зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Оюутолгой”-н гэрээг давтах шахсан Киргизүүд ухах бус ургуулж амьдарсаар...

2019-6-19
0
ЖИРГЭХ

Мөнх цаст Тэнгэр уул, Кунглей, Ала-Тоо уулсын дунд цэлэлзэн харагдах Иссык Куль нуур алсаас тун чиг үзэсгэлэнтэй харагдах аж. Уул, үүл нь нийлэн харагдах энэ л нутагт Киргиз түмэн олон үеэрээ идээлж, ундаалж иржээ. Сансараас авсан зурагнаас үзвэл яг л Монголын газар нутгийг илтгэх мэт зүүнээс баруун тийш сунан тогтсон нь Монгол, Киргиз түмэн хүйгээр холбогдсоныг илтгэх мэт.

Киргизийн хамгийн том нуур болох Иссык Куль нь эзлэх талбайгаараа дэлхийн томоохон 30 нуурын тоонд багтдагийн дээр хамгийн гүнзгий нуурын жагсаалтын долдугаарт бичигддэг ажээ. Энэ л нуурийн эрэгт цөөн боловч хэдэн хоног саатаж, ухах бус ургуулах замаар эдийн засгаа хэрхэн өөдлөн дэвжүүлж болдогыг харуулж буй Киргиз түмний ахуй амьдралтай зухасхан танилцсан юм.

 

УХАХ БУС УРГУУЛ!!!

Бүгд Найрамдах Киргиз Улс. Барилга байгууламж, орчин үеийн дэвшилтэт технологи, ахуйн хэрэглээ зэргээрээ биднээс 10 гаруй жилээр хоцрогдсон ч гэлээ байгаль дэлхийгээ онгон дагшинаар нь авч үлдэх ухаанаараа биднээс илт давуу аж. Өөрийн гэсэн ойгүй шахуу Киргиз Улс нь анх нийслэл Бишкекээ байгуулахдаа ногоон хот болгохоор зорьсон байдаг. Бишкек хотын захаар урсах голын хөвөөгөөр ургасан мод, бутыг эс тооцвол байгалиас заяасан ногоон байгууламж гэх зүйл тун цөөхөн. Тиймээс улсаа ногоон болгохын төлөө 50 гаруй жил зүтгэж буй.

Бурхан тэдний энэ хичээл зүтгэлийг үнэлж, өдгөө тус улсын нийт газар нутгийн 30 орчим хувь нь ногоон байгууламж болжээ. Тэд ийм амжилтад хүрэхийн тулд эхлээд усалгааны систем, ногоон байгууламжийн хамрах хүрээ, суурьшлын бүсийн зааг зэргийг нарийн тогтоосон байна. Үүнийхээ ачаар тухайн үеийн ЗХУ төдийгүй Ази, цаашлаад Европ тивд “ногооноороо” гайхагдах болов. Хэдийгээр нийгэм, улс төрийн хүчтэй давалгаанд өртөж, эдийн засгийн хөгжил нэгэн үе саарсан ч гэлээ киргизүүд ногоон байгууламжаа огтолж түлсэнгүй. Харин ч хийн хоолойныхоо арчлалт, тордолгоог улам сайжруулсаар өнөөдөр бүх айл, бүх албан байгууллага хийн түлш хэрэглэж байна. Түүнчлэн өөрсдийн тарьж, ургуулсан ойгоо арчилж, тордоно уу гэхээс тайрна гэж гонж. Барилга байшин барих зэрэг ахуйн хэрэглээнд хэрэглэх модоо ОХУ болон Казахстан Улсаас импортолдог.

Хэрэв зээ, өөрсдийн модыг тайрвал маш өндөр торгууль ногдуулахын дээр хатуу шийтгэлтэй. Яах аргагүй тайрах буюу өвгөрч, өвчилсөн модыг тайрахаар бол заавал зөвшөөрөл авна. Тэд ингэж л ногоон байгууламжаа нүдний цөцгий мэт хайрлах аж. Зам зуур таарсан хүүхэд багачууд бүгд усалгааны хувин барьчихсан цэцэг, модоо услана. Ногоон байгууламж нүд алдам болоод тэр үү, халуун өдөр ч сэрүүн салхи сэвэлзэж, сэнгэсэн үнэр хамар цоргих нь хачин гоё.

 

Хог хаявал чи ГАХАЙ

Киргиз түмний олонх нь мусламан шашинтай. Шашны хатуу ёс жаягаас болдог уу, эсвэл хувь хүний өөрийн ухамсар, хүмүүжлээс болдог юм уу. Ямартай ч хог хаясан хүнийг гахайтай зүйрлэдэг аж. “Чи хог хаявал гахай шиг орчинд амьдарна. Хөрш тань хог хаявал чиний гэр гахайн оромж болно” гэж бүр хүүхэд байхаас нь заадаг гэнэ. Тиймдээ ч багачууд нь хог хаяхгүй байх соёлд багаас суралцах аж. Түүнчлэн мод тарьдаггүй, цэцэг ургуулдаггүй айлыг арчаагүйгээр нь дуудах энүүхэнд. “Эх байгалийн агаараар амьсгалж, хөрсөн дээр нь гишгэлж, ургуулсан үр будааг нь идэж байж, мод тарьсангүй” гэж хөгшид нь аашилдаг гэх. Залуус нь ч хөгшдийн үгнээс гарна гэж үгүй. Тэднийгээ тэнгэр мэт шүтэн дээдэлж, хэлсэн үгийн цаад учрыг тунгаан боддог байна. Тиймдээ ч киргиз түмний байгалиа гэх соёл, ухамсар алдагдалгүй өнөөг хүрсэн гэхэд болно.

Нийслэл Бишкек хотоос 300 гаруй км зайд орших Иссык Куль нуур хүртэлх автозам дагуух бүх талбайд өөрсдийн гараар мод тарьжээ. Тэр бүү хэл, 5-10 га газрыг хашаалж, зулзаган мод бойжуулсан нь завсаргүй харагдана. Хотын гудамжаар ургасан моднуудаас хамгийн өндөр настай мод нь 100 орчим жилийн түүхийг гэрчлэн саглайн харагдах нь тун чиг сүртэй. Энэ завсар хог гээд хэлчих зүйл огтхон ч таарсангүй нь гайхшрал барсан юм. Учир нь манай Монголд “Амралтын газар, эс бөгөөс хүрэх газрынхаа баримжааг архи, пивоны шилны жимээр дагаж ол” гэсэн бохир яриа гараад удсан болохоор тэр шүү дээ.

 

Киргизүүд байгалиа хамгаалдаг дээр нь аялал жуучлалыг хөгжүүлэхийн тулд юу чухал бэ гэдгийг ихэд ойлгож, ухамсарласан ард түмэн юм байна. Учир нь зам зуур 5 км тутамд ариун цэврийн байгууламжийг байршуулжээ. Нэг удаа үйлчлүүлэхэд киргизээр 5 соом буюу Монголоор 225 төгрөг. Боломжийн хэрэнд тохижуулсан байх агаад эргэн тойронд нь мөн л ногоон байгууламжаар хүрээлсэн.  

Ингэж л киргиз түмэн ногоон байгууламжаа арчлах замаар эх дэлхийгээ хайрлаж байна. Угтаа бол тэд мод тарих гэж зүдрэх бус алтаа ухаад дэлхийгээр аяласан шиг ээ, тансаг амьдрах боломж бүхэн бий. Гэвч тэд хүсээгүй. Тиймдээ ч үндэстэн дамнасан цөөнгүй корпорациудын “хулхин дээр нь сарнай ургуулах” гэж хичээсэн олон удаагийн оролдлогыг тас цохисон түүхтэй. Тэд ийн газар нутгаа ухахаас айж, үндэстэн дамнасан корпорацийг эсэргүүцдэг болсон нь цаанаа ийм учиртай.

Юу гэвэл, цөөнгүй улс орны газар шороог нь ухаж, алтыг аваад “зугтаасан” “Сентерра гоулд” компанийнхны тарьсан горийг киргизүүд ч гэсэн амссан байна. Нийт экспортын 43 хувийг алт дангаар эзэлдэг гэхээр тус улс байгалийн ямархуу нөөцтэй болох нь ойлгомжтой болов уу. “Сентерра гоулд” компанийнхан Киргизэд орж ирээд элдэв сайхан үгээр уярааж, бараг “Оюутолгой” шиг гэрээ байгуулсан байгаа юм. Тухайн үед үндэстэн дамнасан корпорацитай гэрээ байгуулах киргизүүдийн мэдлэг, туршлага дутсан уу, эс бөгөөс гаднын нөлөө орсон уу. Алийг нь бүү мэд. Ямартай ч өөрсдөд нь ашиггүй гэрээ гэдгийг нь хожим мэдэнгүүтээ олборлолтын талбайд бүх нийтээрээ олон өдөр, сараар суулт хийн байж, гэрээнд давуу эрх эдлэхээр болжээ. Гэсэн ч “Сентерра гоулд” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зарим нь ашиг орлогоо “зөвлөх үйлчилгээний зардал” нэрээр халхавчлан татвараас займчуулах болсон байна.

Дээрх Кумторын алтны уурхайгаас гадна Киргизэд хэд хэдэн алтны орд бий. Гэхдээ тус улсын Засгийн газраас ухах бус ургуулах бодлого баримталахаа энэ сарын 13-14-ны хооронд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдээд зогсохгүй батлан харуулсан юм.

Нийтлэлийнхээ эхэнд Иссык-куль нуурийн талаар цухасхан дурдсан нь ийм учиртай. Нуур хүртэлх 300 км замд 80 км/цаг хурдаас илүү хурдлах жолооч нэг ч таараагүй. Учир нь ерөөсөө л киргизүүд хууль, дүрмийг ягштал биелүүлдэг хүмүүс учир осол аваар бага гардаг гэнэ лээ. Нөгөөтэйгүүр, Иссык-куль нуур нь манайхны шагшин гайхуулдаг юун нөгөө Хөвсгөл нуур. Энд Хөвсгөл нуур тэр дундаа Монгол эх нутгийнхаа онгон байгалийг гутаах гэсэнгүй. Харин гар хүрсэн бүхнээ хэрхэн өнгөтэй өөдтэй байлгаж чаддаг болохыг Иссык-куль нуурийн бүс нутгаас харсан болохоор ийнхүү шүүмлэлтэй хандснаа хэлэх нь зүйтэй болов уу. 

Иссык-куль нуурийн орчимд байгалийн өөрийн ой, мод гэх зүйл тун цөөн. Харин ард иргэдийн тарьж ургуулсан модоор битүү хучаастай аж. Нутгийн иргэдийн зарим нь хуучирч муудсан хоёр давхар байшинтай ч нов ногоон ойн дунд сарнай цэцэгсээр чимэглэсэн болоод ч тэр үү, царай муутай гэж харагдах нь үгүй. Амралтын газар, жуулчны баазуудын хувьд ч гэсэн хуучны хэв маягыг хадгалж үлдсэн нь байхад орчин үеийн стандарт барьж, тохижуулсан нь цөөнгүй. Хамгийн гол нь тэд бүгдийнх нь гадаа ногоон байгууламж сүндэрлэж, сарнай цэцэгсээр гоёсон байх нь атаархал төрүүлмээр.

 

Мөнх цастай Тэнгэр уулаар хүрээлүүлсэн киргизүүд өөрсдийгөө тэнгэр заяатай хүмүүс хэмээн бахдаж, тэр хэрээрээ тэнгэрлэг, сайхан амьдрах ёстой гэж үздэг. Тэдний тэнгэрлэг, сайхан гэдэг ухагдахуун зах зээлийн шилжилтэд өртөж, материаллаг зүйлсээс хараат болсон бидний ойлголтоос тэс өөр. Тэд онгон дагшин эх байгалиа, ой модоо, цэнгэг уст нуураа, мөнх цастай уулсаа саравчлан харж суухад л тэнгэрлэг амьдрахуйн утга учир оршино хэмээн үзэх ажээ. 

 

Г.Нацаг-Эрдэнэ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Zochin (202.9.43.36)
    Utaa shoroo baas sheesgui mongoloos l gor gazar bnadag yunii chin 10jil hotsrogdson mongol ooroo 30 jil hotsrogdson umhii orkuudiin oron bolchood
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Киргиз эр (150.129.142.172)
    Заза, арайч 10 жилээр хоцрох нь юу юм бээ. Боломжын хогжилтэй улс шуу. Урдуураа овол болдгуй ногоо ихтэй сайхан газар. 5 сая хунтэй,
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хулгай хийдэг худлаа ярьдаг хүмүүсийг аваачих хэрэгтэй...Эх орон газар нутгаа зардаг юм уу? ухдаг юм уу? гэдгийг үзүүлэх хэрэгтэй.
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
    • Заагаад өгчих байх.
      2019 оны 06 сарын 19
  • Зочин (124.158.111.6)
    Хулгай хийдэг худлаа ярьдаг хүмүүсийг аваачих хэрэгтэй...Эх орон газар нутгаа зардаг юм уу? ухдаг юм уу? гэдгийг үзүүлэх хэрэгтэй.
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • иргэн (202.21.124.133)
    Ямар гоё юм бээ. Улаанбаатар минь ийм болчихоосой. тэгвэл үр хүүхэд минь ингээд бахархаад ингээд гоё бичих байх даа.
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
    • Болчихоосой гэх биш. Болгоё гэж сэтгэж боддог болох хэрэгтэй
      2019 оны 06 сарын 19
  • иргэн (202.21.124.133)
    yamar goy gazar vee. iim goy nutagt ochood amidrahsan
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
    • хахахаха
      Чи очоод амьдар. Монголчууд очоод модыг нь тайраад, хог хаяаж, будаа болгох биз. манайхан чинь сүйтгэж, нураахдаа тэнгэрлэг заяатай хүмүүс шүү дээ.
      2019 оны 06 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    Уржигдар 17 цаг 41 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    Уржигдар 17 цаг 09 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    Уржигдар 16 цаг 59 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    Уржигдар 16 цаг 06 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    Уржигдар 15 цаг 24 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    Уржигдар 14 цаг 38 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    Уржигдар 13 цаг 13 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    Уржигдар 13 цаг 12 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    Уржигдар 12 цаг 51 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Эмгэнэл
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК