МХЕГ-аас коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “МХЕГ-аас өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Хилийн мэргэжлийн хяналтын зүгээс зорчигчдод хяналт шалгалт хийж, эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 138 сэжигтэй тохиолдлыг илрүүлж ХӨСҮТ мэдэгдэж, хариу арга хэмжээ авч тусгаарлаж байна. Шадар сайдын 08 дугаар тушаалаар ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ болон бусад байгууллагатай хамтран нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг хийж, арга хэмжээ авч ажиллаж байна.
Сар шинийн үеэр дулаан, цахилгааны аюулгүй байдлын чиглэлээр хяналт, шалгалт хийж байна. шалгалтын дагуу холбогдох арга хэмжээг авсан. Мөн цагаан сарын үеэр хийдүүдэд хурал ном хурдаг. Энэ үеэр иргэд очихгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангах үүднээс 108 эмнэлэгт шалгалт хийж, хангаагүй эмнэлгүүдэд шаардлага хүргүүлсэн” гэлээ.
Б.Лхам