Аэробик гимнастикийн 2019 оны насанд хүрэгчдийн 29 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар боллоо.
Тэмцээнд аэробик гимнастикийн спортоор хичээллэдэг ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагч, байгууллага клуб, төвүүд аймаг, орон нутгийн тамирчид оролцоно. Ингэхдээ тэмцээнд оролцох баг тамирчдын зардлыг тухайн байгууллага, баг тамирчид, дасгалжуулагчид бүрэн хариуцах аж.
Тэмцээнийг насанд хүрэгчдийн насны хоёр ангиллаар зохион явуулах юм байна. Тухайлбал, 15-17 нас, 18-аас дээш гэсэн ангилалд өрсөлдөх бөгөөд ганцаарчилсан болон хос, гуравласан, баг, бүжиг степ гэсэн долоон төрөлтэй байна.