Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Отгонцэцэг: Хашаандаа тарьж ургуулсан жимс, ногоогоороо баярын ширээгээ чимэх сайхан

2020-9-14
0
ЖИРГЭХ

Хашаандаа 70 гаруй мод, жимс, цэцэг, хүнсний нарийн ногоо тариалдаг бүсгүйг Л.Отгонцэцэг гэдэг. Тэрбээр өөрийн гэр бүлийн хэрэгцээт жимс ногоогоо хашаандаа тарьж ургуулжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Хашаандаа хэчнээн төрлийн жимс, цэцэг, хүнсний ногоо тариалж байна вэ?

-Өдгөө хашаандаа лийр, давжаа алим, үхрийн нүд, интоор, мойл, алим зэрэг жимсний модуудыг тарьдаг. Мөн наранцэцэг, гүнжидийн навч, жууцай, базилик, эрдэнэ шиш, сонгино, салатны навч, уутат помидор зэрэг нарийн хүнсний ногоо болон цэцгүүд тарьдаг. Зундаа дэлгүүрээс ямар ч хүнсний ногоо худалдаж авах шаардлагагүйгээр хашаанаасаа ногоонуудаа авч хоолоо хийдэг.

-Халуун оронд ургадаг лийр жимсийг яагаад тариалах болов. Монгол орны эрс тус уур амьсгалд ургуулах амаргүй байсан байх?

-Социализмын үед намайг бага байхад Монгол улс хүнсний ногоогоор дотооддоо 100 хувь хангадаг сайхан байлаа шүү дээ. Харин жимсний төрөл бага байдаг байсан. Шинэ жил болохоор л мандарин, алим, лийр иднэ дээ. Тухайн үед юм нь цөөн боловч чанар нь үнэхээр дээд зэргийн сайн байсансан. Одоо ч миний сэтгэлд тэр үеийн шинэ жилийн тэдгээр жимсний үнэрүүд хоногшсон байдаг. Энэ дундаасаа лийр ховорыг ч хэлэх үү, бас их гоё үнэртэй. Тэрхүү бага насандаа идэж байсан лийр мандарины нандин амт, үнэрийг одоо үнэртэхэд бага нас, найз нөхөд, сургууль гээд бүхий л хүүхэд насны гэгээн сайхан дурсамжууд санаанд минь бууж, нүдний өмнө жирэлзэн харагддаг. Тиймээс лийр тариад иддэг бол мөн сайхнаа гэж санамсаргүйгээр их мөрөөддөг байсан. Би лийрт өөрөө их дуртай лда. 2010 онд Орост байдаг нэг хүнд лийрийн мод авчирч өгөөч гэж захисан юм. Төд удалгүй гурван ширхэг, 50см орчим өндөртэй жижигхээн гурван лийрний суулгац мөчир авчирч өгсөн. Эхний 4 жил лийр жимс гарах үгүйг нь ч мэдэгдэхгүй, гэсэн ч өндөр итгэл үнэмшилтэйгээр тарьсан модоо маш их тордож томруулж, навчийг нь саглагар болтол нь хүлээсэн. Тав дахь жилдээ хоёр жижигхэн лийр цухуйж намайг маш их баярлуулсан. Тэгээд фэйсбүүктээ “Би хашаандаа лийр тарьж ургуулаад идэж байна чинээ зүүдэлсэнгүй явлаа даа” гэж бичиж байлаа /инээв/. Тэр цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд явж байна.

-Жилд хэдэн килограмм лийр хурааж авч байна вэ?

-Ноднин хашаандаа тарьсан гурван модноосоо 34 кг лийр хурааж авсан. Энэ жилийн хувьд хаврын хүчтэй салхинд цэцгүүд нь унаснаас болоод жимснийхээ ургацыг  нэлээд алдсан. Жимсний модны цэцэг болгон нь жимс болдог. Тиймээс хавар болон зуны эхэн сард модныхоо цэцгийг хайрлаж, хамгаалж байх ёстой. Манай орон салхи ихтэй, хатуу ширүүн, хуурай уур амьсгалтай шүү дээ. Хаврын тэнгэр олон ааштай гэнэт л налайж байсан тэнгэр шуураад л нэлээн их жимс алдсан. Уг нь энэ жил 50 орчим кг жимс хурааж авна гэж төлөвлөсөн ч болсонгүй. Гэхдээ чамлахаар чанга атга гэж бас их гоё үг бий. Энэ жил моднууд маань улам илүү гоё өндөр, навчнууд нь саглагар болж, жимсний тоо нь цөөн ч жин ихтэй том болсон.

-Жил өнгөрөх тусам улам илүү их туршлагатай болж байгаа байх? 

-Би чинь мэргэжлийн бус хүн. Хоббигоороо л жимс тарьдаг. Тиймээс жил ирэх тусам л туршлага хуримтлуулж байна. Зарим үед лийр томроод ирэхээрээ мөчир нь даахгүй модноосоо уначихдаг. Итали зэрэг улсад усан үзмээ модноос нь даавуугаар уяж барьж болцыг нь гүйцээдэг юм билээ. Би ч гэсэн дараа жилээс лийрээ мөчрөөс нь уяна, томроод мөчир нь даахгүй болц нь гүйцээгүй байхад модноосоо лийр нь уначхаад байгаа.

-Танд ийм хоббитой болоход нөлөөлсөн зүйл бий юу?

-Ээж минь тогооч хүн байсан. Бага байхаас минь эхлээд хашаандаа ногоон сонгино, төмс тарихыг зөвлөж, тарьсан ногоонуудыг маань хараад урам өгч, их дэмждэг байсан. Улмаар энэ нь миний хобби болж, өнөөдөр ийнхүү хашаандаа цэцэрлэгтэй болсон. Одоо бодоход хэрэв ээж минь надад бага ч гэсэн юм тариулж, магтаж дэмжиж хөдөлмөрийн хүмүүжил олгоогүй бол өнөөдрийн би ийм байхгүй байсан. Тэгэхээр хүүхдээ бага наснаас хөдөлмөрт дуртай болгох нь хүүхдийн хүмүүжил төлөвшил, тэдний ажил амьдралын ирээдүй болоод улс орны бүтээн байгуулалт хөгжилд маш үнэтэй чухал юм.

-Хурааж авсан жимсээ худалдаалж борлуулдаг уу. Эсвэл өөрийн хэрэгцээндээ хэрэглэх үү?

-Ер нь манай монголчууд лийрэнд маш их дуртай. Найз нөхөд, хамаатан садны хүмүүс сошиалаар болон янз бүрийн байдлаар холбогдож надтай хуваалцаач гэдэг. Ялангуяа 40 нас гарсан бидний үеийнхэн тэрхүү хүүхэд насны лийрний үнэр, амтыг мартаагүй байдаг юм. Тиймээс ойр дотныхонтойгоо хуваалцаад үлдсэнээр нь компод хийгээд өвөл иддэг. Компотоосоо ч мөн бусадтай хуваалцдаг. Ер нь тарьсан жимснүүдээ арай гэж л шинэ жил хүргэдэг. Түүнээс хойш дуусчихдаг. Тэгээд ч би борлуулах хэмжээний лийр хурааж аваагүй. Өөрийн хэрэгцээндээ өөрийн дуртай жимсээ идэж байх гэж өөрийн чөлөөт цагаа ашиглан тарьсан. Ямар нэгэн баяраар өөрийн хашаандаа тарьж ургуулсан жимс, ногоогоороо баярын ширээгээ чимэх үнэхээр сайхан байдаг. Өөрийн тарьсан жимс, ногоогоо боловсруулаад иднэ гэдэг хамгийн цэвэр ариун, өндөр чанартай юм. Үүнийг л жинхэнэ ТАНСАГЛАЛ гэж хэлнэ. Энэ тухайгаа сошиалд би бичсэн байгаа.

-Эдгээр жимсний мод, цэцэг, хүнсний ногоо тариалахад таниас санхүүгийн хувьд их хөрөнгө, биеийн хүчний хувьд их хөдөлмөр шаарддаг байх?

-Мэдээж зарлага гаралгүй яахав. Манайх гүний худагтай болохоороо худагнаасаа моддоо усална. Гүний худагнаас усыг тогоор гаргана. Таримал модод болохоор маш сайн услах шаардлагатай байдаг. Гэхдээ шууд хүйтэн худагнаас усалж болдоггүй. Тиймээс тонн гаруй багтаамжтай усан сандаа ус дүүргэж нэлээн жаврыг нь гаргасны дараа зөөж усалдаг. Зундаа бол бараг л өдөр бүр үргэлж усалж, их бороотой үед арай гайгүй, долоо хоног бүр зэрлэгүүдийг зулгааж ойр орчныг нь цэвэр байлгана. Өөрсдөө идэж хэрэглэх гэж байгаа учир янз бүрийн бордоо хэрэглэхгүй. Хөдөөнөөс авчирсан бууц зэрэг органик бордоогоор борддог. Хавар дулаараад ажлынхаа заваар өглөө эрт эсвэл орой нь хашаандаа нэг наст гоёлын цэцгүүдийнхээ үрсэлгээг суулгадаг. Манай цаг агаар 6 сарын 20 хүртэл их тогтворгүй, нэг халж нэг хүйтэрдэг нь хэцүү байдаг. Гэхдээ ийнхүү цэцэг, моддоо тордох нь надад тархи толгойгоо амраах маш сайн арга болж өгдөг. Арчилгаа хийж байх үедээ зөвхөн мод цэцгээ сайхан ургаасай гэж бодон, дараа жил ямар болохыг нь төсөөлдөг. Ажлаасаа өөр зүйл бодож тархиа амраах нь их сайхан. Гуравдугаар сараас эхлээд л зургадугаар сарын дундуур хүртэл цэцэрлэгээ уйгагүй арчилдаг. Түүнээс хойш аяндаа жигдэрч цэцгүүд ургаж эхэлдэг. Хортон шавьжаас хамгаалах гэж сармистай ус, содтой усаар зайлах зэрэг аль болох органик аргаар хамгаалдаг. Өглөө 6 цагт босож зарим мод цэцгээ усалж бага сага юмаа цэгцэлчээд 7 цаг өнгөрөөгөөд фитнестээ явдаг, үргэлжлүүлээд ажилдаа явна даа. Модод, цэцэгээ арчилж тордох маань ч гэсэн маш сайн хөдөлгөөн дасгал болдог.

-Гэртээ жимс жимсгэнэ тариалах хүсэлтэй олон хүн бий байх. Тэдэнд зориулж юу гэж зөвлөх вэ?

-Энэ талаар хүмүүс надаас байнга асуудаг. Ер нь бол нэг ширхэг мод, цэцэг, төмс хүнсний ногооноос эхлээд л юу дуртайгаа тарих хэрэгтэй. Мэдээж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авна. “Аливаа хийх гэсэн зүйлийн чинь эхлэл амжилтын чинь 90 хувь байдаг” гэдгийг би өөртөө болон өөрийнхөө ажилтнууддаа хэлж сургадаг. Тэхээр зоригтой эхэл. Эхлээд Монголынхоо цаг агаарт дасан зохицсон мойл, үхрийн нүд гэх мэт жимснээс эхэлж таривал зүгээр болов уу. Тариад эхлэхээр хүнд их бага хэмжээний алдаа оноо гарч туршлага сууна. Гэнэт сайхан ургаж байсан мод ургахаа болих, үхэх гээд янз бүрийн олон бэрхшээл тулгарна. Энэ бүхнийг даван туулж, эхний 3-5 жил нэлээн уйгагүй ажиллах шаардлагатай. Бүх зүйл гэнэт л сайхан болохгүй. Та хөдөлмөрлөж байж үр шимийг нь хүртэнэ. Мөн хашааныхаа талбайг зөв хуваарилах нь чухал. Салхи ихтэй талдаа өндөр ургах моднуудаа, нөмөртэй газраа эмзэг жимс, ногоонуудаа тарих гэх мэт. Эхнээс нь сайн төлөвлөж, зохион байгуулалтаа сайн хийх хэрэгтэй. Би тарь тарь гэдэг үгийг хэлэх дуртай. Мод цэцэг тарьж байгаа хүмүүс маш их тэсвэр тэвчээртэй уйгагүй бас өөдрөг байх нь чухал. Өөрийн зав чөлөөг ашиглаж, өөрийгөө дайчилж байж ургуулна. Таныг мод, цэцэг, хүнсний ногоо тарихыг хараад л хүүхэд чинь хөдөлмөрийн хүмүүжилтэй болно. Мөн гэр бүлийн уур амьсгалыг хүртэл сайхан болгоно. Тарьсан моддоо гол нь ач холбогдол өгч арчлах хэрэгтэй. Таримал мод гэдэг байгальд байдаг модтой адил биш. Яг л хүүхэд шиг. Тарьсан цагаас нь эхлээд л хэр их бөөцийлж, асарч халамжилна тэр хэрээр ургадаг юм. Хавар гадаа ажиллах бас л хэцүү лдэ, ялангуяа эмэгтэйчүүдэд хумс хугарч, гар хуруу өнгөө алдаж сайртаад балрана шүү дээ. Гэхдээ энэ бол багахан бэрхшээл. Та ингэж хичээж зүтгэснийхээ шагналыг зун, намаржингаа хүртэнэ.

А.Сүх 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Дашбал Хишгээ. (66.181.161.102)
    Ямар ажилсаг бүсгүй вэ.Амжилт хүсье.
    2021 оны 09 сарын 14 | Хариулах
  • зочин (202.70.34.38)
    Утасны дугаар холбогдох хаяг байна уу? Туршлага судламаар байх юм.
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Баатар (66.181.161.2)
    Хашааны талбай нь хэд юм бол, амжилт хүсье, ер нь ногоо тарьдаг хүн урт насалдаг гэж үнэн байх шүү
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Баатар (66.181.161.2)
    Хашааны талбай нь хэд юм бол, амжилт хүсье, ер нь ногоо тарьдаг хүн урт насалдаг гэж үнэн байх шүү
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    2 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    1 цаг 36 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    1 цаг 47 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    1 цаг 53 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    3 цаг 45 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    4 цаг 12 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    4 цаг 18 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    4 цаг 29 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    4 цаг 34 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    6 цаг 19 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    6 цаг 42 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    6 цаг 56 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    7 цаг 22 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    7 цаг 43 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    7 цаг 55 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    8 цаг 1 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    8 цаг 17 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 33 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    9 цаг 50 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    23 цаг 40 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК