Зах, худалдааны төвүүдийн нийтийн бие засах газрууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэлжээ. Тодруулбал, “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хангуулан ажиллаж эхэлсэн байна.
Энэ хүрээнд “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Мөнгөт цахир трейд” ХХК-ийн “Нарлаг дэнж” худалдааны төвүүд нь төлбөртэйrээр үйлчилж байсан бие засах газар болон ариун цэврийн өрөөг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдэд төлбөргүйгээр үйлчилж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)