Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Соняг тэврээд эвхэрэн хэвтэх Родиагийн дүр сэтгэлд тод үлджээ

2022-3-10
0
ЖИРГЭХ

Хаврын дулаахан уур аль хэдийн Улаанбаатарын хөндийд айлчилжээ. Шингэх нарны улайвтархан туяа тэнгэрийн хаяаг бүрхэх үед өнөөдрийн “Шүүх хурал”-д оролцох гэрчүүд Русский домын зүг яарсан харагдана. Этгээд хэрнэ дотоод оршихуйн мөн чанарыг Достоевский л бичих байх, Кармазовын хөвүүд, Солиот, Гэм зэм, Албингууд... Надад түүний зохиолыг жүжгийн найруулгаар театрт тоглогдох ямар бол гэхээс хорхой хүрч, дотор гижигдэж байлаа. Русский домын цагаан хаалга ойртох тусам догдлол нэмэгдэж, дотроо төсөөлөх бүрийд зүрх хурдан цохилсоор суудлаа эзэллээ.


ҮНЭНДЭЭ БИ ЭНД ЖҮЖИГ ҮЗЭХ ГЭЖ ИРСЭН ЮМ, ГЭТЭЛ...

Жүжигчин, найруулагч Д.Лхагваг “Төрийн дайсан”, “Амьдрал төсөл”, “Сайн уу амьдрал минь”, “Мухар гудамж” зэрэг уран бүтээлээр нь таньдаг болсон надад, дэлгэцийн уран бүтээлчийг тайзны жүжигт гол дүр бүтээнэ гэхэд бага зэрэг эргэлзэж байснаа нуухгүй ээ.

Хөшиг нээгдлээ. Энэ цагаас эхэлж театрын жүжиг биш шүүх хуралд ирсэн гэдгээ сая нэг ойлгов. Шүүх танхимд улсын дээд шүүгч орж ирэхтэй зэрэгцэж, гэрчүүд шүүх танхимыг хүндэтгэн бослоо. Яллагдагчын суудалд Петербургийн их сургуулийн оюутан Родион Романович Раскольников суужээ. Үнэндээ би энд жүжиг үзэх гэж ирсэн юм, гэтэл Д.Лхагва энд байсангүй. Харин шаналал, гуниг, ганцаардлаар дүүрэн харц, гав гинжтэй суух оюутан залууг л харж байлаа. Энэ хооронд хамаг бие тогонд цохиулчих шиг болж, шар үс босох нь арьс маханд минь мэдрэгдэнэ. Айдас, шаналал, сэтгэлийн зовлонг дааж ядан алхах Раскольниковын гунигт харцны цаана энэ түүхийн үнэн учир нуугджээ.

Жүжгийг өдөөж, зангилаа болсон дүр бол яах аргагүй анхны эмэгтэй улсын яллагч Алена Ивановна. Түүний дүрийг чадварлаг бүтээсэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, жүжигчин Д.Ганцэцэгт тусгайлан баяр хүргэх нь зүйтэй байх. Түүнийг улсын яллагчын дүрээр харах сайхан байлаа. Амьдрал дээрээ “Эрх зүйч” мэргэжилтэй түүний хувьд магадгүй удаан хүлээсэн дүрийн нэг биз ээ.

 

 МАРМЕЛАДОВ ЖҮЖИГ “АМЬД” ГЭДГИЙГ МЭДРҮҮЛЭВ

“Амьд хөгжимтэй монолог” Монголын театрын тайзнаа анх удаа тоглогдсон нь “Гэм зэм”-ийн Мармеладовын монолог байлаа. Гайхалтай зохиомжтой тавилтыг тун чадварлаг илэрхийлсэн жүжигчин П.Эрдэнэзааны энэ хэсэг үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэм, бас сэртхийлгэм өвөрмөц байсныг хэлэх нь зүйтэй. Энэ дашрамд жүжгийн зохиолч Я.Баяраа, найруулагч М.Батболд болон театрын багт баяр хүргэе. “Гэм зэм” жүжгийн найруулга, зохиомж, тавилт бүрийг нарийн дүрсэлж, тайзны гэрэлтүүлэг, дууны найруулга, ерөнхий зураглал улам төгөлдөржүүлжээ.

 

ҮЗЭГЧДИЙГ ТЕАТРЫН СОЁЛД ДАГУУЛАХУЙ

Бид театрын соёлд хөл тавих цаг нэгэнт болжээ. Жүжиг эхлэх цагт үзэгчдийн суудлын тал нь суудлаа эзэлсэн харагдана. Хоцорсон хүмүүсийн зарим нь “пид пад” гүйлдэж, зарим нь үзэгчдийн урдуур чихэлдсээр уван цуван суудлаа эзлэх нь тийм ч сайхан харагдсангүй.  Үзэгчийн суудал дүүрэн, уур амьсгал халуухан болж эхлэхэд ардаас “хүүе, хөөе” гэж нэгнээ дуудах нь сонсогдлоо. Эргээд харвал хойхно суух эгчмэд бүсгүй хэн нэгэнтэй суудлаа сэлгэж “Нааш ирээ энд суучих, чи тэрэнтэй байраа сольчих” гэх зэргээр ярилцана. Үзэгчдийн театрын соёл үүгээр дууссангүй. Зүүн талд мөр зэрэгцэн суух үзэгч эгч маань үе үе чанга ярьж, утсаа гаргаж ирэхийг анзаарсан ч харцаа тайзнаас салгасангүй. Нүдний буланд тод гэрэл гялс хийхтэй зэрэгцэж өнөөх эгч рүү эргэвэл “групп чатанд” видео дуудлага хийж хүмүүст үзүүлж байхыг харчихлаа. Намайг харсныг мэдсэн тэр утсаа бушуухан далд хийх нь тэр. Энэ мэт үйлдэлүүд мэр сэр ажиглагдсаар энэ үдшийн "шүүх хурал" өндөрлөлөө. 

Хаврын дулаахан орой... бодлын мухарт Соняг тэврээд эвхэрэн хэвтэх Родиагийн дүр сэтгэлд тодоос тод үлджээ. Өнөөх догдолсон мэдрэмж аль хэдийн сарниж, бодол болсон толгойгоо дааж ядан гэрийн зүг алхлаа.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    25 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    52 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    58 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    1 цаг 9 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    1 цаг 14 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    2 цаг 59 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    3 цаг 22 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    3 цаг 36 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    4 цаг 2 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    4 цаг 23 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    4 цаг 34 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    4 цаг 41 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 57 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 13 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    6 цаг 30 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    20 цаг 20 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    21 цаг 0 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    21 цаг 41 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    22 цаг 19 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    23 цаг 14 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК