"Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
"Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын менежмент төсөл” нь "хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Концессын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Үндэсний хөгжлийн газар, Япон, Монголын хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр гарын үсэг зурсан юм. Талууд гэрээ байгуулж, гарын үсэг зурсны дараа шинэ нисэх буудалд "МИАТ" ХК-ийн "Боинг 737-800" агаарын хөлгөөр туршилтын нислэг үйлдэж, газардав.
Сэтгэгдэл (2)