зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Загас агнуурын салбарт авлига өргөн хүрээ хамарч байна

2020-5-31
0
ЖИРГЭХ

Авлига нь загас агнуур, загасан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээний томоохон асуудал юм. Авлигын үр дагавар нь хууль бус загас агнуурын асуудлаас илүү өргөн хүрээтэй, ноцтой юм. Загасан бүтээгдэхүүн нь хүн амын өдөр тутмын хэрэглээ болоод байна. Сүүлийн 60 жилийн хугацаанд дэлхийн хүн амд ноогдох загасны хэрэглээ 9.9 кг байснаас 19.2 кг болсон. Хүмүүс ихэнхдээ өөрийн газар нутагт байдаг загасыг хэрэглэдэг боловч олон хүн дэлхийн нөгөө өнцгийн загасыг идэх нь бий. Загасан бүтээгдэхүүний дэлхийн худалдааны эргэлт 1976 оноос 2010 онд жилдээ 3.9 хувь юм. Тус салбараас 60 сая хүн шууд, 70 сая хүн шууд бусаар орлого олдог. Энэ нь нөгөө талаас далай тэнгисийн усны нөөцийг хадгалах, ашиглахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд бидний далай тэнгис, гол, мөрөн болон хүнсний хангамжийн сүлжээний таатай байдлыг хангахад загасны аж ахуйн үр ашигтай удирдлага ач холбогдолтой юм. Гэвч авлига үүсэх боломжууд нь загасны худалдаа, хэрэглээг ядуурлын эх сурвалж, тогтвортой байдлын аюул болгодог.

Гурван мэдэгдэхүүн

Загас агнуурын салбар дахь хууль бус, мэдэгдээгүй, зохицуулагдаагүй үйл ажиллагааны талаар судалгаа хийгдэж байсанч тус салбар дахь авлигын асуудал төдийлөн судлагдаагүй юм. Үүнээс гурван үндсэн асуудлыг тодруулж болно. Нэгдүгээрт, загасны аж ахуйн үе шат бүрт, эсхүл загасан бүтээгдэхүүний нэмүү өртөг бий болгох сүлжээнд авлигын олон төрөл оршиж буй талаар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны “Өмхийрсэн загас: загасны аж ахуй дахь авлигатай тэмцэх зөвлөмж” тайланд дурдсан байна. Хоёрдугаарт, хууль бус загас агнуураас авлигын үр дагавар илүү ноцтой юм. Өмнөд Африкаас эхлэн Номхон далайн арлууд хүртэлх газар нутгийн нөхцөл байдлаас үзэхэд авлига нь хууль сахиулах үйл ажиллагааг сулруулж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад хүндрэл учруулж, хууль бус үйл ажиллагааг өөгшүүлж, сайн засаглалыг сулруулж, загас агнуурын хамтарсан удирдлагын хууль ёсны байдлыг бууруулж байна. Түүнчлэн хүний наймаа, боолчлолд боломж үүсгэж байна. Гуравдугаарт, авлига нь зарчмын хувьд өөр юм. Нийтийн албан тушаалтнууд хувийн ашиг хонжооны зорилгоор хууль бус үйл ажиллагааг санаатайгаар үл тоох, эсхүл хөхүүлэн дэмжих нөхцөлд үүсдэг. Гэсэн хэдийч загас агнуурын хууль бус, мэдэгдээгүй, зохицуулагдаагүй үйл ажиллагаа, эсхүл авлига ч бай бүтцийн ижил төстэй сул талууд ажиглагддаг. Үүнд, хууль сахиулах үйл ажиллагааны хяналт сул, загас барих квот хэмжээний хориг, загасны нөөц буурсан зэргээс үүдэлтэй загас агнуурын аж ахуйнуудын ядуурал юм. Загас агнуурын салбар дахь авлигын асуудлыг ойлгохын тулд тус салбарын авлигын асуудлын талаарх олон улсын байгууллагуудын шинжлэх ухааны бүтээл, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, тайлан зэргийг Лондонгийн Эдийн засгийн сургууль болон Аделайдын их сургуулийн эрдэмтэд судалжээ. Үйлдвэрлэлийн үе шат бүр дэх авлигын төрлүүдийн талаарх олон тохиолдлуудыг судалсан байна. Эдгээр нь авлига нэг цул зүйл,  нэг төрөл эсхүл нэг цаг үе/орон зайд бус гэдгийг харуулж байна. Авлига нь төрөл бүрийн зөвшөөрөл олгох, улс төрийн авлига, мөнгө угаах, татвараас залилан, хүний наймаа болон бусад асуудалд илэрч байна. Авлигын үйл ажиллагаа нь дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хэсэг, эсхүл хөгжингүй орнуудаар хязгаарлахгүй байна. Төрөл бүрийн зөвшөөрөл олгох, гэрээ, хэлцлийн эрх, мөнгө угаах, эсхүл татварын залилангийн асуудал зөвхөн хөгжингүй баян улсад төдийгүй ядуу орнуудад гарч байна. Үүнээс гадна дээрх үйл ажиллагаа нь орон нутгийн эсхүл үндэсний түвшнээс давж олон улсын хэмжээнд үр дагавар нь илэрч байна. Загас агнуурын үйл ажиллагааны авлигын асуудлыг нарийн судалснаар тэдгээрийг илрүүлэх ач тустай юм.

Шинэ хандлага

Загас агнуурын салбар дахь ноцтой авлигын асуудал нь үндсэн, зарим үед сул хэрэгждэг дүрмүүдээс давсан иж бүрэн авлигын эсрэг арга хэмжээ шаардлагатай байгааг харуулж байна. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид ихэнхи улс орнууд нэгдсэн ба хууль бус загас агнуурыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт санал нэгдсэн. Иймд хууль тогтоомж, гэрээ хэлцлийг нэмэгдүүлэх бус харин асуудлыг тогтоож, хууль, дүрмийг чанд сахиулах нь чухал юм. Зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах явдлыг нэмэгдүүлэхэд анхаарах нь бусад хүчин зүйлс, бодлогын хэрэгслүүдийг орхигдуулахад хүргэдэг. Тухайлбал, зөвшөөрлийг олон нийтэд нээлттэй болгох, засгийн газруудын цахим-порталд барьсан загасны хэмжээг ил зарлаж байх зэрэг нь ил тод байдал, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Худалдан авагч, хэрэглэгчдэд загасны гарал үүслийг мэдэх нь чухал байдаг. Ихэнхдээ албан тушаалтнуудын цалин бага, өөрсдийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөөц хангалтгүй байдаг. Авлигад автсан удирдах албан тушаалтнууд нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгааг ажиглаж буй албан тушаалтнууд шударга бус байдал, ёс суртахууны доройтолд ордог.

Загас агнуурын салбар дахь авлигын тархалт, нарийн түвэгтэй байдалд бүтцийн тодорхой хандлагаар хандахгүй байх нь загасны нөөц, экологийн асуудал, загасчдын амьжиргаа зэрэгтэй холбоотой тус салбарын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд сорилт хэвээр байх болно. Хэрэв эдгээрийг үр ашигтай шийдэхгүй бол үр дагаврууд дээр одоо тулгарч буй загасны хэт их агнуур, цаг агаарын өөрчлөлт, далай, тэнгисийн шүлтлэг байдал алдагдах зэрэг экологийн эрсдлүүд нэмэгдэж улам хүндрэх болно.

Хэдийгээр дэлхий дахины улс төрчид энэхүү сорилтыг ухамсарлаж буй ч энэхүү үзэгдлийн талаар илүү тодорхой ойлголтод тулгуурласан бодлогын иж бүрэн, тохирсон хэрэгслүүдийг боловсруулан ашиглах цаг нь ирсэн байна. Эдгээр нь тухайн улсын соёл, нийгэм, улсад нэвшсэн авлигын үндсэн шалтгааныг устгахад чиглэсэн байх ёстой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Трамп: Украин НАТО-д элсэхгүй!
Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
Израилчууд "Аль Жазира" телевизийн таван сэтгүүлчийн амийг зориудаар хөнөөжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Япон улсад амьдарч байгаа, аялалаар зорчиж буй иргэдийг "Цүнами"-аас сэргийлэхийг зөвлөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүчит шонхор захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх замыг хааж, засварлана
    7 цаг 46 мин
  • Намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
    8 цаг 8 мин
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
    8 цаг 31 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13363 болжээ
    9 цаг 12 мин
  • Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо
    9 цаг 56 мин
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    10 цаг 16 мин
  • Эмгэнэл
    10 цаг 33 мин
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт аянга бууж 70 гаруй бог мал хорогджээ
    10 цаг 34 мин
  • Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    10 цаг 47 мин
  • "Чингис хаан" нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилнэ
    11 цаг 28 мин
  • Туул гол Улаанбаатар хот орчимд 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна
    11 цаг 49 мин
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
    12 цаг 24 мин
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
    12 цаг 36 мин
  • Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
    12 цаг 45 мин
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
    13 цаг 11 мин
  • Г.Занданшатар: ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орох гэж байгаа тул шатахууны нөөц зэрэг дээр онцгойлон анхаарах ёстой
    13 цаг 21 мин
  • Д.Трамп: Украин НАТО-д элсэхгүй!
    13 цаг 35 мин
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
    13 цаг 41 мин
  • Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ
    14 цаг 10 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 13 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
  • Эмгэнэл
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК