Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэний гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн IV хороо, II хороолол, IV байранд байрлах Усан Лянхуа ХХК-ны Норпэл дэн буудлын үйл ажиллагаанд өнөөдөр хяналт, шалгалтын үйл ажиллагаа явууллаа.
Шалгалтаар тус дэн буудал нь тусгай зөвшөөрөлгүй, байр нь зориулалтын бус орон сууцны нэг давхарт, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, буудлын зочин хүлээн авах өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ туйлын хангалтгүй, цагаан хэрэглэлийн угаалга, халдваргүйжүүлэлт туйлын хангалтгүй, цагаан хэрэглэл стандартын шаардлага хангахгүй, ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Уг зөрчилд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдана. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Сэтгэгдэл (3)