"Чингис хаан" Олон улсын нисэх буудал руу энэ сарын 20-иос нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилдэг болно.
Иргэдээс тус чиглэлд шөнийн цагийн автобус үйлчилгээ нээх санал хүсэлт ирүүлсний дагуу ШҮ:4 “Сүхбаатарын талбай - Чингис хаан ОУНБ” чиглэлд шинэ маршрут шинээр нээжээ.
БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын их багтаамжийн 7 автобус дараах чиглэлд үйлчилж байна:
- Х:19 “Сүхбаатарын талбай – Чингис хаан ОУНБ”
- Х:20 “5 шар – Чингис хаан ОУНБ”