зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Прокурор: Сонгуультай холбоотой гэмт хэргийн 184 гомдлыг тагнуулын байгууллага хүлээж авсан

2020-7-08
0
ЖИРГЭХ

Улсын Ерөнхий прокурорын газраас 2020 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.

Хэвлэлийн хуралд

  • Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог,
  • Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд,
  • Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга  Д.Булганцэцэг,
  • Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр,
  • Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат,
  • УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа нар оролцсон юм.

Сонгуулийн хууль болон Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар:

Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт: 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүлээн авсан Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан "Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлийн талаарх гомдол мэдээлэл нийт 19832-т хяналт тавьж ажилласнаас цагдаагийн байгууллага 19544 буюу 98.5 хувийг, мэргэжлийн хяналтын байгууллага 100 буюу 0.5 хувийг, гамшгаас хамгаалах улсын байцаагч 186 буюу 0.9 хувийг, бусад байгууллага 2 буюу 0.001 хувийг гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан байна.

            Үүнээс “Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан зөрчил”-ийн шинжтэй 18 507, /энэ нь гудамж талбай олон нийтийн газар  нус, цэр хаях зөрчил/ “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” зөрчлийн шинжтэй 18,  “Олон улсын хөл хориот өвчний талаар мэдүүлэхээс татгалзах” зөрчлийн шинжтэй  2, бусад төрлийн зөрчил 438 гарсан байх ба 19482 хүн, 187 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан. 

Үүнээс зөрчлийн хэрэг нээсэн 173, хүлээн авахаас татгалзсан 120, хялбаршуулсан журмаар бүртгэлд авч шийдвэрлэсэн 7420, газар дээр нь шийдвэрлэсэн 12091, харьяаллын дагуу шилжүүлсэн 21, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 2, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 1 байна.

           Зөрчлийн хэрэг нээж шалгасан 173 хэргээс Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан зөрчил 162 гарсан /олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээ, мэдээллийг түгээсэн 14, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан 56, тогтоосон хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа, үйлчилгээ явуулсан 81, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан 11 зөрчил/, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйл “Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан зөрчил 1, 15.9 дүгээр зүйл “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” зөрчил 1 байна. 

Сонгуулийн хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт: Сонгуулийн  хуулийг зөрчих зөрчлийн талаарх 1579 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан байна.  

Үүнээс 134 гомдол мэдээлэлд буюу 8.4 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 24  буюу 1.5 хувьд хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулан, 1269 буюу 80 хувийг хүлээн авахаас татгалзаж, 14 гомдол мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

Сонгуулийн тухай хууль зөрчсөн нийт 135 зөрчлийн хэрэгт эрх бүхий албан тушаалтнууд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 7 буюу 5.1 хувьд нь шийтгэл оногдуулж, 60 буюу 44.4 хувийг хэрэгсэхгүй болгож, 1 буюу 0.7 хувийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэхээр прокурорт хүргүүлсэн.

Нийт зөрчлийн хэргийн 57 буюу 42.2 хувийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр  зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан”, 31 буюу 23 хувийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 18 дахь хэсэгт заасан зөрчлүүд, 23 буюу 17 хувийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт заасан зөрчлүүд, 11 буюу 8.1 хувийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17 дахь хэсэгт заасан “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн” зөрчил эзэлж байна.

 

ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН АЖЛЫН ТАЛААР:

2020 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн талаарх 37.345 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас  43,7 хувьд  хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 42,7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 4,8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж  шалгасан байна.  

Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 57664 хэрэгт хяналт тавьж ажилласнаас  9089-г  эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шийдвэрлэсэн.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан  13190 хэргээс 8381  хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн байцаалт явуулсан хэргийн тоо 5,8 хувиар өссөн, шүүхэд шилжүүлсэн хэрэг 11,4 хувиар өссөн байна.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар: 2020 оны хагас жилийн байдлаар авлига, албан тушаалын  815 хэрэгт  хяналт тавьснаас 230  хэргийг хааж, 85 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж,  11 хэргийг хэрэгсэхгүй болгож, 98 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ төрлийн хэрэг 12,8 хувиар, шүүхэд шилжүүлсэн хэрэг 3,5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Авлигын гэмт хэрэг улсын хэмжээнд 2019 оны хагас жилд 16 ба түүнээс дээш насны 10 мянган хүн тутамд 3,3 бүртгэгдэж байсан бол  энэ оны хагас жилийн байдлаар 3.8 хэрэг бүртгэгдэж   0.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөнгө угаах гэмт хэргийн талаар: Мөнгө угаах 208 хэрэгт хяналт тавьж, 62 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо 23 хувиар, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 2,7 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар: Энэ оны эхний хагас жилд эрүү шүүлт тулгах 27 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсанаас 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Энэ төрлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 27 хувиар буурсан байна.

Сонгуультай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн талаар: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс  Цагдаагийн байгууллагад 103, Тагнуулын байгууллагад 184 нийт 287 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан. Үүнээс 116 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 11 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 16 хэргийн 4 буюу 25 хувь нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлд заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх сонгуулийн хорооны ажилд саад хийх”  гэмт хэрэг, 11 буюу 68,7 хувь нь мөн хуулийн 14.8 дугаар зүйлд заасан “Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах” гэмт хэрэг, 1 буюу 6,3 хувь нь мөн хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан “Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэргүүд  байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 29,6 хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13,6 хувиар, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 33,5 хувиар,  Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 24 хувиар, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 38,4 хувиар тус тус буурсан, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг” 60 хувиар,   Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2,6 дахин өссөн байна.

ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР

ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР:

Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 1030 удаа оролцож тайлбар гаргасан, анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох  эрүүгийн хариуцлага оногдуулах, давж заалдах,  хяналтын шатны нийт 16138 хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцож санал, дүгнэлт гаргажээ.

Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 184 буюу 2.4 хувиар, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг 129 буюу 10.1 хувиар тус тус өссөн. 

Прокурор зөрчил хянан шийдвэрлэх анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд нийт 11156 удаа оролцсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30,7 хувиар өсчээ.

2020 оны эхий хагас жилийн байдлаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн 2268 хэргийн шүүгдэгч нараас 17.871.229.621 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

-Энэ оны эхний хагас жилийн байдлаар прокуророос  хэрэг бүртгэлтийг хаасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон Өршөөл үзүүлэх тухай хууль зааснаар  хэрэгсэхгүй болгосон эрүү болон зөрчлийн хэрэгт  төр, нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэн эрүүгийн 26 хэрэгт 826 сая 810 мянган төгрөгийн үнийн дүнтэй нэхэмжлэл  гаргаснаас шүүх 58,4 сая төгрөгийн үнийн дүнтэй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Төрийн байгууллагаас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах тухай 926 тэрбум 992 сая 446 мянган төгрөгийн  нэхэмжлэлийн үнийн дүн бүхий нийт 1158  хүсэлт  хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 3,6 дахин өссөн байна.

Прокурор 583,2  тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 319 хэрэгт нэхэмжлэгчээр, 342,2 тэр бум төгрөгийн үнийн дүн бүхий 821 хэрэгт гуравдагч этгээдээр, 1,5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 18 хэрэгт хариуцагчаар тус тус  оролцсон байна.

Прокурор  иргэний хэргийн нийт 752 шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон нь өмнөх оны мөн үеэс 506 буюу 67,2 хувиар өссөн бөгөөд 847 иргэний хэргийн 40,7  тэрбум төгрөгийг төрд ашигтайгаар шийдвэрлүүлсэн байна.

Прокурор санаачилагаар 321 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцсоноос 587,9 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 215 нэхэмжлэл бичсэн байна. 

- Ял эдлүүлэх, баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах чиглэлээр хийсэн ажлын талаар 

Шүүхээс оногдуулсан хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, тэнсэх, албадлагын арга хэмжээг биелүүлэх, баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журмын дагуу явагдаж байгаа  эсэхэд прокурор хяналт тавин ажиллаж байна.

Шүүхээс оногдуулсан ялыг эдлүүлэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад ял шийтгүүлсэн, цагдан хоригдсон, шийтгэл хүлээсэн хүмүүсийн эрх зөрчигдөх, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурор ял эдлүүлэх, цагдан хорих, баривчлах байрны үйл ажиллагаатай тогтмол танилцах, шалгах ажиллагааг тогтмол хийж байна.

Нийт 447 шалгалт хийж, 3217 удаа танилцах ажиллагаа хийсэн байна. Шалгах танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 1550 гаруй зөрчлийг илрүүлж, зөрчлийг засуулах, давтан гаргахгүй байх чиглэлээр прокурорын шаардлага 104-г бичиж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар хорих ангиудад байрлуулсан прокурорын тусгай хайрцагаар нийт 36 гомдол, хүсэлт, мэдээлэл хүлээн авсан.  Үүнээс эрүүдэн шүүсэн талаарх 2 гомдол, байрны үйл ажиллагаатай холбоотой 4, албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 29 гомдол, бусад асуудлаар буюу байрны ахуй нөхцөл, хоол хүнс, холбогдсон хэрэг, зөрчил, хорих ангийн дэглэм бууруулах, хугацаанаас өмнө суллагдах, прокурортой биечлэн уулзах зэрэг асуудлаар 12 гомдол, хүсэлт гаргасан.

Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, ял эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд олж илрүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласнаар энэ оны эхний улирлын байдлаар торгох ял шийтгүүлсэн 90, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 209 ялтны ялыг хорих ялаар солиулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад  14.4 хувиар өссөн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    1 цаг 34 мин
  • Н.Учрал: Хил холболтын бүтээн байгуулалтын ажил товлосон хугацаандаа үргэлжилж байгаа
    1 цаг 39 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэхгүй байхыг анхааруулжээ
    2 цаг 29 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгоно
    2 цаг 35 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2 цаг 47 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо
    2 цаг 51 мин
  • ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа
    3 цаг 40 мин
  • Олон улсын баялгийн сангуудын институцид "Үндэсний баялгийн сан" гишүүнээр элслээ
    3 цаг 47 мин
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
    4 цаг 53 мин
  • А.Энхтуул: Цаашид шатрын спортыг хөгжүүлэхэд хүчин зүтгэнэ
    5 цаг 27 мин
  • Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    5 цаг 33 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
    5 цаг 36 мин
  • Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар: Таныхаа нэрийг унагаахгүй өдийг хүрлээ гэж аавдаа хэлнэ
    5 цаг 51 мин
  • Бид хоёрын амжилтыг хуваалцаж баяр хүргэдэг Монголчууддаа баярлалаа
    6 цаг 34 мин
  • Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Яруу найрагчийн хамгийн сайхан үе бол шүлгээ бичиж дуусгах мөч
    6 цаг 39 мин
  • Нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    6 цаг 52 мин
  • Баяр наадам, амралтын өдрүүдэд аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдэд сонор, сэрэмжтэй байхыг зөвлөлөө
    7 цаг 22 мин
  • Н.Золбоо: Наадамд торгон ирээ харуулах сүүлийн хэд хоногийн бэлтгэлээ Сүүж уулын амралтад хийж байна
    7 цаг 39 мин
  • Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
    8 цаг 3 мин
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
    8 цаг 39 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК