Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Цэгмэд: Манай улс “Петрочайна Дачин Тамсагт” хулхидуулчихсан. Яг л Оюутолгой шиг

2020-1-14
0
ЖИРГЭХ

“Машинтай жагсагчид” хөдөлгөөнийнхөн Дорнод аймгийн Матад сумын иргэдийн хүсэлтээр тус аймагт ажиллаж буй. Учрыг сийрүүлвээс “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай холбогдох шүүхийн шийдвэр гараад даруй жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад нийгмийн хариуцлагаа ухамсарласан гэрээ байгуулаагүй юм байна. Мөн газрын тос олборлох явцад ус их хэмжээгээр ашигладаг бөгөөд гэрээнд заагдсан квот нь дууссан зэрэг олон асуудал байгааг тус хөдөлгөөний зохицуулагч Б.Цэгмэд хэлсэн юм.

Манай улс “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн олсон орлогоос нь дөнгөж 20 хувийн л ашиг авдаг байна. Тиймээс бүтээгдэхүүн хуваах гэрээг Монголын талд “ашиггүй” байгуулсан учраас уг асуудлыг Засгийн газрын онцгой анхаарах шаардлагатайг мөн хэллээ. Ингээд уг асуудлаар “Машинтай жагсагчид” хөдөлгөөний зохицуулагч Б.Цэгмэдтэй ярилцсанаа хүргэе.


-“Машинтай жагсагчид” хөдөлгөөнийхөн автозам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцсэн хөдөлгөөнд нэгдэж, иргэдийн талд шийдвэр гаргуулж байсан. Энэ мэт эсэргүүцлийн жагсаал, цуглаанаас гадна нийгмийг сайн сайханд уриалан дуудахад ч гэсэн та бүхний оролцоо их бий гэж хэлж болно. Тухайлбал, цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн “Дураараа биш ээ, дүрмээрээ” зэрэг үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож байсан. Гэхдээ үүнд нэг асуудал бий. Аливаа иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагын цаад санхүүжүүлэгч хэн бэ гэдэг асуудал. “Машинтай жагсагчид”-ыг хэн санхүүжүүлдэг юм бэ?

-Яг энэ, тэр гээд хэлчих санхүүжүүлэгч байхгүй. Энэ үнэн шүү. Бидэнд иргэд өөрсдөө дэмжлэг үзүүлдэг. Иргэдийн өгсөн хандив, тусламжийн мөнгөөр хулдаасан хэвлэл, шатахуун зэрэг шаардлагатай зүйлдээ зарцуулдаг. Манай санхүүжилт харьцангуй ил тод. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн иргэд ч байдаг юм уу. Эсвэл дээрх үйл ажиллагааг сэтгэлэээрээ дэмжсэн иргэд хандив өгдөг. Төсвийн талаарх зарцуулалтыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээллэдэг.

-Улстөрчид хандив өгдөг үү?

-Ямар ч улстөрчөөс хандив авч байгаагүй. Иргэд санаж байвал, Сэлэнгэ аймагт хятадуудад олгоод байсан 300 га газрыг эргүүлж авсан. Энэ үед Сэлэнгийн иргэд эхний удаа очиход 500 мянган төгрөг, дараагийн удаад нэг сая төгрөг өгсөн. Мөн Сүхбаатар аймагт гурван уурхай хаах талаар тэмцсэн. Тус аймгийн иргэдийн зүгээс бидэнд 1.5 сая төгрөг хандив босгож өгсөн. Энэ мэт иргэдийн хандив босгож өгсөн мөнгөөр үйл ажиллагааны зардал, байр хоолондоо зарцуулдаг. Түүнээс биш улстөрчдөөс нэг ч мөнгө авч байгаагүй.

-Жилд хэдэн удаа санхүүжилтээ тайлагнадаг юм бэ?

-Яг тогтсон хугацаа гэж байдаггүй. Дансны хуулгаа аваад тэдэн төгрөг орж ирсэн, ийм, ийм зүйлд зарцуулсан гээд баримтаа харуулдаг. Нэг их мөнгө байдаггүй болохоор тайлан тавих хэцүү зүйл биш л дээ. Нэг удаагийн акцад дунджаар 400-500 мянган төгрөг орж ирдэг.

-Та бүгдийн оролцсон акц бүр амжилттай дуусдаг. Гэхдээ оролцох акцдаа ямар нэг цензурь тавьдаг уу. Яаж сонгодог юм бэ?

-Хандсан иргэн бүрт туслахыг хичээдэг. “Энэ үйл ажиллагаа чинь таалагдахгүй байна” гэдэг ч юм уу, сонгож хийдэг акц гэж байхгүй. Тухайн нутгийн иргэд асуудлаа хэлээд хамтарч ажиллахыг хүсвэл очиж үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг жишээ нь 2019 оны сүүлчээр яригдсан нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудлыг тууштай эсэргүүцсэний үр дүнд Засгийн шийдвэрийг буцаалгасан шүү дээ.

-“Машинтай жагсагчид” хөдөлгөөнд албан ёсны бүртгэлтэй хэчнээн гишүүн байдаг вэ?

-Бүртгэлтэй 30 орчим хүн бий. Үйл ажиллагаа явуулахдаа гишүүн тус бүрээс 30 мянган төгрөг цуглуулж, шаардлагатай зүйлд ашигладаг. Бусад иргэдийн хувьд зар хараад ирдэг юм билээ. Бид өөр өөрийн гэсэн ажил, мэргэжилтэй. Манай хөдөлгөөний тэргүүнийг н.Очир гээд монгол гэр урлаж, борлуулдаг залуу бий. Миний хувьд хөдөлгөөний зохицуулагчаар ажиллахын зэрэгцээ тавилгын үйлдвэрлэлийн бизнестэй. Мөн удирдах зөвлөлийн гишүүн н.Зоригоо хулдаасан хэвлэлийн бизнес эрхэлдэг. Албан ёсны гишүүдээс 2-3 хүн л автомашинаараа халтуур хийдэг юм. Ихэнх нь интернетийн хүргэлт зэрэг өөр өөрсдийн гэсэн жижиг бизнестэй.

-Үйл ажиллагаа явуулахдаа МАХН болон улс төрийн зарим жижиг намуудтай хамтардаг гэж сонссон?

-Жагсаал хийхэд зарим нь ажилтай гээд ирдэггүй. Энэ утгаараа аливаа акцад үндсэн бүртгэлтэй иргэдээс 20 гаруй нь оролцдог. Мөн бусад төрийн бус байгууллага, жижиг нам, бүх хөдөлгөөнүүд бидэнтэй хамтардаг гэхээр нэмэгдээд 50, 60 гаруй машинтай цуглардаг. 

-Шатахууны үнийг бууруулах талаар та бүгдийн хийсэн акц амжилттай болж, үнийг бууруулж чадсан. Салбарын сайдын зүгээс шатахууны үнийг ирэх долдугаар сар хүртэл буюу сонгууль өнгөртөл барина гэж мэдэгдэж байсан. Гэвч чанаргүй шатахуун нийлүүлэгдэж байгаа талаар шүүмжлэл бий. Мэргэжлийн байгууллагаас газар дээр нь шалгахаар илэрдэггүй гэдэг. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Бид шатахууны чанар дээр анхаарч, акц өрнүүлэх гэж байгаа. Маш их хэмжээний “хуурамч” шатахуун гаалиар татваргүй орж ирж байна. Тиймээс бид ийм шатахуунд татвар тавь гэдэг шаардлага хүргүүлж, жагсана.

-Гаалийн хяналт шалгалтаар “хуурамч” бензин оруулах боломжтой гэж үү?

-Бидний авсан тооцоо судалгаагаар 150 тэрбум төгрөгийн өртөг бүхий ийм шатахуун татваргүй орж ирсэн байна лээ. Тиймээс гаалиар орж ирж байгаа ийм шатахуунд онцгой албан татвар тавихыг шаардах юм. “Машинтай жагсагчид” нэг талаар төрөөс гаргасан зарим шийдвэр иргэдийг хүнд байдалд оруулж байгааг эсэргүүцэж жагсдаг бол нөгөө талаасаа зөв зүйлийг дэмжих, нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг дээр дуу хоолойгоо хүргэдэг.

-Дорнод аймагт өрнүүлж байгаа та бүгдийн эсэргүүцлийн гол зорилго юу юм бэ. “Петрочайна Дачин Тамсаг”-ийн олборлолтын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсоосон гэж сонссон. Энэ үйл ажиллагааг явуулснаар хоёр улсын хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээтэй харшлахгүй юу?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээнээс илүүтэй Монгол Улсын Ашигт малтмал газрын тосны тухай хуульд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нийгмийн хариуцлагын гэрээг байгуулсан байх ёстой. Гэтэл тус компани уг гэрээг байгуулалгүй явж ирсэн. Тиймээс нийгмийн хариуцлагын гэрээ байгуулахыг шаардаж байгаа. Уг нь 2019 оны нэгдүгээр сарын 3-нд нийгмийн хариуцлагын гэрээгээ байгуулах шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гэвч жил гаруйн хугацаа өнгөрөхөд гэрээгээ байгуулаагүй учраас нутгийн ард иргэд бидэнд хандсан юм.

Сумын зүгээс “Петрочайна Дачин Тамсаг”-аас жилд хоёр тэрбум орчим төгрөг авъя гэхээр компанийн зүгээс жилийн 15 мянган ам.доллар өгье гэж хэлсэн гэсэн. Өдрийн нэг сая орчим ам.долларын борлуулалтын орлоготой компани нэг өдрийнхөө орлогыг л хоёр суманд өгчихвөл болно шүү дээ. Түүнээс биш сарынх нь орлогийг нэхээгүй.

-Манай улс “Петрочайна Дачин Тамсаг”-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахдаа газрын тосны хэдэн хувийг эзэмших талаар тусгасан нарийн тоо танд бий юү?

-Засгийн газар хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээгээр “Петрочайна Дачин Тамсаг”-ийн 20 орчим хувь нь ногддог. Зөвхөн ашгийнх нь шүү. Гэтэл тус компани нь цэвэр ашиг дээрээ өөрсдийн хятад компанийг тээвэрт явуулах замаар өндөр ашиг хүртэж байна. Уг нь нийт олборлолтоос 20 хувийг нь манай улс авдаг бидэнд ашигтай. Гэтэл гэрээгээ байгуулахдаа хулхидуулчихсан байхгүй юу. Яг л Оюутолгой шиг гэх юм уу даа.

-Яг тодорхой хэлэхгүй юү?

-Тухайлбал, газрын тос олборлоход зардал гэж нэг юм гарна даа. Олборлосон бүтээгдэхүүнээ зараад, олсон орлогоосоо энэ зардлаа хасаад үлдсэн хэсэг буюу цэвэр ашиг гээд байгаа зүйлээсээ 20 хувийг нь манай улсад өгдөг гэсэн үг. Гэтэл Петрочайна Дачин Тамсаг” олборлолтын, үйл ажиллагааны зардлаа хэд л бол хэд өсгөж хэлж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, 100 орчим литр түлш олборлолоо гэхэд 40 литрийг нь зардалд гээд 60 литр шатахуун зарсан мөнгөний 20 хувийг бидэнд өгдөг гэсэн үг. Яг үнэндээ үйл ажиллагааны зардалд 40 литрийг зарцуулсан гэж хэн батлах юм бэ. Энэ мэтээр манай улс луйвардуулж байна.

Дорнод аймгийн Матад суманд өнөөдөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх юм байхгүй. Бүх барилгууд нь хуучирчихсан. Үүнд онцгой анхаарал хандуулах ёстой. Засгийн газар ч анхаарах хэрэгтэй. “Алтыг нь аваад, авдрыг нь хаядаг” шиг ард түмнийг хаячихаж болохгүй биз дээ.

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлнэ гэсэн. Ямар шаардлага хүргүүлэх юм бэ?

-Ордыг ашиглахад тээвэрлэлтэд нэг ч хятад жолооч явуулахгүй байх. Хоёрдугаарт, монгол ажилчдын ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх. Мөн сум орон нутагтаа нийгмийн хариуцлагын гэрээ байгуул гэдэг ерөнхий шаардлага тавьж байгаа. Компанийн зүгээс нутгийн иргэдийг босоод ирэхээр үйл ажиллагаагаа зогсоосон. “Машинтай жагсагчид”-ын зүгээс Матад суманд нэг гэр, Халх гол суманд нэг барьж нутгийн залуучуудын автозамыг хүчээр хаасан.

-Усны квот нь дууссан гэж ярьж байсан. Энэ үнэн үү?

-Гэрээнд заасан хэмжээнээс нь хэтрүүлж ашиглаж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, хөрсний усыг аваад 2000 метр гүнд шахан даралтын зөрүүгээр газрын тос гаргаж ирдэг. Үүндээ маш их ус ашигладаг. Энэ нь байгаль орчинд хор хөнөөлтэй учраас өөр технологийг ашигла гэдгийг шаардаж байгаа. Жагсагчдын зүгээс эхний ээлжинд компанийг ядаж сумтайгаа гэрээгээ байгуул гэдгийг шаардсан. Уг нь Засгийн газрын хийх ёстой ажил шүү дээ. Гэтэл  өнөөдөр Засгийн газар хүчгүй, сул дорой, хэн нэгний халаасанд орсон байдалтай байна.

-УИХ болон орон нутгийн сонгуулийн хаяа ойртлоо. Зарим хүмүүс сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор илэрхийлсэн бол зарим нь нууцхан шиг сонгуульд бэлтгэж, янз бүрийн акц өрнүүлж байна. Таны хувьд сонгуульд өрсөлдөх үү?

-“Машинтай жагсагчид”-аас сонгуульд өрсөлдөх сонирхолтой нэг ч хүн байхгүй. Намуудаас манай намд нэр дэвшээч, ийм албан тушаал, байр суурь өгий гэсэн олон санал ирдэг, одоо ч ирсээр байгаа. Энд нэг зүйлийг би хэлье. Бид сонгуулийн төлөө ажиллаагүй. Зүгээр л эх орондоо амар тайван сайхан амьдармаар байна. Бид өөрсдийнхөө болон ард иргэдийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэн хүргэж байгаа жирийн л нэг залуучууд шүү дээ.

-Та бүгд маш олон акц өрнүүлж байсан талаар дээр дурдсан. Гэвч зарим иргэдийн зүгээс “Бас л хэн нэгний гар, хөл байх”, “Шоу хийж байна” зэрэг шүүмжлэл бий. Энэ талаар юу гэх вэ?

-Бид бусдын гар, хөл болж байсан удаа байхгүй. Нийгэмд тулгамдаж байгаа асуудалтай санал нийлж, тэмцэл өрнүүлж байгаагаас өөр зүйлгүй. Бидний өнөөдрийг хүртэл хийсэн, хийхээр төлөвлөсөн ажилд ямар ч улстөрч оролцоогүй гэдгийг баттай хэлье. Хэн нэгний эрх ашгийг хангахын төлөө биш өөрсдийнхөө эрх ашгийг хангахын төлөө тэмцдэг.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Б Сүрэнжав (202.126.89.238)
    Эх орон ард түмнийхээ төлөө тэмцэж байгаа залуучуудаа дэмжиж байгаасай. Машинтай жагсаал хөдөлгөөнийхөн Дорнод аймагт яг л ;;цэвэр агаар " мэт тийм уур амьсгалыг авчирч түгээлээ
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.42)
    Ардчилсан намын залуучуудын холбооны дарга гэж байгаа юм даа. Сайн бод монголчуудаа бас л бох хэрэгтэй
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.218.232)
    Юмаа хийлгэчээд мөнгөө өгдөггүй газардаа
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Zzz (103.57.94.213)
    Uneheer nutag oron yadarsan heden mongolchuudnhaa tuluu ubj bgaa n yu l bol doo chaana n bas ashg sonirhol bj l bgaa bh. Nutag ornoo gd buteen bguult nutag orondoo ym hj bval sn l bn hen neg dargiin karmand mungu n orj ternees n % abj bval bas hetsuu l dee bugd l mungnij tuluu nudee uhguhs butsahgu blsn niigemd hend itgeh bilee dee
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Zochin (103.57.94.213)
    Ashgiin tegen huvi gd abdg ym bsihuu
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.70.147)
    Хүний хэлсэнээр зардлыг тооцдог гэнээ. Амны зоргоор бүлтэрнэ гэж энэ дээ. Төрийн аудит орж 3 яамны мэргэжилтнүүд хянаж бж баталгаажина. Олборлолтын хэмжээнээс хамаарч хувь өөрчлөгддөг юм даа. Тэгээд ч рояалти нь олборлосон хэмжээнээс хамаарч хэлбэлзэнэ. Бүлтрээд блгүй ил болсон БХГ-нээс нь иш татаач. Баримттай нь дээр
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Цогсошиаль (103.26.195.140)
    Улс орныхоо үндэсний эрх ашгийн төлөө хэдхэн ИНХ, ТББ-ууд тэмцэх юм даа. Маш зөв дэмжиж байна. Сэтгэл гаргаж яваа залуучууддаа байр хүргье. Эдгээр тэмцэж байгаа залуучуудын эсрэг монгол төр нь тэмцэж, ямар нэг байдлаар хууль зөрчиж байна гэсэн шалтаг гаргаж, гадныхны гар хөл болж байгаа нь нууц биш...давхар төрийнхөнтэй тэмцэж байгаа нь харагддаг... Бодит байдал энэ.
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (66.181.187.187)
    zub zub demjij baina
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • цагдаа (202.9.40.34)
    хужаа жоомнуудыг хѳѳж явуул
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • зориг (66.181.161.8)
    Манай физикийн багш Б.Цэгмэд сайхан эр. Сайн багш сайн хун
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Хужаа (95.59.209.40)
    Заа хилээ 15 хорог хаалаа шуу. Дараа нь юм ярихгуй биз
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.112.178)
    Ийм эх орон газар нутаг усны төлөө явж бгаа хүмүүсээ дэмжиж мөнгөтөйсөн бол зардалд нэмэрлэхсэн дээ.
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.194.214)
    хийрхүү пстаа
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.128)
    Erguuu ork
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.161.96)
    Би бол залуучуудаа дэмждэг цаашдаа ч дэмжинэ.энэ бол бид өөрсдийнхөө төлөөх тэмцэл юм
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.190.64)
    yu ch hulhiduulaagui, jild 100 saya dollar avaad l yavj bgaa.
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (192.82.72.96)
    Ийм тэнэг улсууд их дөвчигнөх юм ямарч чадваргүй хүмүүс амьдрах арга нь болчихсон хятад хилээ хаагаасай
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • zochin (202.9.47.4)
    Odoo l tsemtsej bayalagtai ezen suukhgui bol ene muu khulgaichuud denduu davarsan .
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    14 цаг 40 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    15 цаг 12 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    15 цаг 19 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    15 цаг 35 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    15 цаг 46 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    16 цаг 0 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    16 цаг 11 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    19 цаг 49 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    20 цаг 19 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    20 цаг 21 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК