УИХ-ын намрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 11 асуудал хэлэлцэнэ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн Л.Болд нарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан тайлбар өглөө. Тодруулбал, энэ сарын 10-нд буюу өчигдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотой зарим асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Одоо хэдүүлээ улстөржихөө больж ажлаа хийцгээе. Попрохоо болъё. УИХ-ын Түр хороо байгуулчихсан шүү дээ.
Түр хороо ажлаа хийх ёстой. Есдүгээр сарын 6-нд ОУПХ-оос ирүүлсэн бичгийг 12 хүн и-мэйлээр авсан. Ж.Батзандан гишүүний нэр дээр ирчихсэн байгаа. Та и-мэйл ээ шалгаж бай.
Хоёрдугаарт, үүнтэй холбогдуулан есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн орчуулгын ажил хийгдсэн байна. Л.Болд гишүүн ээ тантай хамт ОУПХ-д таван удаа явж байсан. Ингэхдээ Хүний эрхийн дэд хороон дээр таван удаа орж, холбогдох асуудлыг тавьж байсан.
Манай улсын Их хурлын гурван гишүүн ОУПХ-ын байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. С.Зоригийн хэргийг улс төрийн хөтөлбөртөө ахиц гаргах зорилгоор ашиглахгүй байхыг ОУПХ-оос зөвлөсөн байна. Тиймээс ОУПХ-ний нэрийг барьж худлаа ярихаа боль. Одооноос өөрт ногдсон ажлаа хийе” хэмээн санал гаргалаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)