зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нарантуулын босс Ш.Сайхансамбууд Завханчууд итгэл хүлээлгэх үү?

2020-5-26
0
ЖИРГЭХ

УИХ-ын энэ удаагийн сонгуульд ах, дүү, амраг садангаараа өөр өөр нам, эвслээс нэр дэвших тохиолдол цөөнгүй бий. Тэдний нэг нь цагтаа дэнжийн 1000-н захаас бизнесийн гараагаа эхлүүлж, Их хурал хүртэл суга дэвшсэн Нарантуулын босс Ш.Сайхансамбуу.

Их хуралд нэг удаа сонгогдохдоо Оюутолгойгоос өөр сэдэвгүй байсан. Түүнийхээ гороор ч намдаа гологдож, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших квот авч чадаагүй. Улс төрөөс ингэж шахагдсан ч нэр нүүрээ бодсон уу, эсвэл ичсэндээ юү. Алийг нь мэдэхгүй. Зүгээр л өөрөө зай тавьж өгч байна гэсэн. Гэвч өнгөрсөн удаагийн сонгуулиар гэнэт гарч ирсэн. 

МАХН-ын лидерүүдээс эхлээд төрийн өнгийг толгойлж явсан нөхдүүдийг санхүүжүүлж явсан гэдгээ хэдэнтээ хүлээн зөвшөөрсөн тэрбээр өмнө сонгуулиар түүний төрсөн дүү Ш.Батсамбуутайгаа нэг тойрогт оноолт таарсан ч нэг нэгэндээ мөчөөгөө өгөлгүй тэмцсэнийх нь гороор АН-ын З.Нарантуяад боломжоо алдсан. Энэхүү үйлдлээрээ “жудаггүй” гэж ард түмний үнэлэгдсэн Завханчууд түүнд даанч итгэл хүлээлгээгүй.

Аргаа бараад “Үнэн ба зөв” намыг байгуулж, намын гол санхүүжүүлэгчээр ажиллах болсон бол дүү Ш.Батсамбуу нь ШИНЭ намын дэд даргаар ажиллах болж 2020 оны сонгуульд биеэ бэлдсэн.

Магад ах, дүү хоёр тэмцэлдээд хэн ч хожихгүй гэдгээ ойлгосон байх. Тиймдээ ч өмнөх сонгуулийн алдаагаа давталгүйгээр харин ч эвсэж орохоор шийдсэн нь ШИНЭ эвсэл.

Ийнхүү ах, дүү улстөрчийн залгамж халаагаар тодроод буй тэд энэ удаагийн сонгуульд санал хуваах төдийхнөөр оролцохоос бус иргэдийн саналыг татаж сонгогдохгүй нь тодорхой.

Хамгийн гол нь Ш.Сайхансамбуугийн хувьд энэ удаагийн сонгуульд эцсийн боломж. Тиймдээ ч төрсөн нутаг болох Завхан аймгаа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд багагүй усалж, ихээхэн найдлага тээгээд буй.

Учир нь Их хурлаар дамжуулж, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд санаархаж буй бололтой. Үүнийгээ ч үгүйсгээгүй.

Энэ талаараа “УИХ-д нэр дэвшээгүй байж энэ талаар бодох эрт байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэж хэлж байсан хүн нэр дэвшиж, сонгогдож байсан тохиолдол гурван удаа гарсан. Ц.Элбэгдорж бол “Хэзээ ч Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй. Ард түмнийхээ төлөө зүтгэнэ” гэж хэлдэг байсан шүү дээ. Гэтэл яалаа. Тэгэхээр хэлэхэд эрт байна” гэж хэлсэн.

Хэдий тэрбээр ийн сэрүүн зүүдэлж яваа монголчууд тэр дундаа Завханчууд даанч тэнэг хүмүүс биш.

Нарантуул захынхаа хэдэн түрээслэгчээ өвлийн хүйтэн бээрүүлж, зуны халуунд шарж яваагаар нь түүнийг ямархуу хүн бэ гэдгийг төвөггүй харчихаж болно. Тиймээс л түүнд улс төр зохихгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч “дур эзнээ голохгүй” гэдэг шиг мөнгөтэй хүний зангаар улс төрөөс тийм ч амар явах сонирхолгүй байгаа бололтой.

Сүүлийн 20 жилд лидер төрсөнгүй. Лидер төрөөгүй болохоор улс төрийн завхрал эхэлсэн гэж байнга шахуу хэлдэг.

Тиймдээ улс төрийн нам байгуулж, тэмцэгчийн дүрээр олноо танигдсан Л.Отгонбаатар гэх залууг намын даргаар томилж, өөрөө ард нь хярсан.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хөдөө орон нутгаар багагүй бэдэрсэн тэрбээр Завхан аймагт нэр дэвшихээр эртнээс зэхэж, тойргоо багагүй усалсан гэх. Үүнийх нь ч үр шим удахгүй гарах байх. Гэхдээ хүсэн хүлээсэн шиг Ш.Сайхансамбуу парламентад суудалтай намын дарга болох нь юу л бол.

Энэ ч утгаараа улс төрөөс явах цаг нь болсон нөхдийн тоонд тэрбээр зүй ёсоор багтаж буй. Үүнийг нь ч ганцхан сарын дараа болох сонгуулийн дүн батлан харуулах нь лавтай. Тиймээс л Завханчууд түүнд итгэл хүлээлгэх болов уу гэж асуув. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • erdene (162.247.74.27)
    hodolmor hvniig bvteene gsen vgnii tod jishee mundag hvn shvv
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • ням (45.137.184.71)
    монголын төрд хэрэгтэй хүн ул суурьтай хийсэн бүтээсэн зүйлтэй нэр цэвэр
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • MONGOL KHUU (185.220.100.242)
    Төрөөс идэж уугаагүй хүч хөдөлмөрөөрөө яваа мундаг хүн та бидний амьдралд нөлөөлөхүйц олон хууль батлалцаж одооны энэ 76хүнийг зоригтой шүүмжилж байсан хүндээ ЖДҮ, тендерийн хөрөнгөөр хөрөнгөжсөн биш дан ганц өөрийн хүч хөдөлмөрөөр бизнесээ босгосон мундаг хөдөлмөрч, авлигач, хулгайч нарын дэргэд харин ч нэр цэвэр, шударга улс төрч гэж боддог шүү...
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • svhee (149.202.238.204)
    busad gishvvdiig bdwol ulsaa orond oruulj mongonii toloo gazar nutgaa zarahgvi iim l hvn uls tord hamgiin ih heregtei
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Tserendolgor (171.25.193.77)
    Ner dewshij baigaa humuusig bodwol harin ch muu nergui ooriin huch hodolmoroor ywj baigaa negen
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • цэрэнхүү (167.114.92.54)
    хөдөлмөрийн үр шимийг багаасаа мэдэрсэн олон мянган хүнийг ажил амьдраыг авч яваа мундаг хүн
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • bayraa (89.234.157.254)
    mongol ulsiin ediin zasag hudaldaa naimaa erhlegchdin amidraliig deeshlehed ih huwi nemer oruulj baigaa hiij buteesen zuiltei mundag hunshu
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • boldoo (185.220.100.242)
    Narantuulin ard ymar olon ail orh amidrala avj yvdagiig ta nar yrn mdjamuu hudlaal muulsan humuus
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • дулам (167.114.92.54)
    бусад гишүүд шиг газраа ухаж идээгүй мөнгө төгрөгний өрөнд оруулаагүй монголын төлөө сэтгэлтэй хүн дэмжиж байна амжилт
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • базаррагчаа (46.165.245.154)
    үнэнч шударга хийж бүтээсэн зүйлтэй хүн шүү
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Surenchimeg (185.220.100.242)
    ene hun muruurui l amidralaa bosgson hun shdee uls toroos jdu etr avchuzegui
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • !!!! (49.0.137.164)
    Medeej ene mahan Tolgoid hench itgehgui sh dee ! Yun Itgel Zawhanchuudaa ene burnaashiig hoogood yawuul !
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    Дүүтэйгээ учраа олж чаддаггүй тэнэг амьтан,, тэгээд ч сургууль соёл төгсөөгүй байхаа даа, харваас,,,Их хуралд гаргасан намаасаа өшөө авна,,, эрх мэдэл , мөнгө гэвэл хэнийг ч алж чадна гэсэн үг дээ
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • уламбаяр (144.91.106.71)
    хэдэн амаарааа яриаад хийж бүтээгээгүй гишүүдийг бодвол хийсэн зүйлтэй нэр цэвэр хүн
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • saraa (64.119.22.121)
    Ene Narantuulaa oligtoi bolgoj ehleed udirdmaar umsan
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
    • naraa
      Нарантуулаа олигтой болгочоод л гэх юм тэгээд амьжиргаагаа олж амьдралаа босгож байгаа хүмүүсийн түрээсийн мөнгө нэмэгдэх нь тэгээд зүгээр гэж үү
      2020 оны 05 сарын 26
  • Nytgaasaa.zaaval songogd. Ix.zuv bodoltol hyn sh yy. (64.119.18.201)
    Nutag
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.43)
    Завханыхан л яахаа мэдэж дээ!
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Chantsal (185.220.101.5)
    hiisen bvteesneer ni harwal yaltchgvi sn hvn olon hvniig ajiltai amidraltai blgaj ywaa demjnee
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Чүлтэм (202.21.108.141)
    багаас нь эхэлж өдий хүрсэн хүн л гишүүн болох ёстой шүүдээ ард иргэдтэйгээ хамгийн ойр байдаг тэнгэрээр ниссэн гишүүдийн бодвол хөрсөндөө буусан хүн байх шүү талхны үнээ ч мэддэггүй гишүүн байдаг шүү
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • төрөө (185.220.101.29)
    Сайхансамбуу нарантуул худалдааны төвийн хэдэн мянган хүнийг ажилтай амьдралтай байлгаж байгаа
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Nasanbuyn (202.55.188.85)
    Mongoliin olon myangan huniig ajiltai bolgoj baigaa ih zuil hiisen hun gej boddogshu demjnee
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Gonchigoo (185.220.100.250)
    Narantuul gl muulad bhin naad narantuulin chni ard ami amidrala avj yvdag ymar ih hun bgabile ene hun bgagui bol ajilguichdin too ulam l iheseh bshuu ?
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    УИХ-д суугаад юмны амтыг үзсэн болохоор болддогүй юм байлггүй дээ. уул нь Нарантуул захаа Хархорин шиг битүү зах болгоод хүний төлөө юм гээд ажиллавал Сайхансамбууд УИХ-ын гишүүн байтугай "Хөдөлмөрийн баатар" ойрхон байна даа
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
    • Zochin
      Ghde turees nemegdheer john hetsu bha
      2020 оны 05 сарын 26
    • tiimshu unen
      2020 оны 05 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүчит шонхор захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх замыг хааж, засварлана
    13 цаг 8 мин
  • Намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
    13 цаг 31 мин
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
    13 цаг 53 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13363 болжээ
    14 цаг 35 мин
  • Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо
    15 цаг 18 мин
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    15 цаг 39 мин
  • Эмгэнэл
    15 цаг 56 мин
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт аянга бууж 70 гаруй бог мал хорогджээ
    15 цаг 56 мин
  • Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    16 цаг 10 мин
  • "Чингис хаан" нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилнэ
    16 цаг 51 мин
  • Туул гол Улаанбаатар хот орчимд 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна
    17 цаг 11 мин
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
    17 цаг 46 мин
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
    17 цаг 58 мин
  • Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
    18 цаг 8 мин
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
    18 цаг 33 мин
  • Г.Занданшатар: ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орох гэж байгаа тул шатахууны нөөц зэрэг дээр онцгойлон анхаарах ёстой
    18 цаг 43 мин
  • Д.Трамп: Украин НАТО-д элсэхгүй!
    18 цаг 57 мин
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
    19 цаг 3 мин
  • Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ
    19 цаг 33 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 36 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
  • Эмгэнэл
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК