УИХ-ын өнөөдрийн чуулганаар Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. Хуралдаанд гишүүдийн ирц 57.3 хувь оролцож байна.
Энэ үеэр гишүүд асуулт асуусан юм
УИХ-ын дарга дэг сахиулж чадахгүй байна. Өнөөдөр энэ хуулийг баталлаа гэхэд хэзээнээс Үндсэн хуулийг ярих юм. Үндсэн хуулийг хэлэлцэх тохиолдолд өөр ямар ч хуулийн төслийг хэлэлцдэггүй. Удахгүй чуулган хаана. намрын чуулганаар хэлэлцье гэхээр төсөв яриад чадахгүй. Дэгийн тухай хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Ийм чухал хуулийг ийм ирцтэй явуулж болохгүй.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын 11.3.6-д хойшлуулашгүй асуудлыг шийдвэрлэхэд таны хэлсэн асуудал хамаарахгүй гэж заасан. Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед хэм хэмжээ тогтоосон бус шинжтэй хуулийг хэлэлцэх бүрэн боломжтой.
Их Хурлын дарга наашаа хардаг баймаар байна. Нэр авахаа больчихсон юм уу. Цаашаа хараад Г.Тэмүүлэн гишүүнд үг хэлэх эрх өгчхөөд бусдад нь өгөхгүй юм. Хоёрдугаарт, Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг чуулганаар хэлэлцүүл. Тогтоолын төсөлгүй бол хэлэлцэхгүй гэдэг буруу. Энийг чуулганаар хэлэлцэх ёстой. Мөн Үндсэн хуулийг өөрчлөх хуйвалдааны шинжтэй зүйл явчихлаа гэж харж байна. Үндсэн хуульд дураараа гар хүрвэл тогтворгүй байдал руу явдаг. Үүнийг МАН ойлгож байгаа биз. 1990 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хоёр танхимтай парламенттай болж байлаа. Харамсалтай нь, Үндсэн хуулийн олон заалтыг мушгин гүйвуулж ирсэн түүхийг бид мэднэ. Түүнчлэн дордуулсан долоон өөрчлөлтийн горыг Монгол Улс одоо ч эдэлж байгаа. Өнөөдөр дахин ийм зүйл болох гэж байна. Ерөнхийлөгчийн оролцоог 100 хувь үгүйсгэсэн ийм зүйлийг ярьж байна. Үүнийгээ та нар дааж чадах юм уу, С.Бямбацогт оо.
Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцдэг хүний нэг. Гэхдээ би баталсан гээд попрох гээд хэрэггүй байх. Хүн хүүхдэдээ хайртай байх нь аргагүй. Харин алдаад байвал засаж сайжруулах хэрэгтэй. Үүнтэй л ижил. Та дордуулсан долоон өөрчлөлтийг ярьж байна. Энэ хуулиар дордуулсан гээд байгаа долоон өөрчдөлтийн тавыг нь засна. Сайжруулъя гээд байхад юм болгоныг муухай болгож харагдуулж болохгүй. Зөвхөн энэ парламентын гишүүд биш энэ асуудлаар 10 жил ярьж байна. Тантай хамт Их Хуралд сууж байсан гишүүд хүртэл хуулийн төсөлд оролцсон.
Чи яасан дээрэлхүү юм. Ерөнхийлөгчийн оролцоог яах гэж байгааг л асууж байна. Үүнийг ард түмэн ч асууж байна. Үндсэн хууль тоглоом биш. Үндсэн хуулиа өөрчлөхийн тулд Дэгийн тухай хуулиа хүртэл өөрчилж байдаг.
Өнөөдөр чухал хуулийн төслийг хэлэлцэж байна. Би Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэдэг үзэл бодолтой явдаг ч энэ хуулийн төсөлд гарын үсэг зураагүй, эргэлзэж байгаа цөөн гишүүдийн нэг. Монгол Улс олон намын тогтолцоотой. Бидний ардчиллын зарчим одоо ч үнэ цэнээ алдаагүй. Үндсэн хуулийг ямар зарчмаар хэлэлцэж батлах нь их чухал. Одоогийн төсөл үнэт зүйл рүүгээ шууд халдах гэж байгаа бөгөөд босгыг бууруулаад байна. Тиймээс эргэлзээтэй гэж үзэн дэмжихгүй. Яагаад төрийн чухал шийдвэр гаргах босго нь багасаад байгаа юм. Ямар үндэслэлээр гишүүдийн 3/2 нь дэмждэг болгосон юм бэ. Мөн хэзээ нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуух юм.
Гишүүд өргөн барьсан хуулийн төслийг уншиж баймаар байна. Олонх болсон МАН өөрсдөдөө зориулсан хууль батлах гэж байна. Би ингэж хардаж байна. Ерөннхийлөгчийн эрх мэдэл рүү халдсан зүйлгүй. Үндсэн хуульд ямар эрхтэй, тэр эрх нь хэвээрээ бий. Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол таны хэлж байгаачлан ердийн олонхоороо шийдэгдэх гээд байна. Тиймээс өөрчлөлт оруулж байнгын хорооны гишүүдийн 3/2 нь санал нэгдэх ёстой гэж босгыг өндөргөсөн. Түүнчлэн заавал ард түмнээс асууна гэсэн заалт байхгүй. Зөвлөлдөх санал асуулгууд хийгдчихсэн.
Би энэ хуулийн төслийг үг үсэггүй уншсан. Та надад хичээл заах хэрэггүй. Нэгдсэн чуулганаар гишүүдийн 4/3 гэж заадаг. Байнгын хороонд нь ч нэг заалт үйлчлэх ёстой. Зөвлөлдөх санал асуулгын талаар мэдэж байгаа. Бүх ард түмний санал асуулга хоёр өөр шүү. Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэдгийг ард түмэнд танилцуулах ёстой.
Ингээд гишүүдийн 58.1 хувийн саналаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (18)