусад улсад ч энэ систем явцгүй болсон учраас халсан байж таарна. Хэрэв жалга довын хэрүүл арилна гэх шалтгаанаар уг тогтолцоог сонгох гэж байгаа бол энэ асуудлыг зайлшгүй эргэн харах ёстой. Энэ бол хувь тэнцүүлсэн биш мажоритар тогтолцоо юм. 

-Томсгосон мажоритар тогтолцоо гэж зарим мэргэжилтнүүд ярьж байна. Ингэж ойлгож болох уу?

-Хувь тэнцүүлсэн тогтолцоо бол сонгогчдын хэдэн хувь нь тэр намыг дэмжиж байна. Тухайн хувьтай нь дүйж очих суудлыг авах ёстой байдаг. Харин одоо хэлэлцэгдэж байгаа тогтолцоогоор тухайн намд очих бүх саналыг олонд танигдсан цөөн хүн авах магадлалтай. Ингэхээр тухайн намын суудлын тоо нь багасаад ирнэ гэсэн үг. Ийм учраас хувь тэнцүүлсэн тогтолцоо биш.

-Дээр дурдсан улсууд ямар шалтгаанаар уг тогтолцоог халсан юм бэ?

-“Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн”-гийн сонгуулийн системийн мэдээлийн санд нийтэлснээр энэ тогтолцоог хэрэглэдэг хоёр улс л байдаг. Улс нь нэг тойрог болдог хувилбар биш бүсчилсэн байдлаар тухайлбал, Афганистан болон Ванавату арлын улс хэрэглэдэг. Япон зэрэг улс энэ тогтолцоог хэрэглэхээ больсон шалтгаан нь авлигыг цэцэглүүлэхэд хүргэсэн гэж шүүмжилдэг юм. Мөн сонгуулийн зардал өсч, намуудын хоорондын зөрчилдөөн ихэссэн. Фракциуд бие биеэсээ өрсөж, сонгогчдын саналыг авахтай холбогдуулан энэ систем нь бусад сонгуулийн тогтолцооноос 4-18 хувь илүү мөнгө зарцуулдаг нь судалгаагаар гарсан байдаг. Тиймээс уг асуудалд ул суурьтай хандаж, манай улсад тохирох тогтолцоо мөн эсэхийг олон талаас нь харах хэрэгтэй.

-Тэгвэл манай улс сонгуулийг ямар системээр явуулбал тохиромжтой гэж үзэж байна вэ?  

-Бид эхлээд сонгуулийн тогтолцооноос юу хүсч байгаа шалгуураа гаргах хэрэгтэй. Учир нь тогтолцоо бүр өөрийн гэсэн онцлогтой. Тохиргоог нь яаж хийхээс шалтгаалан янз бүрийн үр дагавар гарах магадлалтай шүү дээ. Тиймээс хүчтэй ерөнхийлөгч, парламент, засгийн газартай ийм бүрэлдэхүүнд ямар систем тохирох вэ. Тогтвортой засгийн газар. Хүчтэй сөрөг хүчин, цөөнхийн төлөөлөл зэрэг юу хүсч байгаагаа гаргана. Дараа нь яригдаж байгаа хувилбаруудаа гаргаж байгаад аль нь бидний шаардлагыг сайн хангаж чадах вэ гэдгийг хайх ёстой. Мөн улс төрийн намын институцийг хөгжүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • С,СҮРЭНЖАВ (202.9.42.236)
    НАМ БОЛГОНООС ДЭВШҮҮЛСЭН 76 НЭР ДЭВШИГЧ буюу 10 намын 760 нэрсээс СОНГОГЧ ТААЛСАН 76 ХҮНИЙ НЭРИЙГ ДУГУЙЛАХ НЬ БУРУУ ГЭЖҮҮ ,,,,,,,,ТЭД НАМЫГ СОНГООГҮЙ ХҮНИЙГ ШУУД СОНГУУЛИЙН ЗАРЧМААР СОНГОСОН ШҮҮ ДЭЭ ,,,,,,,,,ТЭДГЭЭР 760 НЭРС-д ӨГСӨН САНАЛЫГ ТООЛЖ ХЭН ИХ САНАЛ АВСАН НЬ ХҮН УЛСЫН ИХ ХУРЛЫН 76 ГИШҮҮНД БАГТАХ УЧИРТАЙ ,,,,, ҮҮНИЙГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬДАА ЗААСАН ШҮҮ ДЭЭ ,,, /Ү/Х-ынхаа 21-2ыг үз /,
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
    • 76 хүний нэрийг биш 760-с нэг хүний нэр дугуйлна гэж яриад байгаа
      2019 оны 06 сарын 08
  • Зочин (66.181.187.186)
    худлаа мэдээлэл байна шүү. саын судлах хэрэгтэй байна шүү ЭНХЦЭЦЭГ
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • иргэн (202.126.89.25)
    битгий худлаа ярь АНУ-ын төлөөлөгчийн тахимыг ч гэсэн нэг муж улс нэг тойргоор сонгодог шүү дээ. Асуудлыг өргөн харах хэрэгтэй. Ардчилал хөгжсөн орнууд нэг тойрог нэг улс гэсэн тогтолцоог шууд хэрэглэж байгаа. Ер нь хувь тэнцүүлэх тогтолцоо чинь нэг тойрог юм шүү дээ. үүнийг ойлголгүй юун Афганистан гэж худлааа ярив. тЭгж ярьвал Афганистан харин олон тойрог үндэстний дундаас сонголт хийдэг
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
    • America mujiin zasag zahirgaanii negjuud ni bas tusdaa tom uls. Haritsuulah yumaa olj yari!
      2019 оны 06 сарын 07
    • Нам нэг тойрогт нэг хүнээ дэвшүүлээд бусад намтай өрсөлддөг тогтолцоог яриагүй. нэг тойм тойрогт 76 хүн дэвшүүлээд, тэр 76 өөр хоорондоо өрсөлдөөд зогсохгүй бусад намын 76 тай өрсөлдөх, сонгогч наад зах нь 500 гаруй хүнээс нэг л хүнд санал өгөх тогтолцоог яриад байгааг та ойлгоорой. АНУ-д ийм олон мандаттай том тойрогтой тогтолцоо байхгүй шт
      2019 оны 06 сарын 07
    • enkhtsetseg -d
      enkhtsetseg bolovsrol uneheer muu bn hagas medeh ni ul medeheesee iluu hortoi!!!!!!!!!!
      2019 оны 06 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    7 цаг 2 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    7 цаг 10 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    7 цаг 26 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    7 цаг 32 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    7 цаг 36 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    8 цаг 50 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    8 цаг 52 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    10 цаг 4 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    10 цаг 7 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    10 цаг 7 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    10 цаг 10 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    12 цаг 36 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    12 цаг 47 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    12 цаг 48 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    12 цаг 55 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    13 цаг 13 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    13 цаг 16 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    13 цаг 22 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    13 цаг 32 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    13 цаг 40 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК