Коронавирусний халдвар дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан манай улсын 4805 хүн эх орондоо ирэх хүсэлт ирүүлжээ.
Үүнтэй холбогдуулан өмнө нь таван удаагийн нислэгээр иргэдээ татаж авсан. Мөн УОК-ын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 2, 4-нд БНСУ руу, 3-нд Токио руу нислэг үйлдэж 750 орчим иргэдээ авчрахаар болжээ.
Дарагийн нислэгээр ирэх иргэдийг 21 хоног тусгаарлалтад авах бөгөөд улмаар тусгаарлалтын төлбөрөө төлөх, тухайн улсдаа шинжилгээ өгсөн байх зайлшгүй шаардлагатайг санууллаа.
А.Сүх