Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бямбасүрэн: Олон талаар хөрвөх чадвартай реппер болохыг хүсдэг

2022-2-09
0
ЖИРГЭХ

Mongol HD телевизийн бэлтгэн хүргэдэг “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Д.Бямбасүрэнтэй уншигч та бүхнийг уулзуулъя. Тэрбээр эхний шатандаа үзүүлсэн гайхалтай үзүүлбэрээр тайзыг доргиож, дөрвөн шүүгчийг эргүүлж, Д.Отгонбаяр шүүгчийг сонгосон. Тэгвэл түүний үзүүлбэр “The Voice шоу”-ны өнгөрсөн долоо хоногийн шилдэг үзүүлбэрийн гуравдугаарт бичигджээ.


-Сар шинэдээ сайхан шинэлсэн үү?

-Сайхан шинэлсэн, танай хамт олон бас сайхан шинэлсэн үү? Усан бар жилдээ эрүүл энх, өвчин зовлонгүй аз жаргалаар дүүрэн байгаарай гэж Монголын бүх хүмүүстээ зориулан хүсч байна.

-Д.Бямбасүрэнгийн үзүүлбэр “The Voice” шоуны өнгөрсөн долоо хоногийн шилдэг үзүүлбэрээр шалгарсан байна. Баяр хүргэе. Энэ мэдээг сонсох мөчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Маш их баярлалаа. Шинийн дөрөвний  орой гэртээ амарч байхдаа Войсын өнгөрсөн долоо хоногийн Best performance үзэж байсан чинь миний үзүүлбэр гуравт орсон байсаныг хараад шууд л эмоцио гаргасан. Манай гэрийхэн “Хүүш ээ яачихав аа” гээд орилоод л босоод ирсэн. Гэр бүлийнхэн маш их баярласан, зүүд шиг л аз жаргалтай байлаа.

-Дуу хөгжим таны амьдралд хэр чухал вэ? Яагаад хөгжим гэж?

-Машин бензингүй бол  явдаггүй шиг,  дуу хөгжим миний амьдралд салшгүй холбоотой. Учир нь аав маань дуу хөжгмийн багш, ах маань морин  хуурч , эгч маань ёочин хөгжмийн багш. Хүүхэд  байхаасаа  л дуу хуур, хөгжим цангинасан орчинд өсөж хүмүүжсэн дээ. Дунд сургууль, их сургууль, амьдралын гараа гээд бүхий л цаг мөчид дуу хөгжим миний эд эс шиг байсаар ирсэн. Тиймдээ ч дуу хөгжим, тэр дундаа хип хоп урсгалд илүү дурлаж войс шоунд орсон. Энэ хөгжмийн урсгалд дурласан болохоор ч тэр үү  одоо хүртэл ганц бие яваа.  / инээв /

No description available.

-"The Voice of Mongolia” шоунд ороход хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?

-Хамгийн их нөлөөлсөн хүн гэвэл би өөрийгөө гэж хэлнэ. Учир нь урлагт маш их хайртай, сонирхолтой, бас дэлхийн войс шоуны үнэнч үзэгч учраас өөртөө зорилго тавиад яг энэ шоунд орох ёстой гэж бодсон. Тиймдээ л хүслээ биелүүлээд шоуныхаа дараагийн шатандаа бэлдээд явж байна. Гэр бүлийнхэн маань маш их дэмжсэн, ажлын хамт олон маань ажлын цагийг минь зохицуулж, маш их дэмжсэн.

-Дөрвөн шүүгч эргэж харахад юу бодогддог юм байна. Сандарч байв уу?

-Эхлээд хоёр шүүгчийн сандал эргэх чимээ сонсогдоход бүр тайвшраад,үзэгчдээ доргиогоод өгье гэсэн бодол тархинд орж ирсэн. Сандрал бол бага байсан шүү. Үнэхээр зүүдэнд  ч оромгүй явдал гэж байдаг шиг бүр алмайрмаар, дуулж байх явцад дөрвөн шүүгч маань эргэж харсан болохоор миний дуу хоолойгоор гарсан юм болов уу гэж бодсон.

-Тайз доргиосон гайхалтай үзүүлбэр байсан. Тэр их эрч хүч хаанаас нь ундраад байна?

-Би өөрөө айлын бага. Дээрээ хоёр эгч, нэг ахтай. Хайран дунд өссөн гэр бүлийнхээ эрхийн балай, шар шувуу гэж хэлдэг байсан. Гуниглаж, гутарч байх дургүй, эерэг бүхнийг хүн болгонд түгээхийг хүсдэг дээ.

-Анхнаасаа Д.Отгонбаяр шүүгчийг сонгоно гэж бодож шоунд ирсэн гэсэн. Яагаад Д.Отгонбаяр шүүгч гэж?

-Хамгийн түрүүнд би войс шоунд орох юмсан гэж хүсэж, тэндээс мөрөөдөл эхэлж байсан. Эхний шат буюу Blind audition шатандаа үзүүлбэрээ үзүүлэхэд Д.Отгонбаяр шүүгчийг эргэж хараасай гэж хүсч байсан. Алдартай “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч хүн шүү дээ. Өөрөө ч их зөв хүн, ярилцлагуудаас үзэхэд хувь хүн талаасаа маш зөв хүн шиг санагдсан.  Өмнөх войсыг үзэж байхад Д.Отгонбаяр шүүгчийн оролцогчдын үзүүлбэр маш гайхалтай, шилдэг байж чадсан учраас түүний багт орохыг хүссэн.

-Танай багийн тухайд олон чадварлаг уран бүтээлчид, дуучдаар багаа тэллээ. Багийнхаа талаар уншигчдад танилцуулаач...

-Энэ жил Д.Отгонбаяр шүүгчийн баг “Дайчид” гэсэн нэртэй байгаа. Энэ олон дайчид дээр олон хүчирхэг дуу хоолой нэмэгдсээр байгаад баяртай байна. Манай баг одоогоор 12 дайчидтай болсон. Долоо хоногийн бүтэн сайн өдөр бүрийг ямар нэгэн баярт үйл явдал шиг догдолж хүлээдэг болоод байгаа. Бүх дайчдадаа амжилт хүсье, мөн бусад гурван шүүгчийнхээ багт амжилт хүсье.

-Ажлынхаа талаар манай уншигчдад танилцуулна уу. Цагдаагийн дэд ахлагч Д.Бямбасүрэнгийн хувьд ажлын өдөр хэрхэн эхэлж, хэрхэн өнгөрч байна вэ?

-Би Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх “Сүлд” чуулгад ажилладаг. Манай чуулга нь Монголын нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн, дотоодын цэргийн алба хаагчдыг соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй. Тиймдээ ч хөгжимчид, бүжигчид, дуучид, захиргааны алба гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Би цохивор хөгжимчин мэргэжилтэй, дэд ахлагч цолтой. Манай байгууллага урлагийн байгууллага дундаа цолтой гэдгээрээ онцлог. Өглөө бүр 05:30 цагт босоод өглөөний цай хоолоо бэлдээд, фитнесдээ явдаг. Ажил дээрээ ирж өглөө болгон раборт танилцуулдаг. Хөгжимчид гараа халаана, бүжигчид биеэ халаана, дуучид хоолойгоо халааж, гаам уншиж нийллэг сургуулилт маань эхэлдэг дээ. Урлагийн байгууллага учраас өдрийн цагт өөрсдийгөө хөгжүүлэх цаг гардаг. Энэ цагтаа би дуугаа сонсож, райм бичих сонирхолтой. Манай хөгжмийн бүрэлдэхүүн нь шинээр жааз төрлөөр сургуулилт бэлтгэл хийж байгаа.

No description available.

-Цагдаа эмэгтэй хүнхий хувьд хүнд мэргэжил шиг санагддаг. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Би СУИС-ийг хөгжимчин мэргэжлээр төгссөн. Удаагүй нэг жилийн дараа хилийн цэргийн байгууллагад бүтгүүлэх гээд очтол амарч таарсан. Ээж бид хоёр гэр рүүгээ буцаад алхаж байхад “Цагдаагийн Сүлд чуулга” гэсэн нэр нүдэнд харагдсан. Анх ямар ч мэдээлэлгүй, шууд орж уулзаад “Би Монголын содон уран бүтээлч болох хүсэлтэй, танай байгууллагад орохыг хүсэж байна” гээд ярилцлага өгч байлаа. Ингээд “Цагдаагийн сүлд чуулга”-д ажилд орсон. Удалгүй цагдаагийн мэргэжил олгох 45 хоногийн сургалтанд сурч цагдаагийн дэд ахлагч, цохивор хөгжимчин болсон, үүгээрээ маш их бахархдаг. Цагдаагийн “Сүлд” чуулгын хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.

No description available.

-Цаашдаа ямар зорилго тээж байна вэ? Урлагтаа зорьсон зорилго бий юү?

-Мэдээж урлагтаа маш том зорилго тавьсан. Монголынхоо урлагийн салбарт танигдсан олон сайхан фентэй, хөгжмөө өөрөө тоглож олон талаар хөрвөх чадвартай реппер болохыг хүсдэг. Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж гадаадын шоу контентэд орох хүсэлтэй байдаг даа.

-Нөгөө талаар хувь хүнийхээ хувьд хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Аав,ээж ах эгч дүү нартайгаа элэг бүтэн аз жаргалаар дүүрэн сайхан амьдарч мөн гадаад хэлээ улам сайжруулах үүднээс гадагшаа явж суралцах хүсэлтэй.

-Таныг дараагийн шатанд ахин үзэгчдийг гайхшруулсан уран бүтээлээр харахыг хүсч байна. Дараагийн шатанд нь амжилт хүсье.

-Маш их баярлалаа. Дараагийн шат үзэгчдийг суудлаас өндийлгөсөн, оролцогчдын шандсыг сорьсон хүнд шат. Миний өрсөлдөх хүн хэн байгаа бол гэдгийг үнэхээр тааварлашгүй байна. Түгшиж, догдолж байна.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • byam_baka (66.181.161.24)
    Баярлалаа танай хамт олонд
    2022 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    саяхан
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    1 цаг 52 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    2 цаг 19 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    2 цаг 26 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    2 цаг 37 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    2 цаг 41 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    4 цаг 26 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    4 цаг 49 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    5 цаг 3 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    5 цаг 30 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    5 цаг 50 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    6 цаг 2 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    6 цаг 8 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    6 цаг 24 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 41 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    7 цаг 57 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    21 цаг 48 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    22 цаг 28 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    23 цаг 9 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    23 цаг 47 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК