Монгол хүн бусдын нутагт хүний амь аварчээ. Тодруулбал, Австралийн Квийсланд мужийн Кайрнс хэмээх жижиг хотод байрлах "Pасific" нэртэй зочид буудалд нэгэн эмэгтэй долоон давхрын тагтнаас үсрэх оролдлого хийжээ. Энэ үеэр хажууханд нь байрлаж байсан монгол залуу яаралтай арга хэмжээ авч амийг нь аварсан байна.
Түүнийг Т.Чингэс гэдэг. Тэрбээр аялах зорилгоор тус улсын зочид буудалд байрлажээ. Улмаар өнгөрсөн сарын 23-ны өдрийн 16.00-17.00 цагийн орчимд болжээ. Т.Чингэсийг өрөөндөө орж ирээд амрах гэж байхад гэнэт хүчтэй юм унах чимээ дуулджээ. Амиа хорлохыг завдсан эмэгтэй 26 настай хар тамхинаас хамааралтай болсон тул ийм үйлдэл хийжээ.
Одоогоор эмэгтэйн биеийн байдал сайн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Харин эмэгтэйн амийг аварсан Т.Чингэсийн эр зориг хүн чанарыг үнэлэн Австралийн Засгийн газраас эр зоригийн одонгоор шагнахаа мэдэгджээ.
Сэтгэгдэл (3)