Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мөнхжин: Монгол, Японы ард түмний найрамдал батжин бэхжиж, хүүхэд залуучууд ойртон нөхөрлөөсэй хэмээн хүсэж байна

2022-2-24
0
ЖИРГЭХ

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Уг ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэндчилгээ дэвшүүллээ. 


Мэндчилгээнд, 

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд баярын мэнд дэвшүүлье.

1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр БНМАУ, Япон Улсын Засгийн газар хооронд дипломат харилцаа тогтоох тухай ноот бичиг солилцсоноор манай хоёр улсын албан ёсны харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн билээ.

Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагагаа 1990 оноос хойш эрчимтэй хөгжиж, бид хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд амжилттай хамтран ажиллаж ирлээ. Эдүгээ Япон Улс нь манай чухал “гуравдагч” хөрш бөгөөд нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш болжээ.

Манай улсын ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжих үйл явцыг Япон Улсын Засгийн газар, ард түмэн эхнээс нь тууштай дэмжиж ирсэн билээ. Япон Улсын Ерөнхий сайд Тошики Кайфү асан 1991 онд өрнө, дорнын хөгжингүй улс орнуудын удирдагчдаас хамгийн эхэнд Монгол Улсад айлчилж, хоёр талын төдийгүй олон улсын тавцанд Монгол орны шинэ хөгжлийг дэмжихээ илэрхийлсэн нь түүхэн хуудаснаа тод бичигдэн үлджээ. Тэр цагаас хойш Япон Улс Монгол орны хөгжлийн тууштай дэмжигч, найдвартай хамтрагч болж ирсэнд бид гүнээ талархдаг. Нарны гүүр, нарны зам, Япон-Монгол эмнэлэг, Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудал гээд японы ард түмний сэтгэл шингэсэн олон төсөл, хөтөлбөрийг энд нэрлэж болно. Японы сайн дурынхан, мэргэжилтнүүд манай улсад ирж ажиллахын сацуу бидний ирээдүй болсон залуучууд, төрийн албан хаагчдыг бэлтгэхэд боловсрол, хүний нөөцийн салбарт Япон Улс онцгой дэмжлэг үзүүлж ирснийг мөн тэмдэглэхийг хүсч байна. Дэлхий нийтэд нүүрлээд буй “КОВИД-19” цар тахлын хүнд үед ч Монгол Улсын цар тахал, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх, халдварын эрсдэлийг бууруулах чиглэлд Япон  Улс бидэнд тусалсаар байна.

Бид 2016 онд Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулан хэрэгжүүлснээр Монгол, Японы эдийн засгийн харилцааны шинэ үе шат эхэлсэн бөгөөд ирэх он жилүүдэд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаа улам тэлнэ гэдэгт итгэлтэй байна.  

Манай хоёр улс 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарласан бөгөөд харилцааны түүхэн ой тохиож буй энэ онд монгол, японы ард түмний найрамдал батжин бэхжиж, хүүхэд залуучууд ойртон нөхөрлөөсэй хэмээн хүсэж байна. Энэ ялдамд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бүх хүмүүст гүн хүндэтгэл, чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам өргөжин бэхжихийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
“Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    4 цаг 28 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    7 цаг 2 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    7 цаг 16 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    8 цаг 7 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    9 цаг 27 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    9 цаг 53 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    10 цаг 10 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    10 цаг 38 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    10 цаг 42 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    12 цаг 11 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    12 цаг 21 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    12 цаг 33 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    13 цаг 29 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    13 цаг 36 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    13 цаг 51 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    15 цаг 28 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    16 цаг 25 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК