Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зуун дамжин өвлөгдсөн “Цайны зам”

2019-9-06
0
ЖИРГЭХ

Нарийн хээ угалзийг өнгө алаглуулан хатгасан чамин хатгамлаар өрөөг чимжээ. Хаадын ордон, цэцэг навч, байгаль, ан амьтдыг яг л бодит мэт нэхэж, хатгасан нь хятадын эртний соёл, уламжлалыг илтгэх аж. Хятад улс нь торго дурданг анх гаргаж авсан гэдгээрээ дэлхийд алдартай бөгөөд эрт үед хаадын өмсгөлийг луун хээгээр чимдэг байсан бол эдүгээ хамгийн хүндэт хүндээ бэлэг болгон өгдөг уламжлал тогтжээ. Бид энэ удаагийнхаа сурвалжлагийг “Хятад орныг танин мэдэх” цуврал арга хэмжээний хүрээнд зохиогдож буй хоёр улсын соёлын өв дурсгалыг илтгэсэн уран зураг, бүтээлийн үзэсгэлэнгээс бэлдсэнээ хүргэе.  

-3000 ЖИЛИЙН ТҮҮХ-

Үзэсгэлэнгийн танхимыг улаан хивсээр дүүргэж, ёслол төгөлдөр чимжээ. Хоёр орны хамтын харилцааг бэхжүүлэх, сайн хөршийн харилцаагаа бататгах уриалга энд тэндгүй харагдана. Түүнээс сийрүүлбээс, “Соёлын солилцоог гүнзгийрүүлж, иргэд хоорондын ойлголцлыг ахиулъя”, “Улаанбаатар хотод хуран цугларч Хятад, Монголын найрамдлыг хамтаар хүүрнэе”, “Монгол Улс, БНХАУ үеийн үед найрамдалтай сайн хөрш байж бие биедээ туслалцдаг” зэргээр бичжээ.

Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн иргэдийг өвөрмөц үнэр, амттай хятад цайгаар дайлахын сацуу “Хятадын уламжлалт соёл иргэншлийг зуун дамжсан тээж ирсэн хатгамал нь түүхийн хөгжлийн явцад өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг шингээн хувьсан өөрчлөгдөж ирсэн. Үзэсгэлэнд дэлгэсэн хатгамалд Монгол, Сүжөү, Хунань, Сючан, Гуанжөү үндэстний зэрэг таван төрлийн хатгамал бий” гэдгийг үзмэрийн тайлбарлагч хэлэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Хунаний хатгамал нь голдуу Чанша болон Чанша шянь, Ванчэн шянь, Кайфү дүүрэг зэрэг газарт тархсан байдаг” хэмээгээд ойролцоогоор 3000 жилийн түүхтэй гэж үздэг талаар хэлсэн юм. 

Үнэхээр ч бүтээлүүдээс эрт үеийн хатад түүний гоёл хэрэгслийг бодит мэт хатгасан нь нүдэнд эрхгүй тусах ажээ. Энд танилцуулж буй үзэсгэлэн бүр өөрийн гэсэн түүх, утга агуулгатай бөгөөд гар урлалаар дамжуулж бусад орны иргэдэд танин мэдүүлэх нь ихээхэн үр дүнтэй байдгийг орчуулагч тодотгож байлаа.

 

-“ЦАЙНЫ ЗАМ” НЬ ХҮН ТӨРӨЛХТНИЙ 300 ЖИЛИЙГ ХАМАРЧ БАЙЖЭЭ-

Ингээд бид цааш явж монгол морины уран зургийн үзэсгэлэнтэй танилцсан юм. Монголчууд эрт дээр үеэс морийг молор эрдэнэтэй зүйрлэж, хүний сайн нөхөр хэмээн дээдэлж үздэг байв. Ялангуяа монгол адуу байгаль, цаг уурын аль ч нөхцөлд тэсвэр хатуужилтай уналга байдаг шүү дээ. Мөн “хүлэг морь эрийн чимэг”, “Хүлгийн зоригийг уул ч цуцаадаггүй” зэргээр зүйрлэдэг. Харин хятадын уран зураачдын морины уг бүтээл нь Монгол, Хятадын харилцааг бэлгэдэн харуулахыг зорьжээ. Учир нь морь эрч хүчтэй, хурдтайгаар урагш тэмүүлэн давхидаг шиг хоёр орны хөгжил цэцэглэлт, харилцаа үүнтэй ижил бат бөхийг бэлэгджээ.

Уран зураачдын бүтээлүүдээс сонирхвол цаг уурын хүйтэн ширүүн нөхцөлийг морь хэрхэн даван туулж байгаагаар дүрсэлсэн олон бүтээл байв. Энэ дундаас идэр есийн хүйтэнд хонио хариулж яваа бололтой нэгэн хүү молор эрдэнийнхээ магнайд толгойгоо нааж буй зураг тодорч харагдав. Монгол адуу, хүн хоёр л ийм дотно байдаг байхдаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Адуу ч аргагүй хийморьтой амьтан юм даа гэсэн бодолд хөтлөгдсөөр “Түмэн газрын цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэнтэй танилцлаа.

“Цайны зам” нь XVII зуун, ХХ зууны эхээр дэлгэрч “Торгоны зам”-ын дараа Ази, Европын их газарт алдаршсан аж. Түүхэнд янз бүрийн соёл иргэншлийг холбож байсан худалдааны алдарт зам олон байсан гэдэг. Тухайлбал, торгоны, цай, эрдэнэсийн чулууны, давсны, дарсны зэрэг хүн төрөлхтний хөгжлийн түүхийг бичилцэж, улс хооронд холбоо тогтооход чухал үүрэг гүйцэтгэж иржээ. “Цайны зам” нь нэгэн үе Монголын говь, хээр талаар цай зөөдөг хамгийн дөт бөгөөд аюултай зам байжээ. Монгол, Орос, Хятад гурван улсын ихэнх газар нутгийг хамрах уг “Цайны зам” нь хүн төрөлхтний 300 жилийг хамарсан түүхтэй.

Уг үзэсгэлэнгээр тухайн үеийн цайны багаж, данх, хутгуур, цайны торх, сүүн сав, цайны нүдүүр, аяга, арьсан цайны уут, ордны цай, цайны жин, тосны сав, цай таслагч, цайны араг, давсны сав зэрэг цай уухад шаардлагатай бүхий л эдлэлүүдийг үзмэр болгон дэлгэжээ. Өнө эртний түүх соёлыг эргэн нэг сануулсан, гарт баригдах нүдэнд үзэгдэх юмтай үзүүштэй үзэсгэлэн хэмээн иргэд таашааж байсныг онцолъё.  Түүхэнд цайны соёл хэмээх оргил үе байжээ. Цайг уухад түүний үнэр, амтаас гадна хүрээлэн буй орчны тансаг байдал чухалд тооцогддог байсан аж.

Цай нь дэлхийн гурван их эрүүл мэндийн ундааны нэгд ордог бөгөөд Хятад улс хамгийн анхны цай хэмээх амтат идээг гаргаж байжээ. Мөн манай улс цайг шимтэн хэрэглэдэг байсан талаар түүхэн эх сурвалж, ном зохиулуудад дурдсан байдаг билээ.

Монгол, БНХАУ хоёр улс аливаа арга хэмжээ, ойн баярыг өргөн тэмдэглэж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд хоёр улсын хооронд нөхөрсөг тэмцээн зохион байгуулах, сурагч хоорондын солилцоог нэмэгдүүлэх, дэмжих зэргээр хамтран ажиллаж иржээ. Мөн хоёр улсын төрийн тэргүүний хувьд эдийн засгийн хамтын харилцааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн зорилго, зорилт тавин ажиллаж буй. Ингээд хоёр орны хамтын ажиллагаа, итгэлцэл цаашид улам өргөжин тэлэхийг бэлгэдэн энэ удаагийнхаа сурвалжлагыг өндөрлөе.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • COP17-ын үеэр 160 гаруй автобус, 200 автомашинаар үйлчилнэ
    10 цаг 6 мин
  • Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
    10 цаг 56 мин
  • "Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
    11 цаг 1 мин
  • Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, контент бүтээх чадавхжуулах сургалт БНСУ-д зохион байгуулагдлаа
    11 цаг 38 мин
  • Л.Өлзийсайхан:Дэг зөрчсөн шийдвэр легитм буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг
    11 цаг 43 мин
  • Т.Ням-Очир: Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 14 хүртэл цахимаар орно
    12 цаг 43 мин
  • ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхааруулж байна
    12 цаг 58 мин
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
    13 цаг 20 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    13 цаг 48 мин
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
    14 цаг 14 мин
  • Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    14 цаг 47 мин
  • ОУ-ын спортын сэтгүүлчдийн саналаар Лионел Месси ДАШТ-ий шилдэг тоглогчоор хол тасархай шалгарчээ
    15 цаг 28 мин
  • Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо
    15 цаг 41 мин
  • Украинд иргэдийн хохирол дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ
    15 цаг 43 мин
  • "Одиссей" кино хоёр дахь долоо хоногтоо 87 сая доллар олж, дэлхийн хэмжээний орлого нь 640 саяд дөхөв
    15 цаг 52 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
    16 цаг 6 мин
  • Сиэтлийн хүнсний фестивалийн үеэр буудалцаан болсны улмаас хоёр хүн амиа алджээ
    16 цаг 23 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 33 мин
  • Дэлхийд ховордсон амьтдын тухай
    16 цаг 48 мин
  • Тадей Погачар “Тур де Франс”-т тав дахь түрүүгээ авч, түүхэн амжилтын эзэн боллоо
    16 цаг 59 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК