Улсын Дээд шүүхээс Ардчилал Шинэчлэлийн Намыг бүртгүүлэх тухай Э.Бямбацэрэн нарын хүсэлтийг хянан хэлэлцжээ. Улмаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.
Ингэснээр АШН нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүхээс даалгасан байна. Тус Намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүхээс өнгөрсөн сарын 21-нд хэлэлцээд буцааж байсан удаатай. Харин энэ удаад албан ёсоор бүртгэснээр Дээд шүүхэд бүртгэлтэй 36 дахь нам болж байна.
Улс төрийн отгон хүчнээр бүртгүүлсэн АШН-ын дарга Э.Бямбацэрэн нь АН-ын гишүүн байсан аж. Тэрбээр ШУТИС-ийн багш юм байна. АШН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Анхбаяр ажиллах аж. Түүний хувьд АН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.
С.Сүлд
Сэтгэгдэл (29)