Гаалийн байгууллага энэ оны есдүгээр сарын 16-аас аравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд 67 зөрчил илрүүлжээ.
Тухайлбал, таван удаагийн үйлдлээр 87.33 кг байгалиийн чулуу, мөн таван удаагийн үйлдлээр 320 кг хаягдал хар төмөр, ширэм, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, эмийн зүйл /Панаксадиол тариа, янгчунсамнок, Alendronate Capsules/-ийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Үүнээс хялбаршуулсан журмаар 56 зөрчил, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн есөн удаагийн ажиллагаа явуулж, Гэмт хэргийн шинжтэй хоёр зөрчил илрүүлж улмаар 56.1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Улсын хилээр эм, эмийн зүйлс, байгалийн чулууг нэвтрүүлэхэд тарифийн хязгаарлалттай, харин хаягдал төмрийг УИХ-ын 2005 оны 46 дугаар тогтоолоор улсын хилээр гаргахыг хориглосон болохыг хилээр нэвтэрч буй зорчигчдод анхааруулж байна.