"Нур-Султан-2019" бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл Казахстанд болж байна. Тэмцээнд эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн Б.Болортуяа дагах барилдаанаа Кыргызстаны бөх, 2016 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Надироваг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гунтэй барилдахаар боллоо.