зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Тэмүүлэн: Газрын тосны үйлдвэр нээлтээ хийж амжилгүй хаалгаа "барих" вий дээ

2019-10-14
0
ЖИРГЭХ

Энэтхэгийн “Эксим” банкнаас Монгол Улсын Засгийн газар нэг тэрбум ам.долларын зээл авч үүгээрээ газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон юм. Үйлдвэрийн ТЭЗҮ-ээр дахин 236 сая ам.доллар шаардлагатай гэж гарсан тул дахин зээл авах саналаа Энэтхэгийн тал тавьсны дагуу нэмэлтээр зээл олгохоор болсон. Тэгвэл уг зээл дээр нэмээд хамгийн багадаа 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг байнгын хороодын хуралдаанаар яригдаж байна. Тодруулбал, газрын тосны үйлдвэрт ашиглах газрын тосыг Дорнод аймгаас Дорноговь аймаг дахь үйлдвэр рүү хоолойгоор, эсвэл төмөр замаар тээвэрлэх гэдгээс шалтгаалан дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон аж. Түүнчлэн газрын тосны үйлдвэр ирэх 2021 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн байсан ч энэ хугацаа хоёр жилээр хойшлоод буй. Эл асуудалтай зэрэгцэн үйлдвэр байгуулах суурь бэлэн болж, санхүүжилтийн асуудлыг нэмэлт зээл авах байдлаар шийдэж буй ч үйлдвэрт ашиглах түүхий эд хаана байна вэ гэдэг асуудал сөхөгдөөд байна. УИХ-ын зарим гишүүдийн хувьд үйлдвэрт ашиглах түүхий эд буюу газрын тосоо хэдэн төгрөгөөр, хаанаас худалдаж авахаас хамаарч үйлдвэр ашигтай ажиллах эсэх, цаашлаад импортын шатахуунаас хямд өртөгтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах эсэх нь хамаарна гэж буй. 

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Газрын тос дотооддоо боловсруулж, шатахуун үйлдвэрлэх зорилгоор Энэтхэгээс тэрбум ам.долларын зээл авч, үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Үүн дээр нэмэлтээр 236 сая ам.долларын зээлийг авах эсэхийг байнгын хороогоор хэлэлцүүлэх үеэр дахиад 300 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн зүйл яригдлаа. Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр энэ мөнгийг төмөр зам эсвэл хоолой тавихад зарцуулах тухай холбогдох албаныхан хэлсэн. Эндээс үзвэл, ТЭЗҮ бүрэн хийгдээгүй байхад төслийн ажил эхэлсэн гэсэн үг үү. Дахиад шаардлагатай гэж байгаа 300 сая ам.долларыг яг юунд зарцуулах талаар танд мэдээлэл байна уу?

-Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан мэдээлэлтэй байна. 2017 оны хоёрдугаар сард газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ хүрээнд газрын тосны үйлдвэр болон хий дамжуулах хоолойг тэрбум ам.долларт багтаах асуудал яригдаж байсан юм. Дэлхийн аль ч улс орны хувьд газрын тосны салбар нь стратегийн салбарт тооцогддог. Монгол Улсын хувьд шатахууны импортод жилд тэрбум ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Энэ нь жилийн импортын бараа, бүтээгдэхүүний 25-40 хувийг эзэлдэг байх жишээтэй. Эндээс харвал, өргөн хэрэглээний үнийн өсөлтөд голчлон нөлөөлдөг зүйл нь яах аргагүй газрын тосын бүтээгдэхүүн. Манай улсын хувьд энэ төрлийн бүтээгдэхүүний ОХУ-аас дангаараа шахуу хамааралтай. Эндээс үзвэл, эдийн засгийн хараат бус байдлыг бий болгоё, инфляцийг бууруулъя гэвэл газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаас өөр замгүй. Үйлдвэр байгуулахаар ярьж эхэлснээс хойшхи хоёр жилийн хугацаанд алдаа, оноотой зүйл олон байж. Наандаж үйлдвэр байгуулах цаг хугацаа, үйлдвэрийн өртөг, зардлаас эхлээд үйлдвэр саадгүй ажиллахад нөлөөлөх эрсдэл зэргийг бүрэн тооцоолоогүй байна. Засгийн газраас үйлдвэрийн туршилтын үе шатыг 2021 онд эхлүүлж, ашиглалтад оруулна гэж анх амалж байсан. Гэтэл Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр 2023 он хүртэл хойшлох тухай яригдсан. Яах вэ, стратегийн томоохон үйлдвэр байгуулах үед тодорхой цаг хугацааны өөрчлөл гарах нь байж болох асуудал. Байнгын хорооны хуралдааны үеэр би нэг асуудлыг тодруулахыг хүссэн. Энэ нь “Зардлын өсөлт 23.6 хувиар өсөж орж ирлээ. Энэ өсөлт үйлдвэрээс гарах эцсийн бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлөх бэ” гэдгийг тодотгож асуусан. Бидний гол зорилго бол импортын бүтээгдэхүүнээс хямд үнэтэй шатахуун үйлдвэрлэх үйлдвэрийг хэрхэн байгуулах шүү дээ. Энэ утгаараа 23.6 хувь буюу 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилт гэдэг бол бага мөнгө биш. Ийм хэмжээний өсөлт эцсийн бүтээгдэхүүний үнэд ямар нэг хэмжээгээр нөлөөлөх нь дамжиггүй. Хоёр жилийн өмнө нэг литр АИ-95 шатахууныг 900 төгрөгөөр борлуулах боломж бий гэж албаныхан хэлсэн. Үнэхээр ийм үнээр худалдах боломжтой болбол сайн л байна. Яг энэ мэдэгдлийг хийснийх нь дараахан зардлын өсөлт нэмэгдэж, нэг тэрбум ам.доллар хүрэхгүй нь ээ. Дахиад нэмж 236 сая ам.доллар шаардлагатай байна гэсэн тооцоолол гарч ирсэн. Тэгвэл өмнө нь яагаад энэ асуудлыг яриагүй юм бэ. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол нэг тэрбум ам.долларын зардлаар 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулна гэж байсан шүү дээ. Ингэж ч мэдээлсэн. Гэтэл Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр түүхий эд тээвэрлэх хоолой нэг тэрбум ам.долларт багтаагүй гэдэг асуудал яригдсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нэмж зээлэхээр яригдсан 236 сая ам.доллар, дээр нь хоолой тавих 300 сая ам.доллар шаардлагатай юм байна гэж ойлгосон.

-Тэгэхээр газрын тосны үйлдвэр 1.2 тэрбум ам.долларт яагаад ч багтахгүй гэсэн үг байх нь ээ?

-Бидэнд өгсөн мэдээллээр тийм л болж таараад байна. Өнөөдрийн байдлаар 1 тэрбум 536 сая ам.доллараар үйлдвэр барих бодит төсөөлөл харагдаж байна. Барилгын ажил нь эхлээд хоёр жил болсон. ТЭЗҮ нь гарсан шүү дээ. Ийм байхад юунд, хэдэн төгрөг зарцуулахаа бүрэн тооцоолж чадаагүй байна. Зорилго нь зөв байж болно. Гэхдээ тооцоо, зардлаа зөв хийх ёстой. Зардлаа зөв тооцоолж байж эцсийн бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр борлуулах, импортын бүтээгдэхүүнээс хямд байж чадах эсэхийг тооцоолно биз дээ. Гэтэл зардлаа тооцоолж чадаагүй байж хямдхан үйлдвэрлэнэ гэж мянга хэлээд яах юм бэ. Тэгээд бүр газрын тосоо хоолойгоор дамжуулах уу, эсвэл төмөр замаар тээвэрлэх үү гэдгээ ч шийдээгүй. Эдгээрийг барьж байгуулна гэвэл дахиад хэдэн жил хүлээх шаардлага гарах нь ойлгомжтой.

-Барилгын ажил эхлэхээсээ өмнө бүгдийг тодорхой болгосон байх ёстой биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Газрын тосоо боловсруулах үйлдвэр хүртэл яаж тээвэрлэх бэ гэдгээс эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлнө. Тиймээс энэ асуудлыг яаралтай эцэслэж, шийдэх ёстой. Энэ утгаар нь Төсвийн байнгы хорооны хуралдааны үеэр хоолой юу, төмөр зам уу гэдгээ яаралтай тодорхой болгохыг хэлсэн.

-Төмөр зам барина гэвэл Тамсагаас Дорноговь руу холбоно гэсэн үг үү?

-Тийм. Сая барьж дууслаа гээд байгаа төмөр зам нь Дорноговиос Алтан ширээ хүртэлх 23.5 км төмөр зам. Нэг ёсондоо төв магистрал шугамтай холбосон замаа барьчихсан. Гэтэл Тамсагаас авах газрын тосыг 600 км төмөр зам татаж тээвэрлэх үү, эсвэл хоолой татаж дамжуулах уу гэдгээ одоог болтол тодорхой болгоогүй байна. Үйлдвэр барилаа гэхэд 24 цаг тасралтгүй ажиллах ёстой биз дээ. Үүний тулд түүхий эдээр 24 цаг хангах ёстой.

-Үйлдвэр барих тэрбум 236 сая ам.долларыг Энэтхэгээс авч байгаа. Гэтэл Энэтхэгийн компаниар ТЭЗҮ-ийг хийлгэх нь ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй юу гэж ярих нэгэн байна. Магадгүй зардал өсөж орж ирсэн нь үүнтэй холбоотой байх гэсэн хардлага байгаа?

-Энэ асуудлыг тодруулж “Яагаад хөндлөнгийн компаниар ТЭЗҮ-г хийлгээгүй юм бэ. Сонирхолын зөрчлийн асуудал үүсэхгүй юү” гэдгийг асуухад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга “Тухайн зээлийн нийт 65 хувиар Энэтхэгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг авах ёстой” гэсэн шаардлагыг Энэтхэгийн Засгийн газраас тавьсан гэж тайлбарласан.

-Энэ нь байж болох шаардлага уу?

-Урт хугацаатай, бага хүүтэй зээл олгож байгаа зээлд тавигддаг ерөнхий шаардлагын нэг нь. Гэхдээ зөвлөх үйлчилгээ буюу ТЭЗҮ-ээ хөндлөнгийн компаниар хийлгэх боломж бололцоог хайх ёстой байсан болов уу. Зарчмын асуудал шүү дээ. Яахав, тоног төхөөрөмжөө Энэтхэгээс худалдаж авч бололгүй яах вэ. Гэхдээ ТЭЗҮ-г Энэтхэгийн компаниар хийлгэснээр ТЭЗҮ-ийг өндрөөр тавих, эсвэл өөрийн улс орны эрх ашигт нийцүүлсэн бодлогыг гаргахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Тиймээс ийм асуудлыг анхаарах ёстой.

-Үйлдвэр барих зардал өсөж, бид нэмж зээл авахаас өөр аргагүй болсон шалтгаан үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй биз дээ?

-Үнэхээр хэлж мэдэхгүй байна. Арай ч тэгэхгүй байлгүй дээ гэж найдаж байна. Хөндлөнгийн хяналтынхан шалгах зүйлээ шалгаж байгаа байх.

-Зээл авснаас эхний таван жилд зээлийн үндсэн төлөлтөөс чөлөөллөгдөх ёстой. Тэгэхээр зээлийн эргэн төлөлт үйлдвэр ашиглалтад орсны дараа эхлэх үү?

-2017 онд зээл авсан гэхээр 2022 оноос үндсэн зээлээ төлж эхэлнэ.

-Үйлдвэр ашиглалтад ороогүй байхад зээлээ төлж эхлэх нь. Уг нь Засгийн газраас 2021 онд ашиглалтад оруулна гэж амалж байсан. Гэтэл ашиглалтад ороод эдийн засгийн өгөөжөө өгч эхлэхээс өмнө зээлээ төлж эхэлнэ гэхээр эдийн засагт дарамт учруулах болов уу. 2022 оноос бондууд төлж эхэлнэ шүү дээ?

-Урт хугацаатай, бага хүүтэй зээл учир эдийн засагт учруулах дарамт бага. Самурай, Чингис зэрэг гоё нэртэй бондуудын дэргэд маш бага хүүтэй, урт хугацааны зээл. Энэ бондуудын хувьд богино хугацаатай, өндөр хүүтэй.

-Үйлдвэрээс гарах эцсийн бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр борлуулах нь түүхий эдээ хэдэн төгрөгөөр худалдаж авах бэ гэдэгтэй шууд холбогдоно. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тэгэлгүй яах вэ.

-Гэтэл бидэнд өөрсдийн гэх газрын тос олборлодог нэг ч компани байхгүй. Газрын тосны олборлолт хийж байгаа хоёр компани бий. Харамсалтай нь нь хоёулаа хятадынх. Энэ цаг үед газрын тосоо хэдэн төгрөгөөр худалдаж авна гэсэн төсөөлөл та бүхэнд бий юу. Импортын бүтээгдэхүүнээс бага ханштай шатахуун нийлүүлэхэд энэ хамгийн чухал байх?

-Энэ бол үнэн. Гол асуудал нь монголчууд дотооддоо газрын тос боловсруулж, хямд өртөгтэй шатахуун хэрэглэх зорилго. Үйлдвэрийг хэдэн төгрөгөөр барьж, хэдэн төгрөгийн зардалтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнээсээ хэдэн төгрөгийн ашиг олж, үйлдвэр тогтвортой ажиллах юм бэ гэдэг нь түүхий эдтэй шууд холбоотой. Нэг үгээр хэлбэл, хэдэн ч гоё сайхан үйлдвэр барьж болно. Гэхдээ эдийн засгийн нарийн тооцоололтой байх ёстой. Үйлдвэрийг 24 цаг тогтвортой ажиллуулахад түүхий эдийн хангамж маш чухал. Энэ эх үүсвэрийг бид олж тогтоох ёстой. Энэ утгаараа эх үүсвэр нь дотоодынх байвал бидэнд давуу талтай. Монгол Улс 1992 оноос хойш газрын тосны нөөцтэй байж болох 30 гаруй талбайг ялгасан байдаг. Эндээс гурван талбайд нөөц нь тогтоогдсоноос “Петрочайна дачин тамсаг”, “Доншен газрын тос Монгол” ХХК гэсэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд олборлолт хийж байна. Эдгээрийн ашиглалтын баталгаат нөөц нь 43.3 сая тонн. Энэ бол их хэмжээ биш. Одоо барьж байгаа газрын тосны үйлдвэрт жилд 1.5-2 сая тонн газрын тос шаардлагатай. Эдгээрийн ашиглалтын гэрээг 1990-ээд оны үед байгуулахдаа бүтээгдэхүүн хуваах гэрээгээр энэ нь зохицуулагддаг байдаг. Хөрөнгө оруулагч компани нь энэ тосыг эрж, хайж олохын тулд маш их хөрөнгө оруулсан. Энэ утгаараа олборлолт хийж байгаа компанид хамгийн үнэ цэнтэй зүйл нь. Гэтэл газрын тосны үйлдвэр ашиглалтад орох үед түүхий эдээ эдгээр компаниудаас хэдэн төгрөгөөр авах тухай яриа хэлэлцээрээ хийсэн үү, үгүй юу. Хэрвээ худалдаж авахаар тохирсон бол олборлосон үнээр нь юм уу, эсвэл арилжааны биржийн үнээр худалдаж авах юм уу. Арилжааны биржийн үнээр худалдаж авах бол аль биржийн үнээр юм бэ гэдгээс эхлээд асуудлуудаа тохирсон уу. Энэ мэтчилэн олон асуудал тодорхойгүй байна.

Нөгөөтэйгүүр, “Петрочайна дачин тамсаг”, “Доншен газрын тос Монгол” ХХК компаниудтай бүтээгдэхүүн хуваах гэрээг анх байгуулахдаа олборлож байгаа газрын тосны 30 орчим хувийг Монгол Улсын Засгийн газар авах эрхтэй гэж гэрээнд зааж өгсөн байдаг. Хятадын компаниуд дээрх хоёр талбайгаас жилд нэг сая тонн газрын тос олборлодог. Ингэхээр нэг сая тонн газрын тосны 300 мянган орчмыг нь Монгол Улс авах эрхтэй болж таарах нь ээ. Цаана нь 70 орчим хувь буюу 700 мянга орчим газрын тос олборлолт хийж байгаа компаниудад үлдэхээр байгаа биз. Гэтэл олон улсын практикаар өртөг тосны хэмжээг 40 орчим хувьд тооцдог. Нэг үгээр хэлбэл, газрын тосны олборлолт, эрэлт хайгуул хийхэд асар их хөрөнгө зарцуулдаг учир нийт олборлосон газрын тосны  40 орчим хувь нь өмнөх болон одоо гаргаж байгаа зардалд явна гэсэн үг. Ингэхээр олборлолт хийж байгаа компанидад 30 орчим хувийн газрын тос үлдэж байгаа биз. Энэ газрын тосоор тэд ашиг хийх ёстой. Гэтэл үүнийгээ бидэнд хямд үнээр өгөх үү.

-Олборлосон үнээрээ өгөх ямар ч боломжгүй гэсэн үг байх нь?

-Хайгуул хийхэд эдгээр компаниуд олон тэрбум ам.доллар зарцуулсан. Дээр нь хэдий хэр цаг хугацаа зарцуулсан билээ. Ямар ч хүн энэ бүхнээ тооцоолж байж аль ашигтай хувилбараа сонгоно биз дээ. Хэрвээ зах зээлийн ханшаар газрын тосоо худалдаж аваад одоо байгуулах үйлдвэрт боловсруулбал эдийн засгийн хувьд бидэнд ашигтай байж чадах уу. Энэ бол хамгийн том асуудал. Хэрвээ эцсийн бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнтэй адил үнэтэй байвал бидэнд ямар ашиг байх юм бэ. Энэтхэг Улсаас олон тэрбум төгрөгийн зээл авч барьсан үйлдвэр үхмэл хөрөнгө болж хувирна биз дээ. Энэ асуудалд УУХҮЯ-наас тодорхой хариулт өгсөнгүй. Энэ талаар чуулганаар дахин асууна.

-Засгийн газар дотоодын компаниудын газрын тосны хайгуулын ажлыг дэмжиж байж хятадын компаниудын аманд орохгүй байх боломжтой гэсэн дүр зураг харагдаж байна?

-Нэг талаасаа тийм. “Магнай трэйд”, “МАК”, “Шунхлай” зэрэг дотоодын компаниуд хайгуул хийж байна. Гэхдээ хангалттай төвшинд биш. Тиймээс төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих замаар дотоодын эх үүсвэрээ баталгаатай болгох хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал асуудал. Уул уурхайн салбарынхан үүнийг анхаараасай. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг бидэнд үйлдвэр бэлэн болж байна. Тэгвэл газрын тос нь хаана байна вэ. Түүхий эд нь байхгүй бол үйлдвэр яаж ажиллах юм бэ. Магадгүй үйлдвэр ашиглалтад орохоос өмнө ядаж 10, 20 сая ам.долларыг хайгуулын ажилд зарцуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол үйлдвэр байгуулагдлаа ч эцсийн бүтээгдэхүүн нь импортын бүтээгдэхүүнээс хямд байх нь эргэлзээтэй болчихоод байна шүү дээ. Үүнийг ярихгүй бол үйлдвэр ашиглалтад орчихдог, гэтэл газрын тос нь хаана байна вэ гэдэг зүйл яригдана. Эцэстээ хилийн чанадаас авах уу гэвэл яах вэ. Ер нь газрын тос байгуулах асуудал хоёрхон жилийн өмнөөс яригдаагүй шүү дээ. Аль 20 жилийн өмнө л яригдаж байсан асуудал. Энэ хугацаанд 20 гаруй төсөл яригдсан. Хамгийн сүүлд гэхэд н.Намжин гээд мундаг хүн Дарханд газрын тосны үйлдвэр байгуулах тухай ярьж байсан. Өмнө нь яригдсан 20 гаруй төслийн хүрээнд газрын тосоо хаанаас авах вэ гэхэд Казахстан, Күвэйтээс авъя гэдэг асуудал яригдаж байсан. Бидэнд ийм байдалд хүрэх шаардлага байгаа гэж үү. Хаа байсан Казахстан, Орос, хятадаас түүхий эдээ авчирч шатахуун үйлдвэрлэх юм бол өр тавин байж үйлдвэр байгуулах ямар хэрэг байна аа. Импортын бүтээгдэхүүнээс хямд байх эсэх нь ч эргэлзээтэй болно.

Үүнээс гадна газрын тосны үйлдвэрийн технологи нь импортын тосонд уу, эсвэл Дорнодоос олборлож байгаа газрын тосонд тохируулах уу гэдэг хэцүү. Үүнийг одооноос ярих хэрэгтэй байна.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • Зочин (202.179.26.95)
    Harin tiim. Bi has gaihaal bdiin. Mongold gazriin tos 1 2 gazraas l garsan. Teriigee buteegdehuun huvaah geree geed horin garan huvi avdiimuu yadiin. Uildvertei bolloo geed bugdiig bid avahaar bolloo gej bolohuu. Gitaduud hilee haagaal mongoliig amitan bolgochiishd. Esvel horin heden huviin tosooroo hangana gej bodood bgamu. Uildver bol tom gej bodood bdag. Bas buteen baiguulalt heden huvi hurled geel bhiin. Yamarch barilga bhgui bhad zam togoo yariad bdiimuu. Huuk sagsuu popchin blaa gehed eniigee hodson bmaar.
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.121)
    эдийн засгыг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.121)
    уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • зочин (66.181.179.213)
    ТЭЗҮ-ээр 1.3 тэрум доллар, үүний 0.3 саяар матадын 19, 21-р талбайгаас шугам хоолой татахаар тусгасан байсан Яагаад үнэ нэмээд байна. Байгаа бололцоо, боломжийг ашиглавал ямарч асуудал байхгүй юм шүү дээ Дүү уулна мэдэхээр л хүндээ
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • bat (66.181.190.114)
    manangiin hulgaich booj vhehnee
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.89)
    End aav ni xamaagyi carluulax ch gesengyi xymyysiin xelj vjadaagyi yneniig l uchsun baina daa xudlaa shoudax yamar gaitaig sanuuljee
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.122.135)
    AAV CHINE ERDENETIIG BARITSAALJ OLON ZUUN SAYA DOLLAR LUIVARDSAN CHI TERNEES N AMSSAN L BAIH ODOO YUM HIIJ BAIGAA HUMUUST BUU SADAA BOL MANANGIIN TEJEEVER GULUG MINE
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Баттушиг (66.181.189.11)
    Женко ахаа халтаруудын огох гээд байгаа монгийг Гашуунсухайтын 267 км Зуунбаянгийн 414.6 км томор замд ашиглавал Монгол оронд арай наалдацтай болно шуу
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.189.11)
    india -d neftiin salbar hugjil estoi bhgui shuu Saudiin Arabia Oros Iranaas heregleeniihee 70 havitsaa % iig importlodog bh shuu
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • дэлгэрм (66.181.189.11)
    зов л ярьсан байна. Ер нь Сумъяабазар энэ тослийг удирдлаа гэхээр иймэрхуу дутуу нойтон юм хийлгуй яахав. Энэтхэгуудээр ТЭЗУ хийлгэн уйлдвэрээ бариулна гэдэг АСАР том эрсдэл шуу. Энэтхэгууд нефтийнхээ хэдэн % ыг импортлодгыг мэдэх хун байна уу. томор замаар тээвэрлэлээ гэхэд 650 км санхуужилт нь хаана байнаа 3 тэрбум $ олдох уу ЭНЭ БАС НЭГ ОВООЛСОН ШОРОО ШИГ ТОСОЛ БОЛСОН БХДА
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • зочин (103.229.120.25)
    Тэмүүлэнгиййн яриан дээр нэмээд хэлхэд удахгүй бүх машин цахилгаан болох гэж байна. тэгэхээр үйлдвэрлэсэн шатахуунаа аваачиж асгах газраа нэмж олж бэлдэх хэрэгтэй байхаа.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • damiran (122.201.22.162)
    анхнаасаа түүхий эдээ хаанаас татах тооцоо судалгаа дутуу хийгдсэн төсөл бнашдээ..ийм том төсөлд зуслангийн амбар барих маягаар хандах нь тун аюултай...бас үнэний ортой л юм байна
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.19.211)
    ene hun tomor zamiin neg der mod rogoj uzsen uu hrldee.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.26.98)
    tamiin togoonii ulger l ywj bna
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.16)
    Зүгээр л бариулаач худлаа цэцэрхээд улс орны хөгжилд садаа болсон малнууд. Нефьт дууслаа гэхэд хүрэн нүүрснээсээ бензин шатхуунаа гаргах технологийг наад үйлдвэр дээр суулгаад хөгжүүлээд явна. Түмэн олныг ядууруулж үнийг хөөрөгдөх асуудал байхгүй болно.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • болд (203.91.115.52)
    ядаргаатай муу амалсан амьтан бэ үйлдвэрээ бариулахын төлөө юм хийгээч цэцэрхэж байхын оронд
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • HAN HENTII (66.181.184.42)
    HURELSUHEE NAAD PSDAAGAA SAIN ZODOOROI HOGIIN HULGAICH BE
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.26.98)
    bas neg shantaaj.bolno geed tootsoo sudalgaa hiigeed hiij bna.aaw huu 2 erdenetees nileed yum hussan bhaa
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Иргэн (202.126.89.3)
    Дуугай л Архангайдаа очиж сарлагаа маллаа, засаг юм хийхээр хийлээ гэнэ, хийхгүй болхоор хиисэнгүй гэнэ. Чи 20 онд сонгуульд гаоахгүй ээ, яагаад гэвэл танай гэр бүл одоо болоо.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • ё (202.72.245.122)
    Хулгай хийхгүй бол муулж өөлж суудаг
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    Чиний аав Эрдэнэт-ээс хулгай хийдэг шиг л мөнгийг нь чи хулгай хийчихгүй бол Үйлдвэр маань баригдана аа, Монгол түмэн хямд нефьтээ хэрэглэж л таарна.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Эрдэнэ (150.129.142.87)
    маш зөв юм ярисан хүрэлсүхээс заавал хариу авах ёстой үнэнхүү поп хүн
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Полгор (202.126.89.3)
    Ганзоригийг тэмүлэн , чи их муу амтай юм, чи битгий хэл чиний эцгийн үеийнхэн ч ийм үйлдвэр барьж чадахгүй
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Инженер (59.153.113.127)
    Тэмүүлэн гишүүний анхааруулга зөв зүйтэй байна. Ажилд хэрэг болох, зайлшгүй тооцох ёстой зүйлүүдийг л хэлж ярьсан байна. Энэ юу нь болохгүй байна? Бүх зүйлд тооцоо судалгаа хэрэгтэй! Манай шийдвэр гаргагчид тооцоо судалгаатай асуудлыг өнгөрсөн алдаа оноо өнөөгийн нөхцөл байдал цаашдын хөгжлийн чиг хандлагаа дор хаяж 20-30 жилээр харж тооцож байж шиыдвэр гаргаж байх хэрэгтэй шүү дээ! Дэлхий ажил төрлөө 50-100 жилээр тооцож хөгжиж байна. Өнөөдрийн асар хурдтай хөгжиж байгаа мэдээллийн зуунд хэн хөгжилийг зөв төлөвлөж чадаж байна тэр хөгжиж байна. Үгүй гэж үү?
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зөв ярьсан байна (122.201.31.29)
    зөв. талх барих үйлдвэр барихаасаа өмнө улаанбуудайгаа хаанаас хэдэн төгрөгөөр авахаа тооцоолох ёстой биз дээ. гэтэл үүнийгээ тооцсон юм уу. Одоо тэр хятадууд дэлхийн зах зээлийн ханшаар зарна гээд гэдийчихвэл 1.2 тэрбум доллараар барьсан үйлдвэр ухмэл хөрөнгө болдог юм байгаа биз дээ. Та нар гэж эргүү юмнууд. Комент нэрээр хэрүүл хийхээс үүнийг олж харсан юм уу
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.122.135)
    ENE MANANGIIN GULUGIIG HULGAICH LUIVARCHIN AAVTAI N HAMT SHOROND N HIIGEECHEE
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
    • иргэн
      бөөнөөрөө орж ирээд л бусдыг харлуулах гэж үзэх юм аа. Зөв л зүйл ярьсан байна ш дээ
      2019 оны 10 сарын 14
  • Зочин (150.129.140.247)
    Г.Тэмүүлэн та залуу хүн оптимист бай , бүү эвэр хушуул
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
    • хаахха. Эвэр хшуул гэж юу байдын.
      Үнэн үгэнд үхэр өшөөтэй гэж энэ дээ. чи өөрөө харин зөв зүйл ярьсан хүнийг битгий эвэр энэ тэрээр нь дууд. чи өөрөө ву хийсэн үхэр монгол болоод ингэж хуцаад байгаа юм бэ
      2019 оны 10 сарын 14
    • ЗАЛУУ ХҮН
      ЗАЛУУ ХҮН. МЭДЛЭГТЭЙ БОЛОВСРОЛТОЙ ХҮН БОЛООД АЛС ХЭТЭД ҮҮСЭХ АСУУДЛЫГ ЯРЬЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ТАНАЙ ХҮРЭЛСҮХ УРИА ЛООЗОН ЯРИХААС ӨӨР ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ. ТЭГҮҮЛ
      2019 оны 10 сарын 14
  • zochin (122.201.24.234)
    Medemhiireed olon doloon yam yarilgui uildveree bosgoh talaar demjij ajillah heregtei bn end uls turchdiig baga oroltsuulah heregtei
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.49.103)
    Тухайн үед нь импортоор шууд бэлэн бүтээгдхүүн дэлхийн үнээр авсан нь ядаж их хэмжээний өрөнд орохгүй, байгаль орчиноо сүйдлэхгүй. Химийн үйлдвэр гэдэг асар хортой байдаг. Түүний оронд Таван Толгойд ТЭЦ -ээ баривал ОТ, ТТ гэх мэтийн аварга бэлэн хэрэглэгчид дэргэд нь байна. Борлуулалтад толгой өвдөхгүй.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • ИРГЭН (202.179.27.50)
    МАНАН-МАФИЙНХАНЫ ХОРТ ХОШУУ ХУРУУ ТЭЗҮ-Д ОРЧИХСОН БОЛОХООР САНААТАЙГААР БҮХ ТООЦООГ БУРУУ БОЛГОЖ ХҮРЭЛСҮХИЙГ УНАГАХ ГЭЖ БАЙГАА БОЛОВЧ ЦААНАА ЭХ ОРНООСОО УРВАСАН ҮЙЛДЭЛ ТУЛ ДАХИН САЙН НЯГТАЛЖ АЛДАА ГАРГАСАН ХҮМҮҮСИЙГ НЭН ДАРИУ ИЛРҮҮЛЖ ТӨРИЙН ЭСЭРГҮҮН ГЭЖ ХАМГИЙН ХАТУУГААР ЦЭЭРЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ЭНЭ ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НУРААХ НЬ.ТАГНУУЛ ЦАГДАА УРВАГЧДЫГ ИЛРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ БҮХ ХҮЧЭЭ ГАРГАХГҮЙ БОЛ ЭСЭРГҮҮНҮҮД ИЛ ДАЛД ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГААГ ИДЭВХИЖҮҮЛЖ ИРЛЭЭ.СҮЙРЭЛ ШҮҮ.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
    • !
      САНАЛ НЭГ БАЙНА!!!!!
      2019 оны 10 сарын 14
  • Зочин (203.169.49.103)
    Түүхий эд нь хүний гарт, мэдээж дэлхийн жишиг үнээр л монголд өгнө. Манайх их хэмжээний өр тавьж, үнэтэй үйлдвэр барилаа гэхэд хүүтэй зээлээ яаж төлөх юм, яаж дэлхийн үнээс бага үнээр бензинээ зарах юм. Нефть олборлдог дэлхийн том акул улсууд ч гэсэн дэлхийд нефтийн үнэ өслөө гэхэд дотоодын үнэ нь дагаад л өсдөг жамтай. Ийм байхад яаж ашигтай ажиллах вэ.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Zochin (64.119.16.136)
    Yag unen barigdahgui l zogsono do yamar ch toitsoogui balai yum setgeliin huurluur buun zeel tavij hiigeed importiin shatahuunaas hyamd bish bol yamar hereg bn aa balai yum uud huurtsguuguul
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
    • зочин
      Ямарч тооцоо судалгаагүй барих шийдвэр гарсан бол цавчаа л хийх гэж юм хийсэн нэр зүүх гэж л попорсон байж таараа даа өөр асуудал байхгүй
      2019 оны 10 сарын 14
  • Зочин (122.201.26.172)
    Нефтийн үйлдвэрээ барихын төлөө л явмаар байна. Шүүмжлээд суух их амар
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    3 цаг 11 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    3 цаг 34 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    3 цаг 48 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    3 цаг 59 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    4 цаг 40 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    6 цаг 33 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    18 цаг 31 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Уржигдар 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Уржигдар 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Уржигдар 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Уржигдар 11 цаг 48 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК