Монголын бодибилдинг фитнессийн холбооны Оюутны мистер тэмцээн Тусгаар тогтнолын ордонд боллоо.
10 дахь удаагийн тэмцээнд 31 багийн 66 тамирчин дөрвөн төрөлд өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн спорт модель -170 см-ын ангилалд О.Батбилэг (Мон-Алтиус), спорт моделт +170 см-ын ангилалд Г.Ганхорол (Мон-Алтиус), модель ангилалд М.Баасанжаргал (Үндэсний их сургууль), бодбилдинг ангилалд Э.Жамъянбалжир (Мон-Алтиус) нар алтан медаль хүртэв. Дараагийн тэмцээн “Эрдэнэт гранпри” дөрөв дэх удаагийн тэмцээн Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд ирэх сарын 5-нд болох юм байна.
Б.Жаргал