Бөхийн төрлүүдийн 2019 оны 23 хүртэлх насны ДАШТ аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр 3-нд Унгарын нийслэл Будапештэд болно.
Манай улсаас “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий медальт Э.Тэмүүлэн, Э.Дэлгэрмаа, Н.Анударь, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазар, Б.Хонгорзул, 23 хүртэлх насны Азийн аварга Ө.Пүрэвсүрэн тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцоно.