Улаанбаатар хотын Худалдааны танхим, CEO клуб, Монголын ноос ноолуурын холбооноос мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс “Төрийн байгууллага маш олон шимтгэл аж ахуйн нэгж, байгууллагаас авдаг. Ядаж үйлчилгээнийх нь шимтгэл хураамжийг зогсоогооч. Дээр нь үйл ажиллагаа нь бүрэн зогсчихсон хэд хэдэн салбар бий. Тухайлбал, сургалтын байгууллага, үйлчилгэний байгууллагын үйл ажиллагаа тэг зогсолт хийсэн. Эдгээрт тухайн сард нь олох байсан орлогыг нь нөхөн олговроор эсвэл хүүгүй зээл хэлбэрээр олгодог юм уу тодорхой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа иргэдийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахааргүй болсон.
Засгийн газраас өчигдөр зарим санхүүжилтийг авахаар болсон. Эдгээр санхүүжилтээр аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлээч. Ядаж ажилчдынх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгөөч. Иргэдийнхээ орлогыг сайжруулъя, хүндрэлийг нь багасгая гэвэл иргэдийн цалин орлогоос нь суутгадаг хүн амын орлогыг албан татварыг түр хугацаагаар зогсоож өгөөч. Ийм тодорхой хэд хэдэн саналуудыг төр засгийн байгууллагуудад хүргэж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)