Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Гэм зэм”-тэй айсуй гуравдугаар сар...

2022-2-18
0
ЖИРГЭХ

Ф.М.Достоевский...“Гэм зэм”...Хэн бүхний барьж аваад байдаггүй Ф.М.Достоевскийг, “Гэм зэм”-ийг М.Батболд найруулагч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголын үзэгчдэдээ танилцуулсан. “Орфей” театр дэлхийн суут зохиолч Ф.М.Достоевскийн 200 жилийн ойд зориулан “Гэм зэм” жүжгийг Монголд анх удаа үзэгчдийн хүртээл болгосон билээ. “Гэм зэм” постдрамын жүжиг нь театрт дурлагчдын анхаарлыг татаж, судлаач шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртсэн юм. Харамсалтай нь энэ жүжиг тайзан дээр цөөхөн хоног тавигдсанаас хүлээлт үүссэн байлаа. Тэгвэл “Орфей” театрынхан “Гэм зэм”-ийг ирэх гуравдугаар сард дахин үзэгчдэд танилцуулахаар болсон сайхан мэдээг өнөөдөр дуулгалаа. “Гэм зэм” ирэх гуравдугаар сарын 3-наас 27-ныг дуустал үзэгчдийн хүртээл болох юм. Айсуй гуравдугаар сар “Гэм зэм”-тэй байх нь ээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар М.Батболд, уран сайхны удирдаачаар Х.Отгонтуяа ажилласан гэдгийг уншигч Та мэдэх байх. Харин энэ удаа тайзнаа тавигдах “Гэм зэм”-ийн дүрүүдэд зарим өөрчлөлт оржээ.  Тухайлбал, Дмитрий Прокофьевич Разумихин буюу өмгөөлөгчийн дүрд жүжигчин Э.Ууганбаяр, мөрдөгч Порфирий Петровичийн дүрд Т.Ариунчимэг, Сэтгэцийн эмч Зосимовын дүрд жүжигчин Л.Дөлгөөн, Пульхерия Александровна буюу ээжийн дүрийг Б.Нармандах амилуулахаар болсон байна. Сонирхуулахад өнгөрсөн хугацаанд тус жүжиг 18 удаа тоглогдож, 4000 гаруй үзэгчийн хүртээл болжээ.

Мөн хэвлэлийн хурлын үеэр найруулагч жүжгийн нууцуудаас хуваалцсан юм. Тухайлбал, Порфирий Петрович хэмээх жаран настай хөгшин эрэгтэйн дүрд залуу эмэгтэйг тоглуулжээ. Энэхүү хөгшин эрэгтэйн дүрийг жүжигчин Б.Одгэрэл амилуулах юм байна. Харин бас нэг нууц нь дүр бүтээж буй эмэгтэй жүжгийн явцад хоёр болж, бүр цаашлаад тав болж хувирах юм.

Д.Лхагва: Энэхүү жүжигт би гэлтгүй бид бүгд бүгдээрээ дахин төрж чадсан

“Гэм зэм”-ийн гол дүр болох Раскольниковын дүрийг Д.Лхагва бүтээсэн юм. Тэрбээр “Раскольниковын дүрийг бүтээхийн тулд маш их бэлдсэн. Энэ дүрд сонгогдоход айдастай хүлээж авсан. Харин баг хамт олонтойгоо бэлтгэл хийх бүрд энэ айдас үгүй болж байна. Энэхүү жүжигт би гэлтгүй бид бүгд бүгдээрээ дахин төрж чадсан. Тийм ч учраас энэ бүтээл амжилттай болж, олны дунд шуугиан тарьсан юм. Энэ удаагийн улирлын онцлог бол дахин шинээр дахиад төрнө хэмээн зорьсон. Тэгэхээр энэ жүжгийг өмнө үзсэн ч бай дахин цоо шинэ жүжиг үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд бид хичээн ажиллаж байна. Энэхүү жүжгийг үзээд оюун санааны хувьд нэг төвшин ахиасай хэмээн бидний зүгээс хүсэж байна” гэв.

Э.Ууганбаяр: Энэхүү жүжгээс би сэтгэл зүйн эрх чөлөө, үйл хөдөлгөөний эрх чөлөөг мэдэрсэн

- Разумихинийн дүрийг жүжигчин Э.Ууганбаяр бүтээх юм. Тэрбээр  “Хамгийн эхэнд “чи шинээр дахин төрөх болно” гэдэг үг сэтгэл зүрхийг минь уяраасан. Би хоёр удаа урилга авсан. Эхний удаа  ажлын шалтгаанаас болоод ирж чадаагүй. Харин энд ирэх л ёстой байжээ. Дүрээ аваад хоёр долоо хонож байна. Энэ хугацаанд би сэтгэл зүйн эрх чөлөө, үйл хөдөлгөөний эрх чөлөөг мэдэрсэн. Шинээр төрж буй энэхүү жүжгийг ирж үзсэн хүн бүхэн хурц шийдэл, өнгө тавилт сэтгэл зүйн эрх чөлөөг мэдрэх болно. Сонгодог жүжиг, драмын жүжиг гэдэг нь уйтгартай гэсэн ойлголт биш юм. Харин ч амьд харилцааг мэдрэх болно хэмээн амлаж байна. Миний хувьд өмгөөлөгчийн дүрд тоглож байгаа. Тиймээс би гол дүрийн Д.Лхагва ахынхаа гэмгүй гэдгийг батална” гэлээ.

Ш.Доржсүрэн: Хүмүүст хэлэх ёстой зүйлийг театрын хэлээр дамжуулж харуулахыг зорьсон

- Лужингийн дүрийг жүжигчин Ш.Доржсүрэн амилуулсан. Тэрээр “Бид театраар дамжуулж бослого гаргасан юм болов уу хэмээх бодол байсан. Учир юу вэ гэвэл, бид маш олон хүмүүсийн хэлэх ёстой үгсийг цуглуулаад, Ф.М.Достоевскитэй нийлээд сэтгэлийн хүчийг гаргаж, Монголын нийгэм болоод бүх зүйлд жүжигчдийнхээ зүрх сэтгэлийг уран байж бослого гаргасан. Хүмүүст хэлэх ёстой зүйлийг театрын хэлээр дамжуулж харуулахыг зорьсон. Нөгөө талаас бид хавтасны төдий гялгар, гялтгар жүжиг тавиагүй гэдэгт найдаж байна. Хавтсыг нээхэд маш олон зүйлсийг бичсэн, зүрх сэтгэлээрээ дамжуулсан зүйлс байгаа учир энэ жүжиг амьтай. М.Батболд найруулагчийн найруулсан энэхүү жүжиг мэргэжлийн жүжигчин гэж хэн бэ, тэрхүү мэргэжлийн өндөр ур чадварыг яаж гаргах вэ гэдгийг жүжигчдэд хүлээлгэн өгсөн нь бидний хувьд чадвар чансааг сорьсон явдал байлаа. Дахин төрнө гэдэг нь дахин дахин төрөөд байна гэсэн үг биш шүү дээ. Энэ жүжиг төрчихсөн. Харин бусдын хэлэх ёстой үгсийг дахин сануулах хэрэгтэй гэдэг үүднээс дахин тавьж байна” гэв.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    23 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    50 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    57 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    1 цаг 8 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    1 цаг 13 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    2 цаг 58 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    3 цаг 20 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    3 цаг 34 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    4 цаг 1 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    4 цаг 21 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    4 цаг 33 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    4 цаг 40 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 55 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 12 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    6 цаг 28 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    20 цаг 19 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    20 цаг 59 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    21 цаг 40 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    22 цаг 18 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    23 цаг 12 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК