Энэ сарын 9-ний өдөр буюу өнөөдөр болсон "Торгоны зам" авто раллигийн үеэр осол гарсан байна. Тодруулбал, нийт 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл Сэлэнгэ аймгаас гарч Төв аймгийн нутагт бариандаа орохоор уралдаж байжээ.
Гэтэл тэмцээний үеэр уралдааныг дагаж явсан хоёр автомашин Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын нутаг байрлах Хоёрын даваа гэх газрын ойролцоо мөргөлдсөн мэдээлэл байна.
Ослын улмаас хоёр хүн хүнд бэртэж, нэг эмэгтэй зорчигч газар дээрээ нас барсан харамсалтай осол гаржээ.
Яг одоо дээрх ослын газарт цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)