Дорнод аймгийн Булган сумын II-р багийн “Өвөр-Урт” гэдэг газар зуншиж байсан малчин У-гийн нэг тугал энэ сарын 6-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байна. Үхсэн тугалаас сорьц авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/81 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ.
Голомтод хоёр өрхийн 92 тугалыг вакцинжуулж, ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Мөн Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нийт 22 сум, нийслэлийн дөрвөн дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 108 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар, эпидемиологийн 36 дугаар долоо хоногтой харьцуулахад нэг тохиолдлоор тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.
Сэтгэгдэл (1)