зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн баяраар ЭЭЖИЙГЭЭ бэлгэнд авмаар байна

2020-6-01
0
ЖИРГЭХ

Чех улсад 70 настай ээжийгээ эмчлүүлэхээр очсон Хонгорзултай ярилцлаа. Тэрбээр долоо хоногийн хугацаатай тус улсыг зорьсон ч короанвирусний цар тахлаас болж гурван сар эх нутагтаа ирж чадахгүй гацаад буй. Түүнийг харийн нутагт ийн байх хооронд хоёр хүү нь гэртээ цоожтой байгаа. Тиймээс Монголдоо ямар нэг аргаар ирэх гарц хайж манай сайтад хандсан юм. Ингээд түүнтэй хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.


-Та Чех улс руу гуравдугаар сарын 10-нд явсан. Яг энэ үед коронавирусний тархалт эрчимжих хандлгатай байсан үе. Гэтэл яг ийм үед яагаад гадагшаа явсан юм бэ. Ингэж асуусан учир нь гадагшаа явсан иргэдээ монголчууд буруу шаах үзэгдэл их гарч байна. Яг ямар учир шалтгааны улмаас хоёр хүүхдээ орхиж гадагшаа явсан юм бэ?

-Миний ээж 70 настай. Монголд онош нь тодрохгүй байсан учир Чех улсад амьдардаг эгчийгээ бараадахаар явсан юм. Эгч маань Чех улсад 15 жил амьдарч байгаа. Чех улсад эрүүл мэндийн үйлчилгээ маш хямд, дээр нь их чанартай. Тиймээс л гадагшаа явсан. Би долоо хоногийн хугацаатай явсан. Тэр үед Монгол Улс хилээ хаагаагүй байсан. Гэтэл яг ниссэний дараа Франц иргэнээс халдвар илэрч хилээ хаасан. Яг ийм хайчин дунд орчихсон. Хоёр хүүхдээ бодвол гадагшаа явахгүй байж болох байсан. Гэтэл ээжийгээ бодохоор явахаас өөр арга байгаагүй.

-Миний сонссоноор хоёр хүүхэд нь гэртээ цоожтой байгаа гэсэн. Хэдэн настай хүүхдүүд юм бэ. Гадагшаа явахдаа цоожилсон гэсэн үг үү?

-Явахдаа цоожлоогүй л дээ. Том хүү маань 16, бага хүү 13 настай. Долоо хоногийн хугацаатай явах байсан учир эхлээд хоол ундыг нь бэлтгэж өгсөн. Гэтэл ээж явсан гэдэг утгаараа гадуур гарахгүй ч гэсэн найз нөхдөө гэртээ цуглуулдаг юм байна. Зарим нэг хүүхдийн ээж хүүхдээ харах хүнгүй үлдээлээ. Манай хүүхэд танайх руу явна гэдэг болчихлоо гэж уурласан. Тиймээс арга буюу цоожилсон.

-Хамт байх хамаатны хүн байхгүй юм уу?

-Би дээрээ нэг эгчтэй. Эгч маань Чех улсад амьдардаг. Монголд ээж, хоёр хүү маань байдаг. Эднээс өөр хамаатан, садан байхгүй. Аргаа бараад найзаасаа гуйтал найз маань хоол унд дөхүүлж өгөөд цоожилсон.

-Хэдэн өдөр гэртээ цоожтой байна гэсэн үг вэ?

-Бараг сар гаруй болж байна.

-Хүүхдүүд тань энэ байдлыг яаж хүлээж  авч байна вэ?

-Заримдаа ч дурамжхан байгаа харагддаг. Гэхдээ “Эмээгээ эмчлүүлэхээс өөр яахав дээ” гэж хэлсэн. Том хүү маань иргэний үнэмлэхээ авчихсан том болчихлоо гэж боддог юм шиг байна лээ. Найз нөхдөө гэртээ хаяа цуглуулна. Заримдаа гадуур гармаар байна гэнэ. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлж арга буюу цоожилсон.

-Германаас тусгай үүргийн онгоцоор иргэдээ авсан. Үүнд багтаагүй юм уу. Эсвэл ирэхийг нэг их хүчилсэнгүй юү?

-Яалаа гэж хүсэхгүй байх вэ. Элчин сайд, ОУК-т хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Гэвч багтаагүй. Франкфуртын нислэгт Чехээс зургаан хүн багтсан. Тухайн үед Чех улс хилээ хаасан, онц дэглэм тогтоосон байсан учир Элчин сайдын яаман дээр энэ иргэд цугларч, хилээр гарах асуудлыг Элчин сайд хариуцаж явсан. Газраар явъя гэхээр ОХУ-д нөхцөл байдал ямар байгаа билээ.

-Үүнээс хойш дахиж хүсэлтээ явуулсан уу. Элчин сайдтай холбогдсон уу?

-Хүсэлтээ удаа дараа явуулсан. Элчинтэй очиж уулзлаа гээд ямар ч хэрэггүй. Зөвхөн УОК-оос ирүүлсэн нэрсийг л зарлах эрхтэй юм байна лээ.

-Хүүхэд тань “Хүүхдийн баяраар ээжийгээ бэлгэнд авмаар байна” гэсэн зураг зурсан байна лээ. Энэ зургийг хараад сэтгэлд гуниг төрсөн. Өөрт тань юу бодогдов?

-Маш хэцүү мэдрэмж төрдөг юм билээ. Яагаад ийм зураг зурсан юм бэ гэж асуухад “Таныг хурдан гэртээ ирээсэй гэж хүссэн учраас” гэж хэлсэн.

-Ээж тань өөрөөсөө боллоо гэж өөрийгөө буруутгасан байхдаа?

-Өө тэгэхгүй яах вэ. Надаас боллоо. Би өвдөөгүй бол хоёр хүүгээ ингэхгүй байлаа гэж их шаналсан.

-Хүний зовлонг ойлгох нэг байхад ойлгохгүй олон хүн байдаг. Чамайг ярилцлага өгөхөөр “Хоёр хүүхдээ яах гэж орхисон юм бэ” гэж буруутгах олон хүн гарах байх. Зүгээр үү?

-Хүмүүсийн харааж, загнах сонин биш байна. Гол нь хоёр хүүхэддээ очмоор байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүчит шонхор захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх замыг хааж, засварлана
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13363 болжээ
Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүчит шонхор захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх замыг хааж, засварлана
    7 цаг 42 мин
  • Намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
    8 цаг 5 мин
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
    8 цаг 27 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13363 болжээ
    9 цаг 9 мин
  • Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо
    9 цаг 52 мин
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    10 цаг 12 мин
  • Эмгэнэл
    10 цаг 29 мин
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт аянга бууж 70 гаруй бог мал хорогджээ
    10 цаг 30 мин
  • Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    10 цаг 43 мин
  • "Чингис хаан" нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилнэ
    11 цаг 24 мин
  • Туул гол Улаанбаатар хот орчимд 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна
    11 цаг 45 мин
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
    12 цаг 20 мин
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
    12 цаг 32 мин
  • Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
    12 цаг 41 мин
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
    13 цаг 7 мин
  • Г.Занданшатар: ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орох гэж байгаа тул шатахууны нөөц зэрэг дээр онцгойлон анхаарах ёстой
    13 цаг 17 мин
  • Д.Трамп: Украин НАТО-д элсэхгүй!
    13 цаг 31 мин
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
    13 цаг 37 мин
  • Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ
    14 цаг 6 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 10 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
  • Эмгэнэл
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК