зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Баяраа: 17 шүүгчийн гэм буруугүй нь нотлогдвол эрхийг нь сэргээх байх

2019-7-08
0
ЖИРГЭХ

Ахмад шүүгч Л.Баяраатай ярилцлаа.

-ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу, ШЕЗ-ийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлын талаар та ямар  байр суурьтай байна вэ?

-Монголын түүхэнд анхны тохиолдол боллоо. Хууль бус үйлдэл хийсэн, авлига авсан бол шалгалгүй яах вэ. Түүнийг хэн ч буруутгахгүй. 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд хуулийн байгууллага шалгаж байх шиг байна. Шалгаж тогтоогоод гэм буруугүй нь нотлогдвол Ерөнхийлөгч түдгэлзүүлсэн эрхийг нь сэргээх байх. Бас гэм буруутай хүн байвал хуулийн дагуу хариуцлага тооцвол шүүх эрх мэдлийн нэр цэвэршинэ. Түүнээс Хариуцлагын зөвлөл гээд хууль хяналтын байгууллагаас шал өөр байгууллага байгуулчихаад шүүгчдийг огцруулна гэж дарамтлаад байж болохгүй. ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаад л шүүгчдийг огцруулж, түдгэлзүүлж болж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлд ҮАБЗ шийдвэрээ тулгачихдаг. “Бид огцруулах шийдвэр гаргасан. Та нар хүлээж ав” гэдэг байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд тулгадаг, дараа нь “Танай Шүүхийн ерөнхий зөвлөл чинь огцруул гэж санал болгосон шүү дээ” гээд сууж байх нь. Энэ хандлага нь Үндсэн хуульд Хариуцлагын зөвлөл гэгчээр бүрэн биеллээ олох гэж байна. Ийм байдалд хүрэхэд улстөрчид гол нөлөө үзүүлсэн. Шүүгч шийдвэрээ тайлбарлаж болдоггүй учраас хэн дуртай нь шүүхийн шийдвэрийг шүүж, шүүгчийг элдэвлэж байна. Ийм хандлага нь шүүх эрх мэдэлд маш их хортой. Энэ хэвээр үргэлжлээд байвал шүүгч хэрэг маргаан шийдэхээс айдаг болно. Бүр тэр Ерөнхийлөгчийн хүн, энэ улстөрчийн хүн гээд шүүгчдийг өмчилчихсөн. Хэрэг маргааныг яаж ч шийдсэн тэрний хүн учраас тэгж шийдлээ гэж цуурдаг болсон.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шүүх засаглалаас ангид байлгахын тулд ШЕЗ-ийн таван гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хорооноос санал болгохоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна?

-Бүх ард түмний төлөөлөл Ерөнхийлөгч шүүгчийг томилдог. Зарлиг гаргаж томиллоо гээд Ерөнхийлөгч шүүгчийн ажилд оролцоод, заагаад явдаггүй байх. Би шүүгчээр 36 жил ажилласан. Тийм зүйл сонсоогүй. Би бүх ард түмний элч Ерөнхийлөгчөөс зарлигаа авсандаа баярладаг. Тангараг өргөсөн шүүгч өөрийг нь томилсон Ерөнхийлөгчид үйлчилнэ гэж байхгүй дээ. Тийм хүн байлаа гэхэд хууль бус үйлдлийг нь шалгаад хариуцлага тооцож болно. Бүх шүүгч Ерөнхийлөгчид үйлчилдэг гэж харлуулж болохгүй. “Эд нар Ерөнхийлөгчид үйлчлээд байна” гээд парламентын мэдэлд шүүх засаглалыг оруулчихаж болохгүй. Шүүгчийг шилж, сонгох үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 50 хувь нь УИХ-аас томилогдох нь шүүх засаглал намын мэдэлд очно гэсэн үг. Ялсан намын бодлогыг шүүх хэрэгжүүлж, шүүх засаглал утгаа алдана.

-Үндсэн хуулийн төсөлд тусгасан шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудыг та эсэргүүцэж байгаа юм байна. Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг хэрхэн сэргээх вэ?

-Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангадаг тогтолцоог халсан нь алдаа болсон. Залуу шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангахаа больсноос хойш хуудуутай шийдвэр гаргах магадлал өссөн. Шүүгч дараагийн шатны шийдвэр яаж гарах бол, миний гаргасан шийдвэр зөв байв уу гэж болгоомжилдог, эмзэглэдэг байсан бол одоо тоохоо больсон. Мэргэжлийн удирдлагаар хангах нь шүүгчид нөлөөлж байгаа явдал биш. Мэргэжил, арга зүйн удирдлага байхаа больсноос болж цөөн тооны шүүгч хуудуутай шийдвэр гаргахад л шүүх засаглал тэр чигээрээ ганхаж байна. Энэ бүхэн шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх зарчмыг алдагдуулж байгаад харамсаж байна. Шүүх засаглал ийм эмзэг. Одоо бүр хэргээ шийдүүлсэн нөлөө бүхий хүмүүс ялагдахаараа “Хонгилоор орчихлоо” гэж ярьдаг болж. Эрх мэдэлтэй, ашиг сонирхолтой, улс төрийн зорилготой цөөн хүмүүс янз бүрийн нэр томьёо гаргаж ирээд шүүхийг харлуулдаг. Түүнээс шүүгчийн гаргасан шийдвэр бүрийг хуудуутай гэж дүгнэдэг хүн цөөн. Шүүхээр үйлчлүүлсэн олонх иргэн “За голоор нь л шийдлээ шүү” гэдэг. Шүүгч хавтаст хэрэгт цугласан баримтын хүрээнд л хэргийг шийддэг.

Г.Алимаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen (122.201.31.197)
    Shuuh ch gesen ue damjsan bolj ee
    2019 оны 07 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    7 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    30 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    44 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    55 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    1 цаг 36 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    3 цаг 29 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    15 цаг 27 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    22 цаг 24 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    23 цаг 13 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Уржигдар 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Уржигдар 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Уржигдар 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Уржигдар 11 цаг 48 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК