Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Тилеухан: Дэлхийн 50 гаруй улсад Наурыз баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг

2020-3-22
0
ЖИРГЭХ

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцэхээс гадна Олон Улсын “Наурыз”-ын баяр болдог билээ. Казахуудын үндэсний их баярыг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн Зөвлөлийн дарга Н.Тилеухантай ярилцлаа.


-Юуны өмнө танд Олон Улсын “Наурыз”-ын баярын мэндийг хүргэе. Казах түмний уламжлалт их баярын утга учир бэлгэдлийн талаар тайлбарлавал...

-За баярлалаа. Юуны өмнө Монгол эх орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт казах түмэндээ үндэсний их уламжлалт баярын халуун мэндийг, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, аз жаргал эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Казах хэлэнд “Наурыз” гэдэг үг олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойроос сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээх утга агуулдаг. Тус баярыг Дундад Азийн Казах, Киргиз, Туркмен, Тажик, Афганистан, Иран, Кавказын 50 гаруй орон өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Гэхдээ эх дэлхийг халуун дулаан элчээрээ амьдруулдаг наран ээж наашилж шинэ бүхний эхлэл болгон тэмдэглэдэг учраас шашны баяр гэж ойлгож болохгүй. Нэгдсэн үндэстний байгууллага 2010 онд Ерөнхий Ассамблейн 64-р чуулганаараа Олон улсын Наурызын өдрийг тунхагласан түүхтэй.

Казах түмэн Наурызыг угтан рашаан булаг, хашаа хороо, гэр орон, эд хогшил, орчин тойрноо цэвэрлэдэг. “Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” гэж үзээд бүтэн жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн тунгалаг усаар дүүргэж тавьдаг. Энэ өдөр цас бороо орвол тэнгэрийн хишиг орлоо хэмээн бэлгэдэж ирж буй жил сайхан жил болно гэж баярлана.

Наурызын баярын өдөр айл болгон хоол унд элбэг дэлбэг бэлтгэж, бие биедээ зочилж, идэж ууж, дуулж хуурдаж үндэснийхээ тоглоом наадгайгаар тоглон инээлдэж хөөрөлдөн, хүн амьтан гомдоосон бол нэг нэгнээ уучлан баярладаг уламжлалтай. Баярын хамгийн гол хоол бол “Наурыз-көже” шөл. Энэ нь амьдралын долоон элементийг илтгэдэг ус, мах, давс, өөх, гурил, будаа /цагаан будаа, улаан будаа, шар будаа/, сүү гэсэн долоон орцоос бүрддэг. Баяр баясгалантай, азтай, цэцэн, эрүүл, элбэг дэлбэг, хурдан шаламгай, өсөж үрждэг, бурхнаас өршөөлтэй байх гэсэн утгыг илтгэдэг юм. Наурызын шөл болон бусад идээ будаагаар ирсэн зочдоо дайлах  ёстой. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсэн бэлгэдэл. Мөн манайхан Наурызыг тэмдэглэхдээ долоогийн тоог заавал оруулдаг. Энэ нь долоо хоногийн нийт гаригийн тоо бөгөөд үүгээр гариг бүхнийг ижилхэн хүмүүст ивээлтэй хэмээн үзэж, хүндэтгэл үзүүлж буйн илрэл юм. Мөн алс хол яваа болон настан буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалдаг. “Наурыз”-ын баярын өдөр спиртийн төрлийн ямар нэгэн ундаа уухыг хатуу цээрлэдэг дээ.

-Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлөөс Олон Улсын “Наурыз”-ын баярыг угтсан нэлээдгүй ажлуудыг хийдэг. Энэ талаар...

Манай Нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон тогтмол зохион байгуулдаг томоохон хэд хэдэн арга хэмжээнүүд байдаг. Тэдгээр томоохон арга хэмжээнүүдээс дурдвал “НАУРЫЗ”-ын баяр, “Бүргэдийн баяр”, Нутгийн нэгдсэн золголт, "Домборын эгшиг-2019" хүндэтгэлийн тоглолт байна. Мөн оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс урлаг, спортын олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Олон Улсын “НАУРЫЗ”-ын баярыг угтсан томоохон арга хэмжээнүүдийг Улаанбаатар хотод сүүлийн хэдэн жилийн турш зохион байгуулж байна. Тухайлбал өнгөрсөн оны гуравдугаар сард “Бүргэдийн баяр”-ыг Монгол Улсад 19, Улаанбаатар хотод 13 дахь удаагаа зохион байгуулсан. Өнгөрсөн бүргэдийн баярыг гадаад дотоодын нийт 20 мянган гаруй хүн үзэж, сонирхсон байна лээ. Бүргэдийн баяраар дамжуулан бүргэдээр ан хийх зан үйлийг дэлхий дахинд сурталчлан таниулсны дүнд ЮНЕСКО-ийн Дэлхийн биет бус өвийн хорооны 2010 оны 11 сард болсон хуралдаанаар Дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн. Мөн бүргэдийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурлыг сүүлийн жилүүдэд зохион байгуулдаг болсон. Өнгөрсөн жил ’’БҮРГЭДЭЭР АН ХИЙХ СОЁЛ’’ сэдэвтэйгээр 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Хангарьд ордонд зохион байгуулсан. Тэрхүү ЭШБХ-ыг зохион байгуулсны үр дүнд БСШУСЯ, БОАЖЯ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-тай хамтран бүргэд их хорогдож буйтай холбоотой энэ чиглэлээр бүтээл туурвих сонирхолтой оюутан залуусыг сургаж, цаашид судалгаа шинжилгээний ажилтан бэлтгэхээр төлөвлөж байна. Түүнчлэн БСШУСЯ-наас санхүүжилтийг нь гарган бүргэдийн талаарх эмхтгэл номыг гаргасан.

-Мэдээж Нутгийн зөвлөлийн даргатай ярилцаж байгаагийн хувьд аймгийнхаа онцлогийг товчхон танилцуулах хэрэгтэй болов уу?

-Манай Баян-Өлгий аймаг 1940 онд байгуулагдсан. Монгол Улсын хамгийн баруун хязгаарт оршдог. Нийт 45,8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 110.000  хүн амтай. 2019 онд гаргасан Статистикийн үндэсний хорооны судалгаагаар Монгол Улсад 127.000 казах иргэд амьдардаг гэсэн судалгаа гарсан.  Улаанбаатар хотоос 1760 км зайд оршдог. Байгалийн унаган төрхөө хадгалсан гайхамшигт үзэсгэлэнт нутагтай. Мөнх цаст сүрлэг өндөр уулс, уудам хөндий хотос, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувууд, алт, мөнгө, гянтболд, төмрийн хүдэр, зэс, хар тугалга зэрэг эрдэс баялгийн арвин их нөөцтэй, уул уурхайн үйлдвэрлэл, эрчимжсэн МАА, улс дамнасан худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс хөгжүүлэх боломжтой аймаг даа. Манай аймаг хоёр том хөрш орон буюу ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршдог учир худалдаа, эдийн засаг чиглэлээр богино хугацаанд хөгжих боломжтой. Баян-Өлгий Улаанбаатар хотоос 1760 км зайд оршдог алслагдсан аймаг гэж би сая хэлсэн. Энэ утгаараа Нутгийн зөвлөлөөс нийслэлд сурч буй оюутан залуусынхаа төлөө багагүй ажил хийхийг зорьж ажилладаг. Мөн казах түмний онцлог, түүх, өв соёл болсон гайхамшигт “НАУРЫЗ”-ын баяр, бүргэдийн соёл, домбор хөгжмийн гайхамшгийг улс орог даяар болон дэлхийд таниулахын төлөө бид хичээн ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    13 цаг 44 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    13 цаг 46 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Уржигдар 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2026-07-15
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    2026-07-15
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    2026-07-15
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    2026-07-15
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    2026-07-15
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    2026-07-15
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    2026-07-15
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    2026-07-15
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    2026-07-15
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    2026-07-15
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК