Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Туяана: Өнгөө тодорхойлуулсан хүний орган буюу арьс, сэтгэл санаа тайвширдаг

2019-12-21
0
ЖИРГЭХ

Загвар зохион бүтээгч, стилист, гоо сайханч гэдэг үгтэй бид хэдийнэ танил болж, бүр байнгын үйлчлүүлэгч болсон байх нь олон. Тэгвэл өнгөний артист гэдэг мэргэжил, ийм үйлчилгээ сүүлийн жилүүдэд амьдралд хүчтэй орж ирж байна. Баруунд бол 10-аад жилийн өмнөөс ийм үйлчилгээ нэвтэрчээ. Та бүхэндээ өнгөний артист Туяана буюу Д.Отгонтуяатай энэ талаар хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.


-Таныг Германд олон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн гэж сонссон. Тэнд юу хийж байв?

-Би Германд ахлах сургуулиа төгссөн. Дараа нь ангийн багшийнхаа зөвлөснөөр Берлин хотод загварын сургуульд орсон. Манай ангийн багш намайг сайн зурдаг, загварлаг хувцасладаг гээд ийм чиглэлийн сургуульд орохыг зөвлөж, бүр өөрөө очиж бүртгүүлсэн байсан. Тэнд хоёр семестер сураад Германы баруун гэгддэг Штутгарт хотод загварын бас нэг сургууль руу шилжин суралцсан. Дараа нь гоо зүйч, гоо сайханчаар сурч,стилист, сэтгэл зүйч, имижмейкер мэргэжлээр Мюнхен хотын “Styling academy”-д нэлээд цаг хугацаагаа зарцуулан байж суралцсан даа.

-Яг ямар мэргэжилтэй гэсэн үг вэ?

-Ахлах сургуулиа төгссөнөөс хойш гоо зүйч, гоо сайханч, стиль имижмейкер гэсэн мэргэжлээр арваад жил суралцаж, гоо сайхан, гоо зүй, сэтгэл зүйч, стиль имижээр гээд тус тусад нь авч үзвэл олон мэргэжилтэй. Хамгийн сүүлд өнгө судлалын ангийг төгссөн. Тэнд нэг анги төгсөөд нэмж суралцмаар бол дараагийнх руу нь орж сураад байдаг. Нэлээд олон жил сурлаа, олон ч мэргэжил эзэмшлээ. Одоо ажлын байран дээр гараад үзүүлээд өгнө гэж байхад багш маань дахиад өнгө судлал, нэмж сураадах гэсэн юм. Би одоо хангалттай гээд цааргалах маягтай, харин багш маань хүссэн хүнийг энэ ангид авдаггүй. Цөөхөн гарын шавь нараа оруулдаг гэснээр хоёр жил шахам энэ чиглэлээр нэмж суралцсан юм. Намайг сурч байхад Мюнхений дөрвөн орос хүүхэн ирж, хоёр нь стилистийн зөвлөгөөгөөр юм худалдаж авна гээд дэлгүүр явсан. Нэг нь хувцсаа тааруулж чаддаггүй болохоор биеийн бүтцээ тодорхойлуулъя гэсэн. Нөгөөх нь би өнгө мэддэггүй, өнгөө тодорхойлуулъя гэсэн. Өнгө гэдэг зүйлийг би хүнийг яаж нээж, гэрэлтүүлж өгдөг гэж мэдээгүй байсан үе л дээ. Багш намайг туслахыг хүссэн болохоор би өнгөний сонголт хийж өгсөн. Өөрт нь таарах өнгөн дээр тэр хүүхэн гэрэлтэж, хачин гоё болж байхад тохирохгүй өнгөн дээрээ ядруу гутруухан харагдаж байсан. Дахиад өөр өнгөн дээр очихоор дунд зэргийн байдаг л нэг орос хүүхэн болж байв. Ингэж л анх өнгөний гайхамшгийг мэдэрч байсан даа. Багш маань тавхан хүүхэд сонгож авахдаа нэгд нь намайг багтаасанд би үргэлж талархдаг. Нэг мэргэжил эзэмшээд нэг л болоогүй мэт нэмж сураад байсан маань ч учиртай байсан байж гэж одоо санадаг. Чухал өнгө судлалын ухааныг олж, өнгө тодорхойлдог артист болох гэж энэ урт замыг туулжээ гэж санадаг. Одоо сурсан мэргэжлүүдийнхээ дагуу тухайн хүнд тохирсон хувцасны загвар гаргаж өгнө. Мөн өдөр тутмын амьдралын стиль загвар, нүүр будалт, имижмейкерээс гадна өнгө тодорхойлох чиглэлээр “Tuy­ana codе agency” салоноо ажиллуулж байна.

-Загвар зохион бүтээгч, стилист гэхээр бид ямар мэргэжил гэдгийг мэддэг. Харин өнгө тодорхойлогч гэхээр содон сонстож байна. Өнгө тодорхойлно гэж яадаг юм, тайлбарлаж өгөөч?

-Энэ бол шинээр гарсан залуухан, орчин үеийн мэргэжлүүдийн нэг. Мэргэжил болоод 10 гаруй жил болж байна. Австрийн Йоханес Иден гээд мундаг доктор, профессорын олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд бий болсон олон ажлын нэг нь энэ өнгө тодорхойлох мэргэжил юм. Гэхдээ судалгаагаа бүрэн дуусгаж амжилгүй жараад оны сүүлээр насан эцэслэхэд түүний шавь АНУ-ын иргэн Кэрол Жексон наяад оноос үргэлжлүүлэн судалж, 1985 онд “Color me Beautiful” номоо гаргасан байдаг. Өнгөний талаарх цоо шинэ ойлголт ухагдахууныг гаргаж ирснээр олон зүйлийг өөрчилсөн. Холливудын алдартай жүжигчид болон найруулагч нарын амжилт ч энэ өнгөтэй холбоотой байдаг гэж болно. Тэдний бүтээл яаж тийм амьд, амьдралд ойр, хүмүүсийн сэтгэлд хүрээд байдгийн нэг нууц нь тэд өнгөний гайхамшгийг уран бүтээлдээ, амьдралдаа хэрэглэж чаддагт оршдог. Өнгө бол тухайн хүнийг дотроос нь гэрэлтүүлж, нээж, гаднаас нь чимж өгдөг. Хүн өөрийгөө таньж, амжилтад хүрч, үнэ цэнээ мэдрэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол өнгө.

-Их олон төрлийн өнгө байдаг. Тэр өнгө болгон хүмүүст зохих уу. Эсвэл хүнд өөрийн гэсэн өнгө байдаг уу?

-Өнгө болгон хүнд зохино гэж байхгүй. Тухайлбал, шар өнгө гэхэд чиний шар, миний шар, тэр хүний шар гээд өөр өөр өнгөтэй. Жаахан жаахан туяагаараа ялгаатай байдаг. Туяа нь бага зэрэг өөр болохоор чиний шар өнгө өөрчлөгдөөд миний шар өнгө болчих жишээтэй. Өөртөө тохирсон туяатай шар өнгөө өмсөхөөр хүн үнэхээрийн гоё харагддаг. Дотроосоо гэрэлтсэн гоо үзэсгэлэнтэй, эрч хүчтэй маш сайхан харагддаг. Үнэтэй авсан ч бай, хямд авсан ч бай тухайн даавууг гэрэлтүүлж явах нь гол биш өөрөө дотроосоо гэрэлтэж явах нь хамгийн чухал юм билээ.

-Хүн болгон өөр өөрийн өнгөтэй гэлээ. Хүний өнгийг яаж тодорхойлдог вэ?

-Өнгө тодорхойлоход нэлээн цаг хугацаа шаардагдана. Өнгөө тодорхойлуулах хүн урьд өдрөөсөө улаан вино болон өнгөлөг найрлагатай хүрэн манжин, луувангийн жүүс уухгүй ирэх хэрэгтэй. Энэ нь тухайн хүний цусанд шингэж арьс, нүдэнд нөлөөлснөөр өнгө буруу тодорхойлогдох гээд байдаг. Нүүрэндээ будаггүй байх хэрэгтэй. Йоханес Идений гаргасан сэтгэл зүйн кодтой тусгай алчуур, Кэрол Жексоны гаргаж ирсэн картуудын тусламжтай 2-6 цагийн турш судалж байж, тухайн хүнийг дотроос нь гэрэлтүүлэх өнгийг сонгож тодорхойлдог. Тусгай толь, алчуурууд, гэрэлтүүлэг зэрэг мэргэжлийн стандарт хэрэгслүүд байдаг л даа. Заавал ийм стандарт хэрэгслийн тусламжтай хүний өнгийг тодорхойлно.

-Хүн өөртөө зохицох, таарах өнгөө тодорхойлууллаа гэхэд яг тэр өнгийн хувцас хэрэглэлээ л хэрэглэнэ гэсэн үг үү?

-Өнгөө тодорхойлуулсны дараа амьдрал маш хялбар болдог. Тухайн хүний өнгийг тодорхойлоод би өнгөнийх нь картыг гарын авлага болгож өгдөг. Би Европт ажиллаж байхдаа ийм карт өгдөггүй байсан. Сургуулиа төгсөөд багшийнхаа “Women style” нэртэй лоунжид туслахаар ажилладаг байсан. Манай багш ч бас ийм карт өгдөггүй байсан. Ер нь ямар ч стилистүүд ийм карт өгдөггүй юм билээ. Яагаад гэхээр манайд өнгөний код нь алдаатай бараа, хувцас хэрэглэл их ирдэг. Манайхан арай хямдыг нь бодоод буруу кодтой хувцас аваад ирдэг. Буруу зөв кодтой гэдийг нь ялгах бас амаргүй л дээ. Гэтэл хоорондоо хэзээ ч авцалдахгүй өнгөнүүдийг хооронд нь нийлүүлээд хийчихсэн бол тэр ямар ч гоё загвартай байгаад хүнийг сайхан харагдуулдаггүй. Өнгөн дээр анхаарч байгаагүй брэндүүд эхнээсээ дампуурлаа зарлаад эхэлчихсэн. Алдартай том брэндүүд аль хэдийнэ өнгө судлалыг ашиглаад эхэлсэн яваа. Европт бол ямар ч дэлгүүрт орсон дөрвөн улирлын өнгөөр нь ялгаад, ханаа хүртэл чимэглэсэн байдаг. Өөрийнхөө өнгийг мэдсэн байхад ороод л шууд сонголт хийгээд авах боломжтой. Манайд ийм зүйл байхгүй болохоор би үйлчүүлэгчддээ өнгөнийх нь картыг өгдөг юм. Хоорондоо үл ялиг ялгаатай тэр олон өнгөнөөс өөрийнхөө өнгийг ялгадаг болтол бас хугацаа хэрэгтэй. Тэр хүртэл нь миний карт маш том дэм болдог.

Хүн өнгөө мэдсэн байхад цаг хугацаа, мөнгөнд маш хэмнэлттэй болно. Хэрэглэхгүй хэрэгтэй хэрэггүй зүйл худалдаж авахаа болино. Мөн өөрт хэрэггүй зүйлд шунах шунал дарагддаг. Бид олон өнгө мэддэг боловч солонгын долоон өнгөнөөс хэтэрдэггүй, энэ долоогоос өөр өнгө мэддэггүй. Тиймээс дандаа бусдыг дуурайж хувцасладаг. Хажуугаар зөрж байгаа бүсгүй, эсвэл дэлгүүрийн моделийг хараад өөрийгөө яг л тэгж харагдана гэж боддог. Харамсалтай нь тийм биш байдаг. Ингэж л сонголтоо хийдэг болохоос өөрт зориулагдсан сайхан өнгөнүүдээ мэддэггүй.

-Өнгөө олбол үнэхээр хялбар болох юм байна. Өөрт зохицох өнгөний хувцсаа авахаас гадна нүүр будалт, хувцасны зохих загварыг нь мөн гаргаж өгдөг гэсэн үү?

-Тэгнэ. Тухайн хүнд зохицох бүхнийг гаргаж өгнө. Ингэснээр хүн насан туршдаа өөрөө өөрийгөө олно л гэсэн үг. Та эмээ болсон ч тэр стиль, тэр өнгөөрөө л байна. Чиний ясны бүтцийг хэн ч хөрөөдөж авахгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өнгөө тодорхойлуулна, стиль имиж гэдэг бол чи өөрөө. Түүнээс биш өнөөдөр нэг даашинз, гутал өмсөөд ч юм уу, гэнэт зоримог хувцаслаад өөртөө итгэлтэй болдог юм биш. Өөрөө итгэж, өөрийгөө нээнэ гэдэг бол тэр чигээрээ амжилт дагуулдаг. Энэ амжилтыг хүн стиль имижээрээ гаргаж ирдэг. Чи эвтэйхэн харагдаж, чи өөрийн өнгөөрөө туяарч байвал л карьер амжилт чамайг ар араасаа дагадаг. Ийм л учиртай.

-Та нэг ярилцлагадаа “өнгө бол хувь тавилан” гэж хэлж байсан. Тэгтэл хүнд нөлөөлнө гэж байх уу?

-Энэ бол үнэхээрийн үнэн юм билээ. Өнгөө тодорхойлуулж, өөрийн өнгөө олсон хүн үнэхээр сайн сайхан явдаг. Өнгөөр хүнийг уурлуулж, тайтгаруулдаг. Өнгөөр л хүн өөрийгөө чимдэг шүү дээ. Өнгөгүй ертөнц бол аймшигтай. Хар, саарал, цагааныг өнгө биш гэдэг. Эд бол сэтгэл зүйн хувьд тайтгарал өгдөг, хэн ч харсан, яахав нэг хүн байна л гэж харагдуулдаг өнгө. Ялангуяа минималистын санал болгодог хар саарал бол уйтгартай өнгө. Манай нөхцөлд нэг их сайн тохирдоггүй. Өнгөөрөө хувцаслаад өөрийнхөө дотоод мөн чанар, өнгөөрөө гэрэлтээд явж байхад хүнд бүх хүмүүс эелдэг ханддаг, хүндэтгэдэг дагаад ажил үйлс нь тэгширдэг. Тэгэхээр өнгө бол хүний хувь тавиланг шийддэг, өнгөө олсон хүн бүгдийг зөв голдрилоор нь авч явна аа л гэсэн үг.

-Бүх хүнд таардаг өнгө гэж байх уу?

-Байдаг. Саарал, хар, цагаан хүн болгонд таарна. Гэхдээ тэр бол өнгө биш. Өнгө биш юм өмссөн хүн яаж харагдах вэ? Галзуугийн эмнэлэгт яагаад цав цагаан өнгө зонхилдог, сэтгэл санаагаар унасан хүнийг яагаад улаан өрөөнд оруулдаг гэвэл энэ бол өнгөний засал юм. Манай монголчууд бол бүрэг, даруухан улс. Ийм зан араншинтай хүн хар саарал өнгийн хувцас өмсвөл бүр л бүрэг болно.

-Монголчууд маань өнгөний талаар хэр мэддэг юм бол. Танд олон хүн хандаж байна уу?

-Би Германд олон жил амьдарч байгаад хоёр жилийн өмнө Монголдоо ирсэн болохоор найз нөхөд, хамаатан садан ч цөөн. Анх ирэхдээ ганцхан Их дэлгүүрээс өөр дэлгүүр мэддэггүй,хаа холоос таксидаж, их дэлгүүрээс хүнсээ цуглуулаад буцдаг байсан. Гэрийнхээ дэргэд дэлгүүртэй ч гэж мэддэггүй байсан тэр үеэ бодвол харин ч олон найз нөхөдтэй, олон үйлчлүүлэгчтэй боллоо. Манайхан нэг нь ирж өнгөний сонголтоо хийлгээд дараа нь гэрийнхэн, найз нөхдөө дагуулаад ирдэг. Тэгэхээр монголчууд маань их мэдрэмж өндөртэй хүмүүс гэсэн үг. Хүн өнгөө олох хэрэгтэй, өнгөө олсон хүний үйлс бүтдэг юм байна гэдгийг мэдэрч тэр мэдрэмжээ бусдадаа ч гэсэн түгээж байдаг. Германд байхад нэг залуу өнгөө тодорхойлуулъя гээд ирж байсан юм. Тэр хүү тэндхийн томоохон компанид гурван жилийн өмнө ажилд орох боломжоо алдсан ч 23 настайд нь дахин орох боломж гарч иржээ. Оноо нь адилхан 10 залуу байлаа гэхэд тавыг нь л авдаг. Тиймээс сонголт хийх өдөр өөрийн өнгөний хувцсаа өмсөж очих хэрэгтэй гэж хэлсэн. Тэр залуу “Би гурван жилийн өмнө буруу өнгөний хувцас өмсөж очоод азгүйтсэн, одоо би өөрийн өнгөө олж, тийм хувцас өмсөж очихыг хүсч байна” гэсэн. Хэд хоногийн дараа “Туяанаа, чамд баярлалаа. Би ажилдаа тэнцсэн. Үүгээрээ би амьдралын асуудлаа шийдэж чадлаа. Өнгө бол үнэхээр өөр юм байна шүү” гэж хэлж байсан нь мартагддаггүй юм. Одоо дэлхийн томоохон компаниуд ажлын анкет дээрээ өнгөө тодорхойлуулсан уу гэсэн асуумжтай болсон нь өнгөө олсон хүн өөрийгөө олсон байдаг, бусад ажлын хамт олонтойгоо ойлголцоход амар, тэнд халуун дулаан орчин үүснэ гэж үздэг болсонтой холбоотой.

-Шалгалт шүүлэг өгөх, эсвэл том арга хэмжээн дээр үг хэлэх үед хүн өөрийн өнгөний хувцсаа өмссөн байхад өөртөө хавьгүй итгэлтэй байх нь ээ...

-Манай багш өөрт тохиолдсон нэг явдлаа ярьсан нь дандаа санагддаг юм. Нэг удаа багш маш олон салбарын захирлуудад лекц уншихаар болжээ. Өөрийн өнгөний хувцсаа өмсөөд, эрч хүчтэй, итгэлтэй гэгч нь бэлдэж байж. Яг лекцийн цаг болохын өмнөхөн цамцан дээрээ кофе асгаснаас болж өөр өнгийн цамц өмсөөд оржээ. Манай багш бол хэзээ ч сандарч, ичихээр хүн биш. Маш, нүүрэмгий, дүрэлзсэн гал шиг өөртөө итгэлтэй эмэгтэй байдаг юм. Тэгсэн чинь тэр лекц дээр хөлс нь гарч, нүүр нь улайж, гар нь салганаад гайхмаар юм болжээ. Хэдэн минутын дараа завсарлагаанаар туслах нь өөрийнх нь цамцыг угааж цэвэрлээд ирэхээр нь өмсжээ. Завсарлаад ороход багш бичиж тэмдэглэсэн юмаа харалгүй шууд маш итгэлтэйгээр ярьж эхэлсэн, энэ бол ерөөсөө өнгө байсан юм шүү гэж байсан. Өөрийн өнгөө олоод өмссөн хүн ингэж салганахгүй, сандардаггүй гэдгийг би өөрийн биеэрээ мэдэрч байна. Бас олон үйлчлүүлэгч маань хэлдэг. Яагаад гэхээр өнгөө тодорхойлуулсан хүний хамгийн том орган нь тайвширдаг. Хамгийн том орган бол бидний арьс. Арьсанд тайвшрал өгдөг. Тэр байтугай экземтэй хүн эдгэж зүгээр болсон жишээ бий.

-Ямар сонин юм бэ?

-Үнэхээр сонин. Шинжлэх ухаанаар батлагдаад мэргэжил болоод гараад ирсэн зүйл шүү.Хүн өнгөө олохоор 16-20 хэв шинж чиний амьдралд шинээр бэлэг болж ирдэг. Хүссэн хүсээгүй ирнэ. Ийм гоё зүйл. Германд байхад над дээр балетчид болон шинээр нэвтрүүлэгч болж байгаа хүмүүс их ирдэг байсан. Монголд ч гэсэн жирийн бүсгүйгээс эхлээд олны танил одууд ирж байна. Манайд сүлжээний хүмүүс их байдаг юм билээ. Тэр хүмүүс ирж өнгөө тодорхойлуулдаг. Дараа нь надад “Яг өөрийн өнгөө өмсөөд гарахаар хүмүүсийн өмнө гарч яриа хийх, бүтээгдэхүүнээ танилцуулах зэрэгт сандарч салганахаа больчихдог. Үнэхээр гайхалтай” гэж олон хүн талархлаа илэрхийлж байгаа.

-Ордуудын зурхай дээр ийм ийм өнгө зохимжтой гэсэн үг харагдаж байдаг. Энэ танай мэргэжилтэй хэр нийцдэг бол. Таардаг болов уу?

-Тэгж судалж байгаагүй юм байна.Гэхдээ миний ордны зурхай дээрх өнгө надад лав таарч байна лээ. Ордны зурхай дээр нэг хоёр л өнгө байдаг, нэг хоёрхон өнгөөр хүн яаж амьдрах вэ.

-Би загварын хүмүүсээс нэг асуулт асуумаар санагдаад байдаг юм. Амьдрал дээр хэн ч, хэзээ ч өмсөхгүй сонин сонин загварууд хийгээд, тэрийг нь загвар өмсөгчид өмсөөд тайзан дээр алхаж яваа харагддаг. Тийм загварууд байх ёстой юу?

-Этгээд содон буюу Лэди Гага-гийн загвар байна. Элегант буюу эрхэмсэг эмэгтэйлэг загварууд байна. Спортлог буюу чөлөөт, экзотик буюу чамин дэгжин хэрнээ этгээд, романтик, классик гээд олон загварын хандлага, түүнийг илэрхийлсэн брэндүүд байна. Энэ стилийн нэр бол хүний зан характер юм. Хүн бүр үүнийг өмсөнө гэсэн үг биш. Хүн өөрөө өөрийгөө мэргэжлийн хүнээр тодорхойлуулж, олж байж яг тохирох загвараа өмсөж, стиль имижээ бүрдүүлнэ гэсэн үг. Миний ажил бол хүмүүст өөрийгөө олоход нь мэргэжлийн, шинжлэх ухааны үүднээс л тусалдаг гэсэн үг. Стиль, өөрийн өнгөө олсон хүн бол ёстой асч бадарч, ажил төрөл нь бүтэмжтэй байхаас яах вэ. Яаж ч байсан зөв замаар явж, зөв сонголт хийж, зөв хүмүүстэйгээ нөхөрлөдөг юм. Би хувьдаа нөхөрт гараагүй эмэгтэйчүүдийг ирээсэй гэж их боддог юм. Өөрийнхөө өнгийг олчихвол ямар ч байсан буруу хүнтэй нийлэхгүй.

-Бүх насныхан өнгөө тодорхойлуулж болох уу. Та түрүүн хүүхдийнхээ өнгийг тодорхойлсон гэж цухас ярьсан...

-Хүмүүс хүүхдээ авчирч өнгийг нь тодорхойлуулах гэдэг. Уг нь хүүхэд төлөвших ёстой юм. Ядаж л өсвөр насныхан шилжилтийн насаа өнгөрөөчихсөн байх ёстой. Үзэх ёстойгоо үзэж, туулах ёстойгоо туулж төлөвшсөн хойно нь өнгийг нь тодорхойлбол илүү их дотогшоо уншиж болдог. Гэхдээ би хүүгийнхээ хүсэлт, шахалтаар өнгийг нь тодорхойлоод өгсөн. Манай хүү Монголд ирээд хэл мэдэхгүй, хүүхдүүдтэй ойлголцохгүй их хэцүү байсан шиг байгаа юм. Тэгээд “Ээж ээ, та миний өнгийг олоод өг” гэсэн. Хүү маань өөрийн өнгөө олсон, хүүхдүүд ч үнэхээр сайхан харилцдаг болсон. Буруу хэрэг хийсэн үедээ манай хүү бушуухан өнгийнхөө хувцсыг өмсөөд сууж байна. Би харангуут загнах бүү хэл хайр хүрээд эхэлнэ. “Яахав, анзааралгүй ийм хэрэг хийчихээ биз” гэсэн өмөөрөл шууд ороод ирж байгаа юм. Ийм л хөгжилтэй амьдарч байна даа.

-Мэргэжлийн биш хүн өөрийн мэдрэмжээрээ өнгө тодорхойлж болох уу?

-Өнгө тодорхойлох гэдэг бол Европоос гаралтай мэргэжил. Тухайн хэлийг нь эх хэл шигээ сурсан хүн л энэ мэргэжлийг үндсэн утгаар нь сурч, амьдрал дээр утга учиртай авч явдаг. Энэ мэргэжлийг өнгөцхөн сурч, хүний хувь тавилантай холбоотой асуудлыг битгий худлаа хийгээрэй л гэж хэлмээр байна. Сэтгэл судлал, гоо зүйн мэргэжлээр мэргэшиж байж, өнгөний мэргэжлийн сургуульд нь сурч байж л хүний хувь тавиланг гэрэлтүүлэх өнгөний сонголтыг хийж чадна. Өөр маягаар өнгийг нь өнгөцхөн тодорхойлоод өгсөн бол тухайн хүний хувь тавиланг ч буруу тийш нь эргүүлж мэднэ. Тийм учраас бид багшдаа тангараг тавьж байж мэргэжлийн үнэмлэхээ авдаг.

Яг стандартын хэрэгслээ хэрэглэнэ, яг зөв зохистой ажиллана гэж амладаг. Хэрэв хичээл тасалсан бол хасагдана гээд их хатуу сургалттай байсан нь хүний хувьд тавиланд ч нөлөөлөх чухал мэргэжлийг эзэмшиж байсан болохоор тэгж чанд ханддаг байж гэж бодогддог.

-Өнгө тодорхойлох тусгай хэрэгслүүд Монголд зарагддаг уу?

-Үгүй. Монголд байтугай Германд зөвхөн Йоханесийн ач охины зөвшөөрлөөр зардаг. Бид мэргэжлийн кодоо өгч байж захиалж авдаг. Мэргэжлийн биш хүнд өгөхгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.9.40.22)
    Бас нэг бурдаг хүүхэн гарах нь ээ одоо өнгө өө тодорхойлуулна гэж баахан гүйх нь ээ сонин юм сэтгэж хүний толгой эргүүлэх юм даа . Сарандаваа анай мөнгө дуудах арга гэдэг шиг
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Өөрийгөө мундаг гадаад хэлийг ус цас шиг мэднэ гэж онгироод байх юм. Европт олон жил амьдарч бна, нэг их сонсоогүй зүйл бураад бна даа
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • zochin (73.51.245.247)
    oboo shdee
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
  • irgen, (31.165.215.122)
    za estoi medehgui , nasaaraa l evropt amdarlaa eroosoo sonsoogui um baina, tegeed ganzhan ongo omsood baih umuu ? er ni oortoo zohidog ongoo gej hyn bolgon l medne shdee
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    3 цаг 32 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    5 цаг 6 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    5 цаг 17 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    5 цаг 23 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    7 цаг 15 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    7 цаг 42 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    7 цаг 48 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    7 цаг 59 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    8 цаг 4 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    9 цаг 49 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    10 цаг 12 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    10 цаг 26 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    10 цаг 52 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    11 цаг 13 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    11 цаг 25 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    11 цаг 31 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    11 цаг 47 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 3 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    13 цаг 20 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    Өчигдөр 18 цаг 09 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК