Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүнийг Гончигийн Ундармаа гэдэг

2019-8-06
0
ЖИРГЭХ

Тэр УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайдын хэмжээнд шийдвэр гаргах хүн бүр ч биш. Сайдын суудал санал болгосон ч татгалзах нэгэн. Гэхдээ өвдсөн, зовсон, шантарсан нэгэнд ээж, эхнэр, эгч магадгүй дүүгийн хувиар тусалж, дэмжих сэтгэл түүнд байдаг ажгуу.

Тийм байлаа ч тэр улстөрчид шиг бусдаас, нийгмээс оноо авахыг эрмэлзсэнгүй. Улаан тууз хайчилсангүй... 

Заримдаа тэр хэтэрхий алиа хошин зантай болчихдог. Тэгсэн мөртлөө өдөр бүр /хэд хэдэн телевизээр гарч байгаа реклам сурталчилгаа/ гунигласан царайтай байх нь энүүхэнд. Түүний харц, хэлж буй үг бүр нь өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх үеийнхний баяр баяслыг тээж өгүүлэх атлаа эмэгтэй тэр дундаа эхнэр хүний нуруун дээр өнөөг хүртэл тээглэж ирсэн “ачааг” өөрт ногдсон дүрээрээ дамжуулан бул хар чулуу мэт “төлөөлүүлж”, түүнийгээ хөнтрөөд хаядаг дүр мэт ойлгуулдаг. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Өдөр бүр хийх ажлаа бичээд, хийж гүйцээнгүүтээ дараад явах урамтай. Өдөрт 5-6 ажил амжуулна гэж төлөвлөөд, араас нь хөөцөлддөг” хэмээн нэгэнтээ ярьж байв. Үнэн л дээ. Түүнийг хүн болгон таньдаг л юм, хүүхдүүд ч мэднэ. Бүр хошин шог, тэр дундаа жүжигчин, тэгээд цаад дүртэй нь зүйрлэж, адилтгаж ярьж, дүгнэдэг. Ортой төсөөлөл, ханатай дүр. Хувь жүжигчнийх нь тухайд...

Түүний зан араншингаас бүгдээрээ нэгийг бодож тунгаадаг, магадгүй өөр нэгэн нь ухаардаг. Эсвэл хаа нэг газар, магадгүй телевизээр гардаг түүнтэй “таарах”-аараа “Өнөөх нэг жүжигчин” гэсэн асуултыг тавихад хүргэдэг, түүний дараагийн үеийнхэн. Энэ бол тэрний ТАЙЗАН дээрх дүр. Бусдаар тэр жирийн нэгэн. Халамжит хань. Хариуцлагатай ээж. Хүүхдээ хүний дайтай өсгөж яваа энгийн нэгэн эзэгтэй. Жирийн Монгол бүсгүй. Бусадтай адилхан эхнэр хүн. Хийж, хэрэгжүүлж байгаа үйлсээрээ нийгэмд сайн сайхныг түгээж яваа эмэгтэй. Гагцхүү түүний хэлсэн үг, хийж байгаа үйлдэл нийгэм рүү чиглэж, нэлээд хэсгийг хамардгийг энд өгүүлэх гэсэн юм.

1992 онд СУИС-ийг төгссөн тэрбээр Эрдэнэт хотын театрт хүүхэлдэйн, инээдмийн, драмын жүжигт гурван жил авьяасаа сорьжээ. Уг үйлдэл нь алдаагүйг өнөөдрийн амжилт нь илтгэнэ. Удалгүй хошин урлагт хөл тавьж “Шинэ үе” продакшны жүжигчин болсноор тэр олон нийтэд өөрийгөө нээжээ.

Цаг хугацаа улиран одсоор, тэр ч өөрийн гэсэн хүрээлэл, үзэгчдийн танил болж эхлэв. “Амбий, Боёо, Хүрлээ, Аглуу тэргүүтэй тэр үеийнхний төлөөлөл одоо ч хошин урлагаар дамжуулан, “Хошин урлаг” хэмээх тайзыг эзэгнэх болов.

Урлагийн тайзнаа дөнгөж гарч эхэлсэн түүнд ганц л “зовлон” байв. Ухаан орохоос эхлээд оюутан ахуй цаг хүртэл нь дэмжиж, дэмнэж явсан аав нь хүндээр өвджээ. Өвчин зовлон гэдэг өр зүрх рүү шууд тусдаг, хүн бүрийн амьдралд хүндээр тусдаг асуудал.

Улсын клиникийн I эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад тэрбээр хүлээлгийн хонгилд хэдэн хоногийг өнгөрөөжээ. Эмнэлгийн хонгилд эцэг, эхээ сахиж өнгөрөөх тийм ч таатай зүйл биш байв. Энэ үеэс “Хошин шогийн жүжигчин” тэр “Хонгилын үзүүрт гэрэл асаагч” болж өөрчлөгджээ. Урлагийн тайзнаа жүжиглэх авьяас нь унтарсангүй. Өөрийгөө улам хурцлах шалтгаан болж удаа дараагийн сайн үйлсийн эхлэлийг тавихад нь хөтлөв.

Эхлээд тэр 26 сая төгрөгөөр Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засаж тохижуулж, иж бүрэн камержуулсан “Аавуудын өрөө”-г бий болгов. Эх хүн хүүхдээ төрүүлэх нь хорвоогийн хамгийн сайхан үйл явдал ч тэдэнтэй адил баясаж хөөрдөг нь аавууд. Тэнд хүүхдээ өлгийдөн авсан аавууд баярлав. Тохьтой, тухтай тохижуулсан өөрөө нь тэдэн урам хайрлав. Аавуудад амьдрал ямар амттайг илтгэсэн бүсгүй УНТЭ-ийн Яаралтай түргэн тусламжийн иргэдийн хүлээх танхим, өвчтөний үзлэгийн өрөө, ариун цэврийн хоёр өрөө зэрэг нийт 220 метр квадрат талбайг 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засаж тохижуулав.

Араас нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимын 220 метр квадрат талбай буюу хүлээн авах хэсэг, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг 89.2 сая төгрөгөөр тохижуулсан юм. Хажуугаар нь “Авьяас” хүүхдийн ордны гал тогооны өрөөг ч засаж өгчээ.

Ийн явсаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуун дахь салбар амбулаторийн хүүхдийн эмчийн өрөө, вакцин тарих сувилагчийн өрөө, вакцин хадгалах, хувцасны өрөө бүхий 72 метр квадрат хүүхдийн кабинет, 64 метр квадрат хүлээлгийн танхимыг гуч гаруй аж ахуйн нэгж, хувь хүний хандивласан 35 сая төгрөгөөр мөн засварлан мөн тохижуулав.

Энэ мэтчилэн үүсгэн байгуулсан “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагаараа дамжуулан тэрбээр сүүлд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг бүрэн тохижуулж, хүлээлгэн өгсөн билээ. Өдгөө тэрбээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийг MCS групптэй хамтран тохижуулахаар зэхэж байна. Энэ тухайгаа “Орон нутгийн нэгдсэн эмнэлгийн тасгийг тохижуулахаар болж зураг төслөө хараад ямар байгаа бол доо гэж бодсон. Ирээд хартал тохитой сайхан байна. Засвар хийгдээгүй таван жил болсон гэнэ. Сэтгэлд нийцсэн тухтай орчинд ажиллаж байгаа нь сайн. Засварын ажил хоёроос гурван сар орчим хугацаанд хийгдэх нь гэж тооцсон. Найм дахь удаагаа эмнэлэг тохижуулах сайн санааны аян маань эхэлж байна” гэжээ.

Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх гэсэн дөрвөн ч Ерөнхий сайд, Засгийн газрын үед Яармагт шавыг нь тавьсан атлаа өнөөг хэр нь ашиглалтад оруулж чадалгүй яваа 300 ортой төрөх эмнэлгийнхээ "бараа"-г нь хараагүй л явна, бид. Тэр хугацаанд солигдсон сайд нарын тоо нь алдуурсан болохоос төрөх эмнэлгийн буурин дээр тоосго нэмэгдсэн нь юу л бол. Гагцхүү бодлого ярьж, холын юм ярихаас илүүтэй өнөөдөртөө хэрэгтэй байгаа зүйлийг нь тэдний өмнөөс хэн нэгэн, бусдын дэмжлэгтэйгээр хийж яваа тун цөөн, тэдний нэг нь нийтлэлийн гол дүр. Түүнийг жүжигчин Гончигийн Ундармаа гэдэг.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Dgi (112.156.18.207)
    Undarmaa egchees ulgerleh, bishreh zuil mun ch olondoo
    2019 оны 08 сарын 09 | Хариулах
  • Irgen (202.9.42.194)
    Galzuu soliotoi Undarmaag uogii martdag humuus ve.Hoshin shog.niitiin duuvhin 2 oos mglchuud zalhaj bn shde.Ter Chuluunchimeg bn bas teneg.Gaviyat egch bolohgui.Soeliin yamni jiliin televlegeeg gantsaara hj bsan Adaraa hooson duussan shu
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • Irgen (202.9.42.194)
    Galzuu soliotoi Undarmaag uogii martdag humuus ve.Hoshin shog.niitiin duuvhin 2 oos mglchuud zalhaj bn shde.Ter Chuluunchimeg bn bas teneg.Gaviyat egch bolohgui.Soeliin yamni jiliin televlegeeg gantsaara hj bsan Adaraa hooson duussan shu
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (43.242.243.177)
    Гавьяат авах гээд л үзээд бгаа юм биздээ.хошин шогийнхоос энэ л үлдсэн бх шүү.гавьяат арай л ахдах бх даа.ядаж ганц сайхан түүхэн кинонд гайхамшигтай сайхан дүр бүтээчихсэн бол яахав гэсэн.
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • амжилт хүсье (103.229.122.132)
    САЙХАН сэтгэлт бүсгүйд баярладаг. ХИЙСЭН ажлуудыг нь мэдээллийн хэрэгсэлээс мэдэж авсан. ИЙМ тусархуу зантай хүн ховор байдаг юм. МОНГОЛ нутгаараа явахад энэ бүсгүйд хүн бүр л баярласанаа илэрхийлж байгаха даа. ҮҮНЭЭС сайхан зүйл юу байхав дээ. ТАНААР бахархаж байна. ХҮСЭД бүхэн тань бүтнэ
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • zochin (185.39.141.108)
    ene balai avgai . zaliudaa batzayg mandan badarch baih ved ni bie vneleed hoshin shogt ni orj baisan ulugchin. shde tuuhee bvv balruuldaarai od jargaliin eldevochir opdhor nvvrschnii bugsnii alchiuur aa tonil .
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • zochin (185.39.141.108)
    zaa daa ard ni nuguu hulgaich nvvrschin eldevochir baidag gesen shvv. . 20 ond archigdaj shorongiin shaar bolohoo medeed ene emgeniig beldej ehelsen gedeg ni vnen bolood yavchlaa . shv . . genen hongoruudaa .. nvvrschid opshooo nuudgiin adil ... ene emeegeer konop daruulahaa ali hediin tootsoj amjsan baih shvv. eldevochir nvvrschin hussan munguuruu 1 surguuli barij tevchihgvi ene avgaigaar budag yuhan shavuulj ard tvmnii nvdiig nvgeleer huuraad yaahav ... 65 yanhan jdv tonochihoor huu hamaad butarhai munguur ni ene emeegeer budag shavuulj gurilduulaad ........ ene ulsiig muhuuj duusla . ulanbaatar baasand jivj bn
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • Гандөл (66.181.190.210)
    Үнэхээр гоё гэгээлэг мэдээлэл бичжээ. Сэтгүүлч нар хийж бүтээж байгаа хүмүүсийг ингэж л сэтгэлээрээ дэмжих хэрэгтэй
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • yu (202.9.42.168)
    тѳриин урдуур орж вмыг хиигээд бурууш дээ.ѳнѳѳ дүүл нь уг засварт орох мѳнгѳѳ завшаад байгаан бишүү.?? 2талаас хар ...
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.114.76)
    Хир баргийн төрийн, салбарын ажилтан бүү хэл сайд дарга нар ч харахгүй, санахгүй санаа, ажлыг санаачилж сэтгэл зүрхээ зориулж яваа энэ бүсгүйд талархаж баярламаар. Хийх ажлаа хойшлуулан өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж ажил цалгаруулдаг хүмүүс мэр сэр бий шүү дээ. Өнөө үед ийм хүмүүсийг алдаршуулж үнэлмээр бна шүү.
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочи7 (122.201.24.4)
    Мундаг бүсгүйд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бахархмаар шүү.
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    Сайн мэднэ дэндүү нууцхан байдлаар хүнлэг энэрэнгүй үйлсийн ажил хийдэг жүжүгчин. Улс төр намын нөмөр нөөлөгт байсан бол ардын жүжигчин болчихсон харайж бас газрын дарга болох л байсан даа. Ирээдүйн зам мөр чинь цагаанаар зурайхыг хүье
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.114.243)
    Амжилт
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Мөнхбатынх амьдрах орчин сайжирч, хотын айл шиг хаваржиж байна
    5 цаг 43 мин
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
    7 цаг 38 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 48 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    8 цаг 7 мин
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
    8 цаг 16 мин
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
    Өчигдөр 13 цаг 43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 41 мин
  • Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 15 цаг 33 мин
  • “Худалдаа, бизнесийн салбарыг онцлох өдөр” арга хэмжээ боллоо
    Уржигдар 15 цаг 08 мин
  • “Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 56 мин
  • Иракт буй Францын арми руу халдсаны улмаас нэг цэрэг амь үрэгдэж, хэд хэдэн цэрэг шархаджээ
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Дайны улмаас Ормузын хоолой хаагдсан тул Панамын суваг ашиг тусаа хүртэж байна
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
    Уржигдар 13 цаг 16 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК