Өмнөговь аймгийн Цогтцэций суманд "Страто" компанийн нүүрс тээврийн Чойр чиглэлийн замд нутгийн иргэд зам хааснаас олон тооны машин хүний бөөгнөрөл үүсч эмх замбараагүй байдал бий болжээ. Зарим морь унаж ташуур барьсан нутгийн иргэд цааш явах гэсэн нүүрс ачсан машины жолооч нарыг бүлэглэн зодсон хэрэгч гарсан талаар эх сурвалжаас мэдээлж байна.
Нийт 150 орчим нүүрс ачсан машины жолооч нар замд түгжигдэж хоол хүнсгүй, эрсдэлтэй байдалд орж өвчин халдвар тархалт гарах эрсдэл үүсч байгаа учраас Онцгой байдлын газар анхааралдаа авч нэн даруй арга хэмжээ авч өгөх хүсэлтийг Баянзам тээвэрчдийн холбооноос гаргаад байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан жолооч нар нүүрс нь ачсан "Страто" компани руу холбогдохийг оролдож байгаа ч бүгд утсаа салгаж, ямарч холбоогүй болсон гэлээ.
Сэтгэгдэл (9)