зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цолмон:Төрийн албан хаагчид хуульд захирагдан төрд зүтгэх ёстой. Хуульд захирагдаж ажиллах нь миний зарчим

2020-5-27
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Ц.Цолмон нь 1973 онд Улаанбаатар хотын Хан-уул дүүрэгт төрж, өссөн. Эрхзүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.

Баримт 2.

Тэрбээр 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгсжээ. Мөн 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалсан байна.

Баримт 3.

Тэрбээр 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт компьютерийн операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багшаар ажиллажээ. Харин 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч хийсэн байна. Түүний хувьд 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

Баримт 4.

Ц.Цолмон Хан-Уул дүүргийн унаган хүүхэд. Түүний хүүхэд нас Туул гол, Дунд гол хоёрын хооронд өнгөрсөн гэдэг. Энэ тухайгаа “19 хороолол чинь нэг тийм арал шиг. Гүүр даваад л ордог. Хүүхдүүд нь тэндээ л эргэлдэж байдаг. 75, 52, 18, 15 гээд дөрвөн сургуультай. Хүүхдүүд нь нэг нэгнээ их сайн танина. Тэр хавиар наашаа цаашаа их явна. Зун нь өдөржингөө сагсны шийдэн дээр өнжинө. Бидний бага нас үнэхээр жаргалтай өнгөрсөн. Зундаа Зайсангийн хавьцаа гүйгээд л, Туул гол, Дунд гол хоёрын хооронд л миний бага насны амьдрал өнгөрсөн” хэмээн дурсчээ.

Баримт 5.

Түүний аав Цэдэв хуучнаар 18, одоогийн АПУ-гийн өөдөөс харсан 75 дугаар сургуульд багшилж байжээ. Харин ээж нь хивсний үйлдвэрт нэхмэлчнээр ажиллаж байсан. Аав, ээж хоёр нь Хан-Уул дүүргээс ажил амьдралын гараагаа эхэлж, өдгөө ч энэ дүүрэгтээ амьдарч байна.

Баримт 6.

Өдгөөгийн УИХ-ын хамгийн анхны томилгооны нэг нь Ц.Цолмонг УИХ-ын Тамгын газрын даргаар томилох тухай байлаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар арван жил ажилласан түүнд парламентын хуулийн гал тогоог хариуцуулахдаа УИХ-ын гишүүд итгэл дүүрэн байсан юм.

Баримт 7.

Монгол Улсын батлагдсан хууль, тогтоолын олонхид түүний оролцоо байдаг. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газар гэдэг бол Засгийн газраас боловсруулсан бүх хуулийн үзэл баримтлалаас эхлээд хянана, ажлын хэсэгт ажиллана, санал бодлоо хэлнэ. Бодлогын газраар дамждаггүй хууль гэж байдаггүй учир түүнийг Бодлогын газрын даргаар ажиллаж байх арван жилийн хугацаанд батлагдсан бүх хуультай тэрбээр холбогддог. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд хууль санаачилбал төсөл нь хууль зүйн бодлоготой нийцэж байна уу, үгүй юү гэдэгт үнэлэлт дүгнэлт өгдөг гээд ямар нэгэн сэжмээр энэ хугацаанд батлагдсан бүх хуультай тэрбээр холбогддог.

Баримт 8.

Тэрбээр “Хуульд захирагдаж ажиллах нь миний зарчим. Мөн төрийн албан хаагчид төрд зүтгэх ёстой. Хуульд захирагдаж ажиллах ёстой. Төр гэж байгаа бол хууль гэж байх ёстой. Хууль нь хэрэгждэг байх ёстой. Ямар ч зохицуулалтгүй эрх чөлөө гэдэг бол эмх замбараагүй байдал гэсэн үг. Эрх чөлөөг зохицуулж дэс дараалалд оруулж байдаг зүйл нь хууль. Хуулийг хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлж тайлбарлаж огтоос болохгүй” хэмээн төрийн албанд зүтгэж байгаа хүн ямар байх ёстой талаар хэлж байсан билээ.

Баримт 9.

Нэгэнтээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ““Би нэг удаа Их сургуулийн элсэлтийн шалгалт дээр нэг гайгүй хүүхэдтэй таарсан” хэмээн ярьсан нь Ц.Цолмон байжээ.

Баримт 10.

Энэ тухай Ц.Цолмон “1998 онд 22 жилийн өмнө гэсэн үг. Тэр үед Их сургуулийн төгсөлтийн шалгалт чинь сүртэй юм болдог байлаа. Комисс нь дандаа том эрдэмтэд ирнэ. Үндсэн хуулийн цэцийн анхны дарга Г.Совд багш өөрөө ахална. Тухайн үед Ц.Нямдорж гуай УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байсан байх. Мөн С.Нарангэрэл багш, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Прокурор, хичээл заасан багш нар бүгд сууж байна. Тэгэхэд би залуу ч байж. Билетээ автал Эрүүгийн хуулийн “Хууль бусаар ан агнах гэмт хэрэг” гээд л асуулт орж ирж байна. Би ч босоод ярьж өглөө. Залуу хүн зоригтой л ярина шүү дээ. Тухайн үед унших ном ховор. Г.Совд багшийн Эрүүгийн хуулийн тайлбар гээд том зузаан ном байлаа, орос хэл дээр номнуудыг нэлээд уншсан амьтан. Тэгээд л амандаа орсоныг л ярилаа. Туурайтан амьтныг голын мөс рүү оруулж болохгүй, хунгар цас руу оруулж сүргээр нь хядаж болохгүй гээд баахан юм ярьсан санаж байна. Тэгсэн Ц.Нямдорж гуай “Чи юу гээд хууль зохиож яриад байгаа юм” гэж байна. Тэгэхээр нь би ч зөрөөд уншсан номноосоо баахан юм ярилаа. Ц.Нямдорж сайд ч ширүүхэн шиг загнаж байна. Тэгээд Их Сургуулийг улаан дипломтой, онц төгсөж байсан. Г.Совд багш дараа нь “Маш сайн хариулсан шүү” гэж хэлж байсан.

Баримт 11.

Энэ явдлын дараахан Ц.Нямдорж гишүүн УИХ-ын Тамгын газарт ажилладаг байсан түүний ахтай ордонд таараад ”Тэр Цолмон гэж нөхөр чиний дүү юм уу. Хуулийн юм жаахан сурвал явахаар хүүхэд байна билээ. Прокурор, хуулийн байгууллагад ажиллах бол надтай уулзаад, зөвлөгөө аваад гар гэж хэлээрэй” гэж хэлсэн гэдэг.

Баримт 12.

Гэсэн ч тэрээр эрүүгийн эрх зүйг бус иргэний эрх зүйг сонгож МУИС-д иргэний эрх зүйн тэнхимд багшаар үлджээ. Багшилж байгаад Англи улсад гурван жил суралцжээ. Хууль боловсруулах чиглэлээр ажилламаар санагдаад ХЗДХЯ-нд анкет өгөхөд анхны уулзалтаас хойш зургаан жилийн дараа Ц.Нямдорж гишүүн шалгалтан дээр гялалздаг нөгөөх хүүгээ таньж байжээ. Сүүлд нь түүнийг Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг өгөхөд 22 жилийн дараа, чуулганы хуралдаан дээр элсэлтийн шалгалт дээр таарсан тэр хүүхдийг хайж байж олж авсан гэж Ц.Нямдорж гишүүн хэлж байсан юм.

Баримт 13.

М.Энхболд гишүүнийг УИХ-ын даргаар ажиллаж байхад Т.Аюурсайхан тэргүүтэй таван гишүүн түүнийг албан тушаалаас огцрохыг шаардан Төв талбайд жагсаал зохион байгуулсан байдаг. Улмаар УИХ-ын дарга асан М.Энхболдтой уулзах үеэр тэмцэгчдийн зүгээс биед халдахыг оролдсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байв. Энэ талаар тухайн үед УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цолмон “Уулзалт болохоос өмнө над руу Т.Аюурсайхан гишүүн УИХ-ын даргатай уулзмаар байна гэж залгасан.

Баримт 14.

УИХ-ын гишүүд тантай уулзъяа гэж байна гээд би М.Энхболд даргад хэлсэн. М.Энхболд дарга ч “Өө, тэгье тэгье” гэсэн. Тэгээд Би Т.Аюурсайхан гишүүн рүү залгаад гишүүдтэй уулзъя гэж байна гээд хэлсэн чинь гаднаас жагсагчдын төлөөллийг заавал авч орно гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Болохгүй ээ. Энэ хүн төрийн тусгай хамгаалалтад байдаг гуравхан хүний нэг. Нөхцөл байдал ямар байгааг ойлгож байгаа биз дээ. Хувь хүмүүсийн хоорондын асуудал биш. Янз бүрийн асуудал гарвал хэн хариуцах вэ” гэхэд “Би мэдэж байна. Би хариуцна” гэсэн. Төрийн ордонд нэвтрэхэд гурван давхар хамгаалалтаар нэвтэрч орно. Гадаа нэг, ордны үүдэнд, УИХ-ын даргын үүдэнд гээд гурван шатны хамгаалалт нэвтэрч ирсэн. Харин УИХ-ын даргын өрөөний үүдэнд хамгаалалтынхан хутгыг илрүүлж хураасан. Тэгээд УИХ-ын даргын өрөө рүү орсон. Тэд УИХ-ын даргыг ерөөсөө сонсоогүй.

Баримт 15.

Эр хүний жудагаа ч бодсон, ах захаа бодсон ч УИХ-ын гишүүд маш муухай ааш авир гаргаж байсан. Тэр хутгаа хураалгасан гээд байгаа залуу гэнэт босоод УИХ-ын дарга руу дайрсан. Заналхийлэл нь бодитой хэрэгжих боломжтой, ойрхон зайнд тулан ирсэн. Тэгээд хамгаалалтын албаныхан түүнийг дараад унагасан. Гаднаас орж ирсэн хүмүүсийг нь хамгаалалтынхан чирч гаргасан. Гишүүдэд бол хүрээгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө гараад явсан. Тэд нар ч дотроо айсан байх. Гараад л шууд мэдэгдэл хийгээд эхэлсэн. Ичсэн хүн юу яана билээ, тийм л юм болсон. Би энэ асуудлыг хувь хүний асуудал биш, Монголын төрийн дархлаатай холбоотой гэж ойлгодог. Хэзээ нэгэн цагт үүнийг хуулийн дагуу шалгаж, тодорхой болгоно биз дээ” хэмээн ярьсан удаатай.

Баримт 16.

Ц.Цолмонг улс төрийн амаргүй нөхцөлд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан гэж хэлж болно. Учир нь, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга, УИХ-д 65 суудлыг авсан МАН хоорондын зөрчил, үл ойлголцол парламентын төвшинд өндрөө авахад тэр бүгдийг Ц.Цолмон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар хуулийн талаас нь асуудалд хандаж ирсэн байдаг. Үүний нэг жишээ нь, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдсон З.Энхболд Элчид сайд С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах албан бичгийг УИХ-ын даргад хаягласнаар тодордог.

Баримт 17.

Угтаа бол Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт хандах ёстой байсан ч УИХ-д хаягласан нь энэ. Үүнтэй холбогдуулж, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон холбогдох хуулийн хүрээнд хариу тайлбар хийж, цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд УИХ, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр УИХ-тай харилцаж байхыг хүссэнээр дээрх асуудал намжсан байдаг.

Баримт 18. 

Ц.Цолмон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа өгсөн нь УИХ-ын дарга Г.Занданшатартай холбогддог. Учир нь, Г.Занданшатар УИХ-ын дарга болсныхоо дараа Ц.Цолмон ажлаа өгөхийг удаа дараа шаардсаны дагуу тэрбээр өргөдлөө өгсөн байдаг. Тэрбээр “Надад бол тэр хүн хамтарч ажиллахгүй юм байна гэдэг ойлголтыг хангалттай, тодорхой өгсөн юм. Тэгээд би бодож байгаад Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга хоёр ойлголцож ажиллах ёстой.

Баримт 19.

Нэгэнтээ УИХ дарга нь хамтран ажиллах боломжгүй гэж үзэж байгаа тохиолдолд би албан тушаалтай зууралдаад байх нь утгагүй. Хүн ажиллахгүй гээд байхад ажиллана аа гээд чичрээд байх нь дэмий. Ард нь төрийн ажил, парламентын нэр хүнд байгаа учраас хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн ажлыг авсан нэг өдөр байхад өгөх нэг өдөр ирнэ. Тийм учраас нэр төртэй өгөөд явах нь зөв гэж шийдээд өргөдлөө өгөөд гарсан” хэмээн сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Баримт 20.

Түүнийг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөхөд УИХ-ын гишүүд төрд бэлтгэгдсэн, мэргэшсэн хүнээ явуулж байна хэмээн халаглаж байв. Жишээ нь, УИХ-ын дарга асан М.Энхболд “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан хүн нь Ц.Цолмон. Улсын хэмжээнд энэ төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж  маш олон үнэтэй саналуудыг хуримтлуулж чадсан хүн. Ц.Цолмон УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр бүх боломжоо дайчлан ажилласан. Мөн Дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан хүн. Нийгмийн асуудалд ч анхаарч ажилласныг хамт олон нь хэлдэг юм билээ” гэсэн гэж байв.

Баримт 21.

Гишүүн Ш.Раднаасэд “Ц.Цолмон дарга бол төрд бэлтгэгдсэн хүн.Одоо Монголын төрд ийм боловсон хүчин дахиж олдохгүй. Удаа дараагийн хүсэлтээр өргөдлөө өгсөн гэж бичсэн байна лээ. Мэргэшсэн төрийн алба хаагчдыг өөрчилдөг горимыг өөрчлөх хэрэгтэй” гэж байв. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “1998-1999 оны үед их сургуулийн шалгалтын комисст орох үед ганц хуруунд өлгөгдөх залуу байсан нь Ц.Цолмон. Сүүлд хэрэг болгон хайж байж олж авсан. Гадаад дотоодын хуулийн талаар судалсан. Хувь хүнийхээ хувьд ч ийм тийм гээд өөлөх юмгүй. Ийм боловсон хүчнийг Монголын төр ашиглаж байх ёстой” хэмээн эгдүүцэж байлаа.

Баримт 22.

Хуульч Ц.Цолмонгийн хувьд энэ удаагийн сонгуулиар Хан-Уул дүүрэгт бие даан дэвшихээр болоод байгаа юм. 19 дүгээр хорооллын унаган иргэн, 52 дугаар сургуулийг төгссөн тэрбээр улс төрд орох болсон шалтгаанаа “Миний улс төрд орж байгаа нь намайг шахсан гэх ч юм уу, улс төрийн ажил, албан тушаалтай огт холбоогүй. Улс төрд оръё гэсэн шийдвэр бол миний амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэрүүдийн л нэг болж байна гэжээ.

Баримт 23.

Ер нь би улс төрд орно гэж бодож байгаагүй. Сүүлийн ажлаа өгснөөс хойш зав чөлөөтэй болоод бид юун дээр алдаад байна, яагаад болохгүй байна. Ард түмний өмнө тулгамдсан ямар асуудал байна. Яагаад шийдэж чадахгүй байна гэдэг хэд хэдэн асуултад хариулт олохыг хичээсэн. Магадгүй Р.Амаржаргал гуайн хэлээд байгаа шиг энэ сонгууль хамгийн сүүлийн ардчилсан сонгууль болж ч мэдэх юм. Улс төр бидний хүсээд байгаа шийдвэрийг гаргаж чадахаа больжээ. Тэгш бус байдал газар авсан байна. Улс төрийн намууд бидний өмнө тулгамдаад байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэж чадахгүй байна. Ямар ч нам сонгуульд яллаа гэсэн нэг их ялгаа байхгүй. Ялсан нам нь улсын төсвийг шимэгчилж байдаг том сүлжээ бий болгочихсон, тэгээд сүлжээний эзэн хэн болох вэ гэдэг тэмцэл намуудын хооронд өрнөж байна. Ийм учраас хуульч хүний хувьд хэтэрхий амиа бодоод, шүүмжлээд, ухаантай царайлаад суух биш өөрөө болохгүй юмыг нь засч залруулахын төлөө зүтгэх нь зөв юм байна гэж бодсон” гэж тэрбээр сонгуульд өрсөлдөхөөр болсон тухайгаа тайлбарлажээ.

Баримт 24.

Энэ удаагийн сонгуульд улс төрийн нам, эвсэл магадгүй МАН-аас нэр дэвших боломж уг нь Ц.Цолмонд байсан. Гэвч тэрбээр улс төрд, УИХ-ын сонгуульд аль нэг намын шошготойгоор биш бие дааж өрсөлдөхөөр болсон нь хэний ч таамаглаагүй сонголт болсон юм.

image

Цэдэвийн Цолмон. Энэ нэрийг МУИС-ийнхан бас Хууль зүйн яамныхан, УИХ-ын Тамгын газрынхан андахгүй. МУИС-ийг төгсдөг жилээ тэндээ үлдэж, 2001 оныг хүртэл багшилсан Ц.Цолмонг 2004 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар томилсноос хойш тэрбээр 2013 оныг хүртэл ажиллажээ. Үүнээс гурван жилийн дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон 2019 оныг хүртэл ажилласан байдаг. Тэр бол шинэ цагийн Монголын хуульчдын тэргүүн шугаманд яваа, төрд бэлтгэгдсэн цөөн хүний нэг юм. Түүний тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Зочин (202.9.40.73)
    Энэ хүн яг юу хийсэн болоод хүмүүс хуйлраад байгаам бэ? Нямка, Мийеэ 2-ын татаасаар төрийн өндөр албан тушаалд ажилласан, төрийн мөнгөөр сурсан юм бн гэж ойлголоо. Сайхан царайтай, зан сайтайтай хүнийг УИХ-д шалгаруулж авна гэсиймуу? Зан сайтайг нь яаж мэдэж байгаан? Боловсрол эзэмшсэн байж болно оо. Төрд түмнийг төлөөлнө гэдэг нь хүний хандлага, эгэл ардын төлөө шударга бусын эсрэг тэмцэхээс эхэлнэ. Тэрнээс уначихаад уурладаг, өшөө авах гэж тэмцдэг байж болохгүй. Цагаан гартан, цагаан захтангууд Зайсан хорооллыг төлөөлж болох ч эгэл ардыг төлөөлж чадахгүй. ккк
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.23.232)
    Наймаачдаас хамаагүй дээр шүү! Хуулийн засаглал тогтооход хэрэг бодох хүн. Яаж өөрийн бизнесээ дэмжсэн хамгаалсан хууль санаачлахгүй
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
  • зочин (66.181.161.71)
    Худлаа инээсэн үураг харахаар ой гутаад байх юм. Зургаар биш эх оронч хүнээ сонгомоор байна
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
  • иргэн (59.153.115.107)
    за даа нэг иймэрхүү дараг нарыг дагаж далдаганасан, дүр эсгэсэн нөхөд их олширчээ. г юу хийж гийгүүлсэн хүн бэ? Нямдоржийн итгэлт хүн юм биз дээ. эхлээд сайн ажилла, өөрийгөө таниул дараа нь дивтаат болох гэж зүтгэ
    2020 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.212.118.190)
    Ард тумэн минь ард тумэндээ хууль хуртэл ард тумэндээ зориулж гаргах энэ бух зуйл зевхен сонгуулийн емнех шоу болдог олон ч удаа Сайхан ярисан телев тувшин гэх хумууст санал еглее зевхен улс орон ард тумнийхээ телее ажиллах естой хумуус сонгуулийн емнех егсен амьалтуудаас нь харахад монгол улс азианизм бар болчих боллоо ш дээ одоо дахиад л
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Zochin (192.82.68.247)
    Turin albig 60 terbumar ariljij bsan Miegombig haatsailaad bgagui biluu? ochin
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.40.93)
    Хамарт.нь баас түрхцийм шиг ярвайсан юмнууд одоо л ард түмэнд хайртай болж. Сонгуулийн маргаашнаас ярвайлт эхэлнэ. Ажилд нухлагдаагүй, цагаан цамцтай цагаан гартнуудад хууртаж ханахгүймаа. Тэнгэрийн амьтан гээл өөрийгөө бодцон.. кк. Ер нь бол ард түмний өмнөөс төр түших хүн биш! Монгол тамхи-Со гийн мөнгө их их.
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (59.153.112.87)
    Дэмжиж бна
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • zochin (192.82.74.180)
    Tsolmon bol tuluv tuvshin, bolovsrol medlegtei ajil mergejliin huvid turshlagatai hun met sanagddag. Devshvel zaaval demjinee.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.24)
    medexgvi ym bna
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Bolor (202.9.40.4)
    Ярилцлагуудаас нь харахад хууль дүрмээ мэддэг боловсрол, нэр төр сайтай хүн шиг санагдсан дэмжинэ.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.212.118.190)
    М Энхболдын гарын хун гэгдэж байл уу
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Золоо (202.126.89.145)
    БОЛОВСРОЛТОЙ, ЁС ЗҮЙТЭЙ, ТӨРИЙН АЛБАНД ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ТУРШЛАГАТАЙ, МУНДАГ ХҮН ШҮҮ
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • hudlaa gar daa. (72.143.117.102)
    riven
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.120.136)
    Төрийн албаныхан зан сайтай бололтой зарим нь
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Бямба (192.82.73.131)
    Би хан уулын уугуул иргэн таныг гэр бүлээрээ дэмжинэ сонголтоо хийсэн.
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (122.201.31.49)
    Төрд бэлтгэгдсэн, УИХ-д хэрэгтэй хүн байна. Ийм хүмүүсийг л олж сонговол УИХ-ын нэр хүнд өснө.
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.40.24)
    ene xvn yu xiideg ym be
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Төрийн албан хаагч (66.181.178.170)
    Манай багш Төрд бэлтгэгдсэн хүн дээ.
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (139.5.217.116)
    Энэ хүн очно газар болгондоо дандаа магтуулсан байдаг юм билле хүн сайрой хүн шир санагддаг
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Хан-Уул, 2 хороо иргэн (66.181.178.170)
    Таньд итгэж бгаа, Би Таныг сонгоно.
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.40.26)
    Нэр төр цэвэр мэдлэг боловсролтой их зөв хүн шиг санагдсан одоо иймэрхүү хүмүүсээ дэмжих цаг нь болсон
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (202.9.40.26)
    Танд амжилт хүсье!!. Дэмжинэ ээ
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • ХЭХЭ (139.5.217.17)
    ШААЛТУУР ХАР ГИЧИЙ
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (64.119.22.144)
    амжилт
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (67.162.117.222)
    Мэнгэтийг дагаад байвал олигтой юманд хүрэхгүй л байх!
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (202.179.21.225)
    NER tsever bolovsroltoi zaluudaa HAN-UULCHUUD songovol turd heregtei shu
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (192.82.70.74)
    Гоё агаа. Сонгочихсон байгаа.
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
    • Иргэн
      Юу нь гое байсан бэ
      2020 оны 05 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүчит шонхор захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх замыг хааж, засварлана
    11 цаг 10 мин
  • Намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
    11 цаг 32 мин
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
    11 цаг 55 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13363 болжээ
    12 цаг 36 мин
  • Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо
    13 цаг 20 мин
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    13 цаг 40 мин
  • Эмгэнэл
    13 цаг 57 мин
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт аянга бууж 70 гаруй бог мал хорогджээ
    13 цаг 58 мин
  • Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    14 цаг 11 мин
  • "Чингис хаан" нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилнэ
    14 цаг 52 мин
  • Туул гол Улаанбаатар хот орчимд 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна
    15 цаг 13 мин
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
    15 цаг 48 мин
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
    16 цаг 0 мин
  • Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
    16 цаг 9 мин
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
    16 цаг 35 мин
  • Г.Занданшатар: ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орох гэж байгаа тул шатахууны нөөц зэрэг дээр онцгойлон анхаарах ёстой
    16 цаг 45 мин
  • Д.Трамп: Украин НАТО-д элсэхгүй!
    16 цаг 59 мин
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
    17 цаг 5 мин
  • Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ
    17 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 38 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
  • Эмгэнэл
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК